Х.Баасанжаргал: МАН-ын жагсаалтад багтахад надаас “Хэдэн төгрөг өгч, ямар болзол тавьсан бэ” гэж их асуусан

Түүний хувьд, одоогоос зургаа гаруй жилийн өмнө өвөл, хаврын цагт бага насны хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах тухай ЗГ-ын шийдвэрийн эсрэг олон улсын болон дотоодын хүүхдийн эрхийн ТББ-уудад хууль зүйн туслалцаа үзүүлэн ажилласан. Улмаар Захиргааны хэргийн шүүхээс ЗГ-ын шийдвэрийг хууль бус байсныг тогтоолгож чадсанаараа Олон улсын Барын холбооны түүхэнд “Про Боно” шагналыг хүртсэн анхны Монгол эмэгтэй хуульч болж байв.
МАН-ын жагсаалтаар парламентад УИХ-ын гишүүн болж орж ирсэн хуульч Хүрэлбаатарын Баасанжаргалтай ярилцлаа.
-МАН надтай ямар ч болзол, нөхцөл яриагүй. Надаас ямар ч мөнгө төгрөг аваагүй-
-Жагсаалтаас сонгогдож УИХ-ын гишүүн болоод тангараг өргөлөө?
-Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон хүмүүс МАН итгэдэг, мянга мянган гишүүд, дэмжигчид, бодлогыг нь тогтвортой авч явна гэсэн хүмүүсийн итгэлээс гарсан. Тиймээс бид цаашид нийтлэг ашиг сонирхлын төлөө ажиллах үүрэгтэй гэж бодож байна.
-Эрх баригч намын жагсаалтаар нэр дэвших саналыг танд хэн тавьж байв. Хэрхэн хүлээж авсан бэ?
-МАН-д ажиллаад хоёр жил болж байгаа. МАН-ын дэргэдэх Хүний эрх, дэвшил бодлогын хүрээлэнгийн захирлаар ажилласан. Намын удирдлагын багт орж ажиллалаа.
Хоёр жилийн хугацаанд маш их судалгаа хийгдсэн. Монгол Улсын хууль тогтоомжуудыг хүний эрхэд ээлтэй байхын тулд аль хуулиудад бодлогын ямар өөрчлөлт хийх ёстой вэ гэхчлэн судалсан.
Мөн жендерийн бодлогын асуудалд ахиц дэвшил гаргаж, нам Жендерийн бодлогын хороотой болсон. Нэр дэвшүүлэлтэд эмэгтэйчүүдийн квотыг хангахын тулд маш их бэлтгэл хийсэн. Зөвхөн сонгуульд зориулж биш бүхий л үйл ажиллагаанд жендерийн эрх тэгш байдлыг хангасан байх ёстой гэхчлэн бодлогын томоохон шийдвэр гаргахад гар бие оролцсон.
Нэр дэвших журам батлахдаа журмаа шинэчилж, хэд хэдэн зүйлийг харгалзаж үзсэн. Ёс зүй буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй тэр бүү хэл гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдэг өргөн байдлаар томьёолсон. Намын анхан шатны гишүүдийн ашигладаг enam.mn аппликейшн бий. Үүгээр дамжуулан санал асуулга явуулах гэхчлэн өргөн хүрээнд судалгаа хийсний үндсэн дээр нэр дэвшигчдийг тодруулсан.
-Танд тавьсан саналыг тухайд?
-Хүмүүс надаас “Хэдэн төгрөг өгч, ямар болзол тавьсан бэ” гэж их асуусан. Надтай ямар ч болзол, нөхцөл яриагүй. Надаас ямар ч мөнгө төгрөг асууж аваагүй. Тиймээс энэ тал дээр битгий санаа зовоорой. Би эгэл жирийн хуульч, өмгөөлөгчийн гараанаас өнөөдөр парламентын танхимд УИХ-ын гишүүний тангараг өргөөд зогсож байна.
Төрийн босго өндөр гэхээсээ илүү нээлттэй байгаасай. Хэн ч орж ажиллах боломжтой юм байна гэдгийг өсвөр үеийнхэн ч харах ёстой. Итгэл найдвар төрөөсэй. Төрийн үйл хэрэгт иргэд оролцож болдог юм байна гэдгийг хараасай. Ингэж л бодож байна.
-Хуульд унаач хүүхдийн нас заасан байдлыг эргэж харах ёстой-

-Одоогоос бараг зургаан жилийн өмнө хурдан морь унаач хүүхдүүдийн асуудлаар дуугарч, ажиллаж олон улсын хүний эрхийн шагнал хүртээд ирэхэд тань ярилцаж байжээ?
-Тиймээ, хүүхдийн эрхийн асуудал буюу хурдан морь унаач хүүхдийн асуудлаар Олон Улсын хуульчдын холбооны шагналыг хүртэж байсан. Наадам, цагаан сар, хавар болохоор байнга сөхөгддөг. Тодорхой хэмжээгээр шийдэлтэй байгаа боловч ахуйн хэмжээнд ер шийдэгддэггүй. Ялангуяа орон нутгийн хэмжээнд хяналт муутай. Өчигдөрхөн ХЭҮК-оос авсан мэдээгээр энэ сард гурван хүүхэд хурдан мориноос унаж амиа алдсан байна. Хурдан морь унах, бэлтгэх, сунгаанд маш олон хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирдог асуудалд бид дуугарсаар л байх хэрэгтэй.
-УИХ-ын гишүүний суудлаас энэ асуудлыг хөндөх үү. Хууль засаглах түвшинд ирчихсэн хүний хувьд яаж анхааръя гэж бодож байна вэ?
-Дөнгөж өнгөрсөн парламент Хүүхэд хамгааллын тухай хуульд унаач хүүхдийг хамгаалах бүлэг заалт оруулсан. Баяр наадмын тухай хуулиа эргэж харах ёстой. Энэ харилцааг зөвхөн энэхүү хуулиар л зохицуулж байна. Хүүхдийн нас заасан байдаг. Насны хязгаарыг эргэж харах ёстой. Яагаад гэвэл насаар энэ асуудлыг хязгаарлаж болохгүй гэдэг нь судалгаанаас харагддаг. Учир нь хурдан морь унадаг хүүхдүүд бие бялдын хувьд жижигхэн, эрүүл мэндийн хувьд өөр түвшинд байдаг. Тиймээс наснаас гадна өндөр, жингийн хэмжээг тодорхой зааж өгөх ёстой болов уу гэдэг байр суурьтай байна.
-Өөр ямар асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
-126 гишүүнээс бүрдсэн энэ удаагийн парламент дараагийн 30 жилийн түүхийн эхлэлийг бичих хариуцлагатай парламент. Үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байх ёстой. Иргэний нийгмийн байгууллагын оролцоог маш сайн хангадаг байх ёстой. Түүнд нь гүүр болж хамтран ажиллах хүсэлтэй. Хүний эрхийг зөрччихлөө гэдэг биш зөрчихөөс нь өмнө хэлэлцдэг, ярилцдаг парламент байгаасай. Тиймээс хүний эрхэд ээлтэй төрийн бодлого шийдвэр гаргах үйл явцад оролцоод явна.
-2021 оны ҮХНӨ-өөр парламентад олон намын төлөөлөл орж ирнэ гэхэд зарим нь үл итгэх байдлаар хандаж байсан-

-Энэ удаагийн сонгуулиар “Олон намын төлөөлөл биш МАН дангаараа гараад ирвэл юун хүний эрх, ардчилал” гэж халаглагсад олон байсныг анзаарсан. Гэтэл МАН хүний эрхийн, жендерийн бодлогын аппарат хүртэл ажиллуулсан гэж ярьсан тань сонирхол татлаа.
-Эргэн санаж байвал 2021 оны ҮХНӨ-өөр иргэдийн дунд хэлэлцүүлгийг өргөн хүрээнд хийсэн. Тэгэхэд судлаачид хэд хэдэн судалгаа танилцуулж байсан юм. ҮХНӨ хийвэл парламентад 3-4 нам орж ирнэ гэгдэж байлаа. Энэ нь монголын парламентын цаашдын хөгжилд асар чухал нөлөөтэй гэж танилцуулагдаж байсан. Тэр үед зарим нь үл итгэх байдлаар хандсан л даа. Надаас зарим нь “МАН яагаад өөрийнхөө эсрэг бодлого гаргаж, дарлаад ноёлоод явах боломжоо хумьж байгаа юм” гэж асууж байлаа. Судлаачид тэр үед “Энэ бол ганцхан МАН-ын асуудал биш. Монголын ардчиллын баталгаа тул өөрчлөлт хийх ёстой” гэсэн байр сууринаас хандацгаасан. Хувьдаа үүнд талархалтай ханддаг. Монголын тусгаар тогтнол, дархлаа, тогтолцооны өөрчлөлтийн төлөө МАН-ын үйл хэргийн үр шимийг олон намын төлөөлөлтэйгөөр өнөөдөр бид хүртэж байна.
-Ямартай ч олон намын тогтолцооны суурь тавигдлаа. 126 гишүүнтэй анхны парламентаас их зүйл шалтгаалах нь?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019, 2023 онд хоёр удаа хийсэн. Хоёр удаагийн нэмэлт өөрчлөлтийн бодит хэрэгжилтийг 2024 оны УИХ-ын сонгуулиар харлаа. Таван намын төлөөлөл гэдэг үзэгдэл өмнөх парламентуудад байгаагүй. Нөгөө талаар бид Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 19 жилийн дараа цоо шинээр баталснаа мартаж болохгүй. Энэ хуулийн хэрэгжилт 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлсэн. Улстөрийн амьдралыг, намуудыг төлөвшиж хөгжихөд маш чухал. Долоодугаар сарын 01-нээс улстөрийн намууд дүрмээ цоо шинээр шинэчлэн найруулаад бүртгүүлэх цаг үе ирж байна. Энэ парламентын маш сонирхолтой цаг үе байх болов уу гэж найдаж байгаа.
-Эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн ч энэ нь хангалтгүй, хангалттай гэж ярьцгааж байгаад ямар байр суурьтай байна вэ?
-Эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь. Азидаа бид нэлээн дээгүүр бичигдэж, дэлхийн дунджид орж байна. Тооны хувьд сайн үзүүлэлт. Цаашид энэ оролцоог бодитой хангавал чанарын үзүүлэлт гарна гэж бодож байгаа. Парламентын нээлттэй, хүртээмжтэй байдлыг бид өнөөдрийн хурлаас эхлээд л харах хэрэгтэй. Наад зах нь төрийн ордны нэг нэг давхарт гэхэд л эмэгтэй 00 ганцхан, эрэгтэй 00 гурав байх жишээтэй. Төрийн ордны ариун цэврийн өрөө хүртэл хүртээмжгүй байгаад байна. “00 ярилаа” гэж шүүмжилж магадгүй. Гэвч эмэгтэйчүүд бидний хувьд өдөр тутмын амьдралын чанарт асар их нөлөөлдөг зүйл. Хэлж ярьж байх учиртай.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
ВИДЕО:
Өмнө нь хүргэсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зссс
Чаж гэх ямаагүй, жов гэх нохойгүй, унах унаагүй, хэдэн үеийн гуйлгачины үр сад байж таарна доо, чи ! Өөрөө морьны нуруун дээр гарч үзээгүй болохоороо л.......дэ мий донгосдог бгаа л доо, хөөрхий �######�уул...
МАН нам энэ их наядын хандив босгож байхад улаанягаан дээлтийг урдуураа зүгээр гаргах уу
Крандуулжэ
Гишүүн маань Морь унаач хүүхдийн нас, ордны 00-н асууд�##� шийдэх гж парламентын жагса�##�тад оржээ. Шийдэгдэх нь гарцаагүй.
Хэлгүй Короля 4 жил
Дуугүй суухгүй, г�##� хүүхэн орж ирж дээ.
ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ЭЛДВЭЭР ХУЦАЛДАЖ БАЙДАГ ЮМ БЭ? ТЭГЭЭД ОДОО ЯАХ ГЭЭД БАЙГААН ОРООД ИРЧИХЛЭЭ СУУЧИХЛАА ТАНГАРАГАА ӨРГӨЧИХЛӨӨ БОЛОО БИШ ҮҮ? ТҮҮНД АМЖИЛТ ХҮСЭЭЧ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ОРЖ ИРСНЭЭ ТАЙЛАГНАДАГ ОРОЙГҮЙ УСАН ТЭНЭГ ГЭЖ БАЙХ УУ? АНДУУДАА ҮҮНИЙГ МАН д ҮЛДЭЭЕ ОДОО ХАРИН МАШ САЙН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ИРГЭД РҮҮГЭЭ ЧИГЛЭСЭН ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГЫН ЯАМДУУДАА МАШ САЙН ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ЦООХОР ПАРЛАМЕНТЫН НЭГ ОНЦЛОГ НЬ ЖИНХЭНЭ АРДЧИЛЛЫН АЛТАН ЗАРЧМААС ХАЗАЙСАНГҮЙ ОВОО ШҮҮ.ХУВИЙН ЭРХ АШГАА ХОЙШ НЬ ТАВЬЖ УЛС МОНГОЛЫХОО ТӨЛӨӨ БОДЛОГООР УРАЛДАЯ ГЭЖ УРИАЛААД БАЙГААШТ ЭНИЙГ Л ДЭМЖЭЭД ЯВЧИХ ТЭГЭХЭД Л БОЛНО АЛИЙН БОЛГОН ИДЭЭЧ УУГААЧ АВИЛГАЧИН АРХИЧИН БӨГСЧНӨӨРӨӨ ДУУДУУЛАХ ЮМ. ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ШИНЭХЭН ГИШҮҮД ОДОО МЯНГАНТАА ОРИЛЖ ХАШГИЧААД НЭМЭРГҮЙ ПОЕЗД УШЁЛ ҮҮНИЙГ МЭДТҮГЭЙ АЮУТУГАЙ МЭРГЭН АРДУУДАА
Анхны Ярилцлага зөв ярих бсн. Баруун тархиа хөгжүүлэх
Ардын намынханд мөнгө хандив өгөхгүйгээр УИХ-ийн гишүүн болсон гэхэд итгэх арга �##�га даа! Хэрвээ тийм бол нар баруунаас гарна?
ЮУН ГУЯА ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА.ХЭН Ч АСУУГААГҮЙ БАЙХАД ӨӨРӨӨ ЯРИАД БАЙХЫН
Их засаг төгссөн боловсрол маруухан гаруудаа төрд чихэхээ болилдоо Учраа л
Наад ОО-ыг чинь шийдэхэд их амархан байна. Төрийн ордоны баруун зүүн жигүүрийн давхах бүрийн жигүүр бүрт нэг эм, нэг эр 00-той л болгоход болно шүү дээ. Зөв л юм ярьж байна. Хоол идсэн хүн 00-ыг заав�##� хэрэглэнэ.
Ямар нэг тохироогүй сууд�##� гэж байдаггүй энэ авгай яг хэлж харагдаач мэрэгшсэн хулгайч нарын их сургуульд орсоноо ойлго
Эгэл жирийн хүн байна. Амжилт хүсье!
Дуугүй бай утсан хүүхэлдэй минь
Энэ ч МАН ын топ өлөнгүүдийн засагт үлдэх гэсэн жүжиглэлт бус уу. Жагса�##�тын нөхдүүд суганы үс царайлаад л
Тэтчер парламентын гишүүн болоход английн парламентын ордонд эмэгтэйчүүдийн нойл байгаагүй шүү дээ эмэгтэйчүүдийн ордоны гаднах байшинд байсан шүү дээ манайх дотроо нойлтой
Хөдөөний блавагай бас юувдээ