Эдийн засгийн Бизнес мэдээ

ХХБ Баянхонгорчууддаа зориулан зээлийн хүү, шимтгэлээ буурууллаа

Худалдаа хөгжлийн банк урт хугацааны стратеги зорилгынхоо хүрээнд харилцагч нартаа илүү ойртсон ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ банк болохоор эрчимтэй ажиллаж байна. Энэхүү үе шаттай ажлын нэг хэсэг болох Баянхонгор салбараа ийнхүү нээж Хонгор нутгийнхандаа ойртлоо. ХХБ, Баянхонгор аймагт салбар нэгжээ байгуулснаар Баянхонгор аймагт хөрөнгө оруулалт хийж, бизнес эрхлэхээр зорьж буй хөрөнгө оруулагч нартай бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, зах зээлийн эрэлтэд түшиглэн хамтран ажиллах боломж нээгдэх юм.

Түүнчлэн Баянхонгор аймгийн хөгжлийн стратеги болох “Бүтээх чадвартай, өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, байгаль орчныхоо онцлогт зохицсон эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр хосолсон, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистикийн оновчтой бүтэц бүхий өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай аймаг болох” зорилго зорилтоо биелүүлэхэд ХХБ бодит хувь нэмэр оруулна гэдгийг банкны удирдлагууд онцоллоо.

Шинэ салбарын нээлтийг тохиолдуулан баянхонгорчууддаа зориулсан олон төрлийн урамшууллыг наймдугаар сарын 31 -ний өдрийг дуустал зарлаад байна. Тухайлбал иргэд, бизнесийн байгууллагуудад зориулсан зээлийн хүү болон шимтгэлээ буурууллаа. Мөн буцаан олголттой Бритто картаа үнэгүй захиалаад, худалдан авалт бүрээсээ гурван хувийн буцаан олголт авах боломжтой.

Баянхонгор салбар нь Баянхонгор аймгийн Шинэ биржийн хажууд Мазаалай зочид буудлын нэг давхарт байрлаж байна. Худалдаа хөгжлийн банк харилцагч таны санхүүгийн хамгийн найдвартай түнш байж чадна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button