Бизнес мэдээ

ХХБ “Франц хотхон” арга хэмжээг ивээн тэтгэлээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Франц хотхон” соёл уламжлал, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээг Худалдаа хөгжлийн банк ивээн тэтгэж, банкны зүгээс Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрерад хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Өдөрлөгийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Франц улстай холбоотой бизнес эрхэлдэг 40 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг олон нийтэд танилцуулсан билээ.

Худалдаа, Хөгжлийн банкны хувьд Монгол, Франц хоёр улсын төлбөр тооцооны 40 орчим хувийг дангаар бүрдүүлдэг. Өнгөрсөн жил ХХБ Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк болох BPIFrance-тай “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, хоёр улсын бизнес, эдийн засаг, худалдааг дэмжин олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллах болсон билээ.

Бид олон улсын шилдэг банк болох урт хугацааны зорилгынхоо хүрээнд цаашид ч гадаадын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, харилцаагаа бэхжүүлэх, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч ажилласаар байх болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button