ДЭЛХИЙ

Бусдын оршуулган дээр уйлах үйлчилгээ үзүүлдэг эмэгтэйчүүд

Уйлах гэдэг сэтгэлийн хөдлөлийн илрэлийг хүн бүр, хүссэн үедээ бий болгож чаддаггүй. Тухайн дүрийнхээ амьдралд гүн гүнзгий орж чаддаг жүжигчдийг эс тооцвол, “ухамсартайгаар” уйлж чаддаг хүн ховор тааралдах вий. Тэгвэл Гана улсад амьдардаг эдгээр эмэгтэйчүүд мөнгө авч, бусдын оршуулган дээр уйлах үйлчилгээ үзүүлдэг содон бизнес эрхэлдэг аж. Түүнчлэн тэд улсдаа “эрэлттэй” бөгөөд, захиалгаар тасардаггүй, мөнгө чинээгээр гуцдаггүй гэнэ.

Уйлдаг эмэгтэйчүүдийн нэгдлийн тэргүүн Ами Докли BBC телевизэд өгсөн ярилцлагадаа, “Зарим хүмүүс хайртай дотны хүмүүсийнхээ оршуулгын ёслолд уйлж чаддаггүй. Хүндлэлгүй, сэтгэл хөдлөлгүй уур амьсгалыг ингэж бий болгодог. Харин үнэн сэтгэлээсээ гашуудан уйлах үйлчилгээ үзүүлье гэхэд дуртайяа хүлээн авдаг” хэмээн ярьжээ. Цаашлаад, “Ор танихгүй, хэзээ ч харж байгаагүй хүний араас гашуудаж уйлна гэдэг тийм ч амар биш. Тийм учраас багагүй төлбөр авдаг” гэсэн байна.

BBC

Гана улс хурим, оршуулга хоёрт их мөнгө зардгаараа алдартай. Дундаж оршуулгын ёслолын зардал 20-50 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг гэнэ. Мөн оршуулгын ёслол зохион байгуулах үйлчилгээ үзүүлдэг компаниуд, үйлчилгээний багц дотроо мөнөөх уйлж өгдөг эмэгтэйчүүдийг багтаасан байх нь цөөнгүй. Иймээс Гана улсад оршуулгын ёслол дээр уйлж өгдөг хүмүүсийн нэгдэл хэдэн арваараа бий гэсэн үг.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button