Нийгэм мэдээ

Зүүн үйлдвэрийн урсгал засвар 70 хувьтай байна

Тавантолгой түлш ХХК өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүддээ өргөтгөл шинэчлэл болон урсгал засварын ажлыг хийж байна.

Энэ ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн II цехийг хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж байгаа бол нэг болон гуравдугаар цех тоног төхөөрөмж, шугамд урсгал засварын ажлыг хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар урсгал засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал засварын ажлыг энэ сарын 25 нд бүрэн дуусгаж ирэх сарын 1-ээс шугам залгаж түлш үйлдвэрлэж эхэлнэ.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр таслахгүй байх зорилгоор 100 мянган тонн шахмал түлшийг аюулгүйн нөөцөд хадгалдаг юм. Өнөөдрийн байдлаар 53 мянган тонн түлш нөөцлөөд байгаа бол үлдсэн түлшийг ирэх есдүгээр сарын 15 хүртэл үйлдвэрлэн нөөцлөх юм.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button