Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Юлия Навальнаяг баривчлах тушаал гаргалаа

ОХУ-ын албан тушаалтнууд сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн эхнэр Юлия Навальнаяг баричвлах тушаал мягмар гарагт /2024.07.09/ гаргасан байна.

Москва хот дахь шүүх түүнийг экстремист үзэлтэй бүлгийн гишүүн гэж буруутгажээ. Одоогийн байдлаар тэрбээр ОХУ-аас гадуур амьдардаг. Хэрвээ тэр Орост буцаж ирвэл шууд баривчлагдана.

Түүний нөхөр Навальный агсныг 2021 онд ОХУ-д газардахад цагдаагийн алба хаагчид шууд баривчилж байсан. Навальный энэ оны эхээр Хойд туйлд оршдог шоронд хоригдож байхдаа амьсгал хураасан юм.

Өөрийг нь баривчлах тушаал шүүхээс гаргасан гэдгийг сонсоод Навальная “Владимир Путин бол алуурчин, дайны гэмт хэрэгтэн. Тэр шоронд байх ёстой” гэж хэлжээ.

Мөн Навальный агсны ажлын хэсгийн дарга Леонид Волков баривчлах тушаал нь “Алексейн тэмцлийг үргэлжлүүлэх гэсэн Юлиягийн шийдэмгий байдлыг хүлээн зөвшөөрсөн явдал боллоо” гэсэн байна.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 10, 2024 12:08

За энэ авгайг бас л �##�ах н дээ, ёстой нэг нохой шиг буудмаар муу �##�уурчин дайны гэмт хэрэгтэн гаагийн шоронгийн хоригдол хүүр болж байхдаа таарсан хулмастай орос өвгөн юмаа чёрт

Зочин
Зочин
7 сар 10, 2024 18:46

Энэ Путин ер нь яг Гитлер юмаа !

Зочин
Зочин
7 сар 10, 2024 21:14

Y

Зочин
Зочин
7 сар 11, 2024 12:00

Гадаад улсын хэрэг маниуст ямар хамаа.Гадаад улсын төлөө гахай турж үхнэ . Гэх үг бий дэ хө

Холбоотой мэдээ

Back to top button