ОХУ: АНУ Германд холын тусгалтай пуужин байршуулах нь Хүйтэн дайнд хүргэнэ

Лхагва гарагт /2024.07.10/ Цагаан ордон Германд хэд хэдэн холын тусгалтай пуужинг аюулаас тогтоон барих зорилгоор байрлуулана гэжээ. Энэхүү мэдэгдлийг Вашингтон хотод болж буй НАТО-гийн уулзалтын үеэр хийсэн юм.
Тэгвэл Германд алсын тусгалтай пуужин байрлуулах нь Хүйтэн дайны маягийн шууд сөргөлдөөнд хүргэж магадгүй гэж ОХУ анхааруулсан байна. Харин Германы Канцлер Олаф Шольц тус алхыг сайшаажээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков пүрэв гарагт /2024.07.11/ “Бид Хүйтэн дайн руу аажим аажмаар урагшилсаар байна. Хүйтэн дайны шууд сөргөлдөөнтэй ижил шинж чанарууд эргэн ирлээ” гэсэн юм.
Мөн Герман дахь ОХУ-ын элчин сайд хэрвээ пуужинг байрлуулбал Берлин, Москва хоёрын харилцаа цаашид дордоно хэмээн анхааруулсан байна.
Үүнээс гадна Шольцын Социал Демократууд намын зарим гишүүд АНУ-ын пуужинг Германд байршуулах нь Хүйтэн дайны гашуун дурсамжийг сэргээж байна хэмээн шүүмжилжээ.
Тухайлбал тус намын гишүүн Ралф Стегнер “Энэ алхам дэлхийг илүү аюулгүй болгохгүй. Харин ч эсрэгээрээ улам илүү аюултай болгох эргүүлэг рүү бид орж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмхий Оросууд хүйтэнд дайн, харилцаа муудахаар айлгах гэнэ
АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU ! АМА ТААТ САРМАГЧИН !
Хараат улс болохоороо хэн рүү хуцаж байснаа янкын энэ муу хаванцар мэднэ дээ
Орос сүрдүүлэг олон удаа хийсэн. Үр дүн нь гарлаа.
Герман Амeрик хоёр дайны хөлд сүйдэх бий .Натогын баримт�##�ж байгаа бодлогын хар сүүдэр буцаад АНУ-д хүндхэн буух байх даа .Нато Украйныг сүйрүүлсэн ,одоо Германыг сүйрүүлэх үү ?.Германчууд пуужин байршуулахыг зөвшөөрвөл хоёрдох Украйн болно .