Нийгэм мэдээ

Морин хуурийн олон улсын наадам болж байна

Долоодугаар сарын 17-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

11:40 цагт: Морин хуурын олон улсын VII наадам Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд болж байна. Морин хуурын олон улсын наадмыг мэргэжлийн морин хуурчдын, морин хуур сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн 3 уралдаантай зохион байгуулж байна.

13:00 цагт: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг И-баримт аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна.

-Сэлэнгэ аймгийн автомашин холбоог үүсгэн байгуулагч Отгонбаярын Жаргалсайханы нэрэмжит, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 100 жилийн ойд зориулсан автомашины бартаат замын уралдаан болно.

-Дорноговь аймгийн Алтанширээ, Баянхонгор аймгийн Баацагаан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Төв аймгийн Бүрэн, Сэргэлэн, Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ой болж байна.

-Архангай аймагт АРА фестиваль үргэлжилж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button