ДЭЛХИЙ

Тэйлор Свифтэд зориулан Гельзенкирхен хот нэрээ Свифткирхен болгожээ

Германы Гельзенкирхен хот энэ сарын сүүлээр АНУ-ын поп од Тэйлор Свифтэд хүндэтгэл үзүүлж, хотын нэрээ “Свифткирхен” хэмээн түр өөрчилнө гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Свифт тавдугаар сард ‘Eras Tour’ аялан тоглолтоо эхэлсэн. Түүний Герман дахь анхны зогсоол нь Гельзенкирхен хот бөгөөд долоодугаар сарын 17, 18, 19-нд тоглолтоо хийсэн бөгөөд энэ үеэр Гельзенкирхен хотын нэрийг "Свифткирхен" болгосон аж.

Сонирхуулахад, түүнийг Шотландын нийслэл Эдинбургт тоглолтоо хийх үеэр фэнүүд нь газар хөдөлгөсөн байна. Их Британийн геологийн алба мэдээлснээр тоглолт болсон Мюррейфилд цэнгэлдэх хүрээлэнгээс 6.5 километрийн зайд газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн аж.

Хотын эргэн тойронд байрлах хяналтын станцуудад гурван өдөр тоглолт болох бүр газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгджээ.

Британийн геологийн алба мэдэгдэл хийхдээ “Гурван тоглолт бүрд ижил төстэй газар хөдлөлтийн чичиргээ бүртгэгдсэн.“Ready For It?”, “Cruel Summer”, “Champagne Problems” дуунуудын үеэр хамгийн хүчтэй чичиргээ үүссэн” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button