Нийгэм мэдээ

ЦЕГ: "Морьт эргүүл"-ийн адууг 112 сая төгрөгөөр аваагүй

Морьт эргүүл нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Хар усан тохой”-гоос Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинат хүртэл Туулын голын эрэг, ай сав газар, төвийн 6, алслагдсан 1 дүүргүүдийн нутаг дэвсгэрт гудамж талбай, гэр хороолол, аялал зугаалгын бүсэд морьт эргүүлд 15 чиглэлд 30 алба хаагчтайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Тэгвэл эргүүлд ашиглаж байгаа морьдыг ОХУ-аас 112 сая төгрөгөөр авсан гэх асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Энэ талаар НЦУГ-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс дараах тайлбарыг өглөө.

Д.Оюун НЦУГ-ын ЦЕГ-ын ХМОНХХ-ийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа

2010 онд НИТХ-аас морины жүчээ барих, 20 адуу авах зардал 112 сая төгрөг зарцуулжээ 

“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46.5.4 дэх хэсэгт “Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд болон шүүхийн шинжилгээний байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэх” гэж заасны дагуу

2010 онд Нийслэлийн аялал жуулчлал, үндэсний онцлогийг харуулсан Морьт эргүүлийн үйл ажиллагааг тогтворжуулах, хэвийн ажиллуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-аас 20 морь авсан. Ингэхдээ 112 сая төгрөгийн төсвийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлсэн  байдаг. Үүнд адууны жүчээ барих зардал, ОХУ-аас “Будени” үйлдвэрийн 20  тооны адуу худалдан авах, албаны адуун сүргийг бүрдүүлэх зэрэг олон зүйлийн зардал багтаад 112 сая төгрөг болж  байгаа” гэлээ. Иймд наадмын өмнө эсвэл энэ онд морь авсан юм биш” гэлээ. 

Одоогоор СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мал бордох” гэх газар жүчээ байгуулсан. Үүнийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төв, Нийслэлийн цагдаагийн газарт хариуцуулан улирлын чанартай тус тус үүрэг гүйцэтгүүлж байгаа аж. Будени үүлдрийн морь монгол морийг бодвол өндөр, заасан зүйлийг хурдан сурдаг, номхон дөлгөөн зантайг эргүүлийн алба хаагчид хэлж байсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 20, 2024 09:49

Монгол адуугаа унаач...дэнхийсэн гадаад юм унаж байхаар

Зочин
Зочин
7 сар 20, 2024 09:54

Будени ч гэх шиг. Эргүү м�##�нууд засч бичиж байгаа ухаантайм байх дааа... ониго ониго.

Зочин
Зочин
7 сар 20, 2024 10:38

Mongol mori g###gdood bdgiin bhda uursdiinhuu moriig unaj bgaag haraad juulchid ih bayarldag bhda

Зочин
Зочин
7 сар 20, 2024 13:51

Харин л дээ. Иймэрхүү үгээр хуураад өнгөрдөг цаг өнгөрсөн бус уу

Хахуулийн профессор цагдаагийн хурандаа нар
Хахуулийн профессор цагдаагийн хурандаа нар
7 сар 20, 2024 15:06

Цагдаагийхан д�##�им гаргаж цавчаа хийхдээ мэрэгш чихсэн, гаршчихсан,"хээл хахуулийн профессорууд" ш дээ !

Зочин зочин
Зочин зочин
7 сар 20, 2024 16:59

Хайран мөнгө. Хэдэн сая адуунаас �##�ь дуртайгаа авах байт�##�.

Зочин
Зочин
7 сар 20, 2024 17:25

Нийгэм, хүний аюулгүй байдлын морь ашиглах нь байж болохгүй юу оркуудаа. Хэдэн тэрбумаар нь идчихсэн оркуудаа сайн хянахгүй байж цагдаа руу дайр�##�т хийх ч яах вэ бүдүүлэгүүдээ

Зочин
Зочин
7 сар 20, 2024 17:26

Монгол морь
1. Намхан
2.Удаан юм сурдаг
3.Дошгин хахир ааштай
болохыг эргүүлийн �##�бан хаагчид хэлээд байгаа юм уу

Цогягү
Цогягү
7 сар 20, 2024 18:42

Хэн батлах юм

Зочин
Зочин
7 сар 21, 2024 06:49

Том морь авч хүн айлгах гэсэн юм байхдаа монголоор нэг морь байхад бас л шахааны бизнес цагдаагийн тарг.а.л.сан хурандаа гене.р.а.л.уудын хулгай л биздээ....п.и.з.д.а

Т.Хонгорзул
Т.Хонгорзул
7 сар 21, 2024 08:05

Ямар муу, �##�даатай орчуулга вэ? Юуны чинь "Китайской Народной Республики"? Google translate-р орчуулдаг юм уу? Орчуулгыг заав�##� хүнээр редакторлуулж байгаачээ, арай ч дээ!

Т.Хонгорзул
Т.Хонгорзул
7 сар 21, 2024 08:09

Оказывается, комментарии, написанные по-монгольски, тоже автоматически переводятся с грубыми ошибками. Все переводы обязательно нужно редактировать!

Т.Хонгорзул
Т.Хонгорзул
7 сар 21, 2024 08:15

Сая энэ нийтлэлийн орос орчуулгыг санамсаргүй харсан чинь, арай л аймаар �##�даатай байх юм, бүр "Китайской Народной Республики" ч гэх шиг. Google translate мэтээр орчуулдаг юм уу? Орчуулгыг заав�##� хүнээр редакторлуулж байх хэрэгтэй шүү!

Холбоотой мэдээ

Back to top button