Допинг илэрсэн гурван бөхийг өнөөдөр зарлаж магадгүй ба хариуг өөрсдөд нь танилцуулж эхэлжээ

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Улмаар сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид шинжлүүлсэн юм.
Хариу 48 цагийн дотор гарч, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисст ирсэн. Ингэхэд 44 шинжилгээ сөрөг гарсан байв. Харин дөрвөн шинжилгээний хариу сэжигтэй буюу нягтлан шинжлэх шаардлагатайд тооцогдсон.
Түүнчлэн, дээрх дөрвөн шинжилгээний нягталсан хариу гарсан талаар бид бямба гарагт мэдээлсэн.
Дөрвөн сорьцын нэгийг бол допингийн хориотой бодис гэж үзэхэд эргэлзээтэй байгаа гэх. Харин үлдсэн гурав нь баталгаажжээ.
Тэдгээр нь 5-7-гийн даваанд зодоглосон, улсын томоохон цолгүй бөхчүүд гэдэг нь илэрхий болоод буй юм.
Тэгвэл, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо хамтран өнөөдөр мөнөөх дөрвөн шинжилгээний хариуг, нэрийн хамт зарлахаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна.
Албаны хүмүүс энэ тал дээр тодруулга мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.
Үүний дээр, 48 шинжилгээний хариуг эцэслэн гарсанд тооцож, тамирчдад танилцуулаад эхэлжээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар шинжилгээ өгсөн 32 бөх, 16 сур харваач өөрсдийн хариуг мэдсэн байна.
Тавын даваанд 32 бөх зодоглосон. Долоогийн даваанд найм. Эдгээр бөхийн нэрстэй танилцъя:
ТАВЫН ДАВАА:

ДОЛООГИЙН ДАВАА:

Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлэхдээ, сэжигтэй дөрвөн сорьц бөхийнх үү, харваачийнх уу гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй хэмээсэн. Гэхдээ "Бөхчүүд" гэж хэд хэдэн удаа үгийн алдаа гарган ам алдсанаас гадна эх сурвалжууд ч дөрвөн бөхийн шинжилгээ эргэлзээтэй гарсныг бататгаж байсан юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ худлаа шүү. Итгэх аргагүй. Шинжилгээ анх ирхэд түрүү бөхөөс илэрсэн гээд байсан. Одоо тэгээд яагаад өөрчлөгдөв. Яагаад???? 5-6 хоноод бүх юм өөрчлөгдөөд буцаад ирэх шив дэ!!! Хэнээс нь допинг илрэх үгүйг Допингийн шинжилгээ биш манайхан дотороо шийдээд байна ууу даа!!!
хүдэрбулгаас илэрсэн гээд шууд хэлчихдэг шaacан
4 САЯ БӨХӨД МЭДЭГДЭЖ БУЙ АЯТАЙ ! А СОРЬЦ ХЭЗЭЭ Ч ЗӨРДӨГГҮЙ ! ҮНЭНХҮҮ БЯР ХҮЧ , УРАН МЭХГҮЙ НЭР АЛДАР ХӨӨСӨН БӨХӨНЦӨРҮҮД МӨНГӨТЭЙ В СОРЬЦОО ШИНЖЛҮҮЛЬЕ ГЭЖ МӨНГӨ ТӨЛӨН ТЭНЭГТЭНЭ !
Дэлхийд допинг илэрсэн бол дор нь зарлаад тамирчин санаа нийлэхгүй в сорьцоо дахин шинжилүүхийг энэ жишгээр явж болдоггүй юм байхдаа
4 байснаа 3 болчихож ганган бизнес юм аа
4 байсан одоо 3 болов. Хэн авилга өгсөн бэ. Таагаарай.
Басуг бас суг�##�ж бна үнэн бантан гарууд
Басу хамаагүй.Хангай Орхонбаяр хоёр бишүү. Хангай допингоо Ганхуягт ацаглах гээд байгаа сураг байна.
Жил болгон допинг гэж оньсого та�##�гаж тархиний дасг�##� хийлгэх юм даа. Наадамаа ч хийж чадахаа болих нь
ДӨРВӨН БӨХ ГЭСНЭЭ ОДОО 3 БОЛГООД Л. БАТСУУРИЙН ДОПИНГИЙН ҮЛДЛИЙГ ХАСАЖ АРЫН ХААЛГААР ДОПИНГИЙН ХЭРГИЙГ
НЬ НУУЛААДАА
Допинх илэрсэн : 1. Батсуурь , 2 .Орхонбаяр , 3 .Хүдэрбулга ,4 Аймгын арслан . Энэ 4 допинг хэрэглэсэн аь гарцаагүй ээ
Turuu 4 buh bish geed baisan daa
худлаа дүлэгнээд таг болчих юм. хэд хоног сенсаацлах гээд байгаа юм бэ.