Нийгэм мэдээ

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зогсоолыг ашиглавал төлбөрөө 25 дахин нэмж төлнө"

Хүн амаасаа давсан машинтай манай улсын хувьд авто зогсоолын асуудал хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Энэ ч утгаараа хүмүүс зогсоолын асуудлаас болж хоорондоо маргалдах, ажлаа алдах зэрэг тохиолдол энгийн л нэг үзэгдэл болоод буй.

Дээрх жишгээр хоёр хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй орон сууцны хотхон дотор авто зогсоол булаацалдаж байгаа бичлэг нийтэд түгсэн. Тэгвэл энэ тохиолдолд нийслэлд амьдарч буй иргэдэд хотын стандартыг хэрхэн хуульчилсан байдаг талаар мэдээллийг хүргэж байна.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д ““Замын байгууламж” гэж бүх төрлийн гүүр, тавилан, гүүрэн гарц, унадаг дугуй болон явган зорчигч, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход зориулсан зам, ус зайлуулах хоолой, шуудуу, хонгил, замын хөдөлгөөнийг зохицуулах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай төхөөрөмж, авто замын зурвас газарт байгаа төлбөр авах цэг, авто зогсоол болон бусад байгууламжийг” гэж зааснаар авто зогсоол нь замын байгууламжид ордог байна.

Хэрвээ та хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмдэглэгээтэй авто зогсоолд машинаа тавьдаг бол сайн анхаарна уу. Тухайлбал 1 цагийн 2000 төгрөгийн төлбөртэй зогсоол байна гэж бодъё. Та 4 цагийн хугацаанд машинаа байрлуулахад 8000 төгрөг болно.

Хэрвээ таны зогссон зогсоол хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэмдэглэгээтэй байсан бол та 25 дахин нэмж төлөх буюу 200,000 төгрөг төлдөг аж.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв ш дээ маш зөв

Зочин
Зочин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хайрлахгүй тэнэгүүдийг тулт�##� нь торгох хэрэгтэй

Diee
Diee
Reply to  Зочин

Заасс улсын хөгжлөөс хойш татдаг юмнуудыг торгоох ёсгүй!!

Иргэн
Иргэн

Зогсоолоо бүрэн шийдчихээд олон хууль дүрмийн гоё юмаа ярив�##� яаасын!!! Хэзээ Монгол улсад хүний эрх яридаг болчихоогүй вэ

Diee
Diee

Орон сууцанд юугаа хийж ийм юм байлгадгийн үйлчилгээний газар орох гэж бгаа биш цус!!

Олигтойхон торго Зочин
Олигтойхон торго Зочин

Зогсоолд нь машинаа тавьчихаад, өөрийг нь зодож цохьсон бол 2 саяар торгох хэрэгтэй !!!!!!

Зочин
Зочин

Тэр тэнэг машины жолоочийг торгох ч багадна.

Diee
Diee
Reply to  Зочин

Злоо ингэж явна гэж юу байсийн

Холбоотой мэдээ

Back to top button