Top StoriesНийгэм ярилцлага

М.Тэмүүлэн: Шивээс нэгэн талаараа хүмүүсийн хүслийг биелүүлж, зүрх сэтгэлийг нээдэг

"Хүний арьсан дээр зураг зурна гэдэг авьяас, мэдрэмж, мөн өндөр хариуцлага. Тухайн хүндээ хийлгэсэн шивээс нь насан туршид маш үнэ цэнтэй байдаг. Хүн бүр өөр өөрийн ертөнцтэй. Надад тэр хүмүүстэй ярилцаж, өөрийгөө таньж нээх нь их сонирхолтой санагддаг. Шивээс бол өөртөө итгэх итгэлийг нэмдэг, хүмүүсийн хүслийг биелүүлдэг, Аугаа амжилтын бэлгэ тэмдэг болдог,  Хайртай хүнийхээ араас гашуудахад хань болдог  мөн хүний амьдралыг өөрчилж зүрх сэтгэлийг нээдэг" хэмээн ярих энэ залууг М.Тэмүүлэн гэдэг.

Тэрбээр одоогоор барилгын инженер мэргэжлээр суралцдаг хэдий ч найзаасаа шивээс гэдэг зүйлийг мэдэж аваад сонирхлоо ажил хэрэг болгож, шивээсчин болсон түүхтэй. Залуухан шивээсчин ирээдүйд аз жаргалтай амьдрахын тулд өчигдрөөсөө илүү  хичээх хэрэгтэйг өөртөө өдөр бүр сануулдаг түүний хувьд ажил мэргэжил, ирээдүйнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

Түүний инстаграм хаяг: munkh_temuulen

-Найзуудаа шивээс хийхийг нь харсаар байгаад шивээсчин болох хүсэлтэй болсон-

-Анх шивээс хийж сурахад бие даан суралцана гэдэг маш хэцүү, хэн нэгнээр заалган чиглэл авах хэрэгтэй гэж сонсож байсан. Танд шивээс хийхэд зөвлөж, чиглүүлж хшн байсан уу?

-Хамгийн анх манай найз шивээс хийдэг байсан л даа. Нэг өдөр найзтайгаа машинд нь маазарч явж байгаад “Би нээрээ шивээс хийгээд эхэлдэг юм бил үү” гээд асуухад манай найз “Тэгээч, шивээсний машин авчих” гэснээр найзтайгаа хамтдаа шивээс хийж эхэлсэн. Тэгэхээр бас миний найз бол миний чиглүүлэгч бас маш сайн зөвлөгч.

Тухайн үе гэхээр 2019 оны дөрөвдүгээр сард шивээсийг сонирхож эхэлсэн. Яг ажил хэрэг болгосон цаг хугацаа гэвэл хоёр жилийн л өмнөөс юм байна даа.

-Хэдэн жилийн өмнө анхны шивээсээ хийж байсан бэ?

-Анх шивээсний машин авсан өдрөө найзуудтайгаа хонож таарсан. Тухайн үед бол найзуудаасаа нэгийг нь сонгоод хуруун дээр нь юм бичиж өгснөө санаж байна. Тэр шивээс нь одоог хүртэл байсаар л байгаа. Тэгэж байгаад засаж өгнө дөө.

-Анхны шивээс хэр “фэйлдсэн” бол?

-Тэр шивээс бол нэлээн фэйлдсэн шүү. Хийнэ гэсэн зураасаасаа тэс өөр зураас татсан ч гэдэг юм уу. Тухайн үедээ зүгээр зураг хараад л үзгээр шууд хийчихсэн.  

-Шивээс хийхэд ямар ур чадвартай байх шаардлагатай вэ?

-Ерөнхийдөө зураг зурдаг байвал давуу тал болж өгдөг. Миний хувьд ер зурдаггүй. Зурах тал дээр ч тийм авьяастай хүн биш. Гэхдээ хүн өөрөө сонирхолтой, хичээл зүтгэлтэй, нямбай байх юм бол болно доо. Мөн хамгийн чухал зүйл тухайн хүний мэдрэмж, авьяас л байдаг юм болов уу. Түүнээс биш зүгээр дан мөнгөний төлөө үйлчлүүлэгчээ бодохгүй зан ааштай шивээс хийдэг хүмүүс байдаг  л даа. Тэр хүмүүс шиг л халтуурдаж хийхгүй шүү гэсэн бат итгэлтэй бодол байдаг.

-Хичээж хийсэн бүхий л шивээсээ харж баясдаг, санаа амардаг, өөртөө бас их баярладаг-

-Зарим хүмүүс зурж чаддаггүй эсвэл гарын эвсэлгүй хүн хэзээ ч шивээсчин болж чадахгүй гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Би бол цаасан дээр зураг зурж чаддаггүй. Шивээс хийхэд мэдээж зурах чадвар, гарын эв дүй хэрэгтэй. Гэхдээ хичээл зүтгэл, тууштай байхад ор тас сурахгүй байна гэж байхгүй. Анх эхлэхдээ шууд хүний бие дээр хийхээс илүүтэй хиймэл арьсан дээр дадлага хийх хэрэгтэй. Ингэж дадлага хийгээгүйн улмаас муухай шивээс хийдэг. Үүгээрээ шивээс хийлгэж байгаа хүнээ ч өөрийгөө ч эвгүй байдалд оруулдаг.

-Хүнд шивээс хийж өгөөд ямар мэдрэмж авдаг вэ. Таны гараар хийсэн бүтээл насан туршдаа тэр хүний биен дээр байна шүү дээ?

-Маш олон төрлийн мэргэжилтэй дахин давтагдашгүй хүмүүс ирж үйлчлүүлдэг. Шивээс бол зарим хүмүүсийн хувьд мөрөөдөл нь, зарим хүмүүст зүгээр л гоёл эсвэл амьдралын жаргалтай мөчүүдийнх нь нэг байдаг.

Үйлчлүүлэгч нар минь шивээсээ хийлгэсний дараагаар талархсан сэтгэгдлээ илэрхийлэхээр өөртөө итгэх итгэлтэй болоод гарч байгаа нь хамгийн нандин, мартагдамгүй мэдрэмж. Бас өөрөө хичээж хийсэн бүхий л шивээсээ харж баясдаг, санаа амардаг, өөртөө бас их баярладаг юм байна.

Шивээс бол өөртөө итгэх итгэлийг нэмдэг, хүмүүсийн хүслийг биелүүлдэг, Аугаа амжилтын бэлгэ тэмдэг болдог,  Хайртай хүнийхээ араас гашуудахад хань болдог  мөн хүний амьдралыг өөрчилж зүрх сэтгэлийг нээдэг шүү дээ.

-Шивээс хийлгэхээр ирж буй хүмүүс сайхан харагдах талаасаа хандаж байна уу, шивээсний утга учир, бэлгэдлээ бодож хийлгэдэг үү?

-Таны хэлдэг энэ хоёр төрлийн хүмүүс хоёулаа л ирдэг. Ингээд бодоход залуучууд бол гадна талаасаа их гоё харагдах, өөртөө таалагдсан зургаараа шивээс хийлгэх тохиолдол түгээмэл байдаг. Мөн утга учиртай шивээс хийлгэхээр ирдэг үйлчлүүлэгч ч олон бий. Өөрсдөө шивээсний санаагаа гаргаад зургаа зураад, авч ирээд хийлгэдэг хүмүүс байдаг.

-Хүмүүсийн гаргаж ирсэн санааг хэрхэн дахин давтагдашгүйгээр урладаг вэ?

-Тухайн хүнтэйгээ маш сайн ярилцдаг. Тэр хүн яг юу хүсэж байна. Ямар төсөөлөлтэй ирсэн талаарх бүх зүйлсийг нь ярилцана. Түүний дараагаар бүх зүйлийг дотооддоо зурагласны дараагаар хийж эхэлдэг. Гэхдээ бас маш ойлгомжгүй хүмүүс байдаг. Зүгээр л шивээс хийлгэх гээд ирчихсэн, гэхдээ юу ямар шивээс хийлгэхээ мэддэггүй ирдэг байх жишээний.

-Зүгээр л сэтгэл хөөрлөөрөө ирдэг байх нь?

-Тийм ээ. Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд, чиний сонирхдог зүйл, миний сонирхдог зүйл хоёр хоорондоо их ялгаатай шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд өөрийнхөө сонирхлыг, өөртөө таалагдаж байгаа зураг, шивээсүүдээ дотроо бодоод, төсөөлж ирээд артисттайгай ярилцаад, нэмж зөвлөгөө аваад шивээсээ хийлгэх нь зөв шүү. Түүнээс биш шууд тэр артистын сонголтоор хийчих юм бол  дараа нь өөрт тань таалагдахгүй асуудлууд гарах маш өндөр магадлалтай.

-Надад бусад артистуудаас ялгарах онцлог байхгүй ч гэсэн хийцээрээ л ялгарахыг хичээдэг-

-Хийж  байсан шивээснүүдээс  гэгээлэг дурсамж болж үлдсэн шивээс байдаг болов уу?

-Шууд бол толгойнд орж ирэхгүй л байна. Гэхдээ хүн болгоны л утга санаа дахин давтагдашгүй байдаг. Үйлчлүүлэгчд минь ихэнхдээ аав, ээж, гэр бүл, ойр тойрнын хүмүүсийнхээ талаарх гүн шивээсүүдийг хийлгэдэг л дээ. Тэгэхээр тэр бүхэн бол надад их гэгээлэг, сайхан дурсамж болон үлдсэн юм байна.

-Цаасан дээр өнгө будаг нийлүүлж будахыг хүн болгон л чадна. Гэхдээ хүний бие дээр олон өнгө будгаар зурна гэдэг тийм ч амаргүй байх?

-Мэдээж тухайн хүнээс их чадвар гарна. Цаасан дээр будах арьсан дээр будах хоёр бол тэс өөр мэдрэмж бас ойлголт. Хамгийн наад зах нь цаасан дээр өнгийн будгаар будаж байгаад алдчих юм бол дахиад л шинэ цаасан дээр зурчихна. Харин хүний бие дээр шивээс хийхдээ эсвэл будахдаа алдчих юм бол дахин засна гэдэг маш хэцүү асуудал байдаг.

-Манай улсад шивээс хийдэг олон уран бүтээлч байдаг. Тэр хүмүүсээс ялгарах онцлог чинь юу вэ. Ур чадварын хувьд ч, хувийн зан чанар, дур сонирхлын хувьд ч?

-Артист болгон л өөр өөрийн гэсэн онцлог давуу чанартай. Шивээсчин болгоны хийц ч өөр өөр байдаг. Миний хийсэн шивээсийг өөр шивээсчин дуурайгаад хийлээ гэхэд хийц арай өөр байгаад байдаг. Би хувьдаа тэдгээр хүмүүсээс нээх ялгараад байх зүйлгүй гэж боддог.

-Ер нь юуны төлөө, яах гэж, ямар мэдрэмж авдаг учраас шивээс хийдэг вэ. Өөр зүйл хийх боломж зөндөө л бий шүү дээ?

-Дээр хэлсэнчлэн хамгийн анх найзуудаа харж л шивээс хийх ямар гоё зүйл байдаг гэдгийг мэдэрсэн. Хамгийн гол нь өөрөө оролдоод, найзуудаасаа зөвлөгөө энэ тэр авсаар байгаад үнэхээр дуртай болчихсон байсан л даа. Энэ зүйлд цаг заваа зарцуулаад хүмүүст үйлчлээд сэтгэл ханамж, гоё мэдрэмжүүдийг өгөөд ирэхээр үнэхээр дуртай болсон юм байна. Шивээс хийснээр их олон гоё таашаал авч чадсан. Тиймээс л одоог хүртэл шивээсээ хийсээр л яваа юм болов уу.

-Сайн, муу шивээсийг яаж ялгах вэ?

-Сайн, муу шивээсийг таних үнэхээр боложтой. Шууд л нүдэнд хийц нь харагддаг. Анх шивээс хийлгэх гээд ирж байгаа хүмүүс эхлээд бол нээх ч сүртэй ялгаад байдаггүй. Харин хоёр болон гурав дахь шивээсээ хийлгээд ирэхээр аяндаа хараад өмнөх шивээснүүдээ ч юм уу өөр хүмүүсийн шивээсийг хараад татсан зураас, орууүлж байгаа уусгалт, өнгө будгийн оролтууд зэргийг ялгаад, мэдрээд эхэлдэг.

-Таны хувьд одоогоор өөрийнхөө бие дээр хэдэн шивээстэй вэ?

-Би одоогоор найман шивээстэй. Ихэнхийг нь зураг харж байгаад таалагдсанаа хийлгэсэн байдаг. Гэхдээ одоо өөрөө шивээс хийгээд хүмүүстэй ярилцаад байхаар сэтгэл хөдлөлөөрөө бус илүү юм бодож, утга учиртай шивээс нэмэж хийлгэх талаар бодож байгаа.

-Найман шивээстэй гэлээ. Тэдгээрээсээ өөрөө хийж байсан шивээс бий юу?

Өөрөө өөртөө шивээс хийж байгаагүй. Харин хийсэн шивээсийг засварлаж байсан юм байна.

-Нэгэн хэвийн байдлаас амархан залхах талтай. Одоо илүү чадвар шаардсан бүтээл хийхийг хүсэж байна-

-Өөрийн чинь сториноос томоохон, энгийн биш шивээсийг бол хөнгөлөлттэй үнээр ч хийхэд бэлэн байдгийг олж харсан. Тэгэхээр ямар шивээс хийхдээ гол ач холбогдол нь байдаг юм болов уу гэж бодсон. Хийхийг хүсдэг, мөрөөдлийн гэмээр шивээс чинь юу вэ?

-Хөнгөлөлтэй үнээр хийнэ гэдэг дээр бол бидэн дээр ирж байгаа хүмүүс нэгэн хэвийн шивээснүүдийг хийлгэхээр ирдэг. Тэдгээрийн заримыг нь өөрчилнө. Гэхдээ ихэнхдээ нэгэн хэвийн шивээс хийгээд байхаар зарим төрлийн шивээсийг хийж чадахгүй ч юм шиг мөн заримдаа өөрийгөө дутуу үнэлээд байдаг. Тийм болохоор өөрийнхөө чадварыг гаргая, хүмүүсийн хийлгэдэггүй шинэ содон шивээснүүдийг хийе гэсэн бодолтойгоор хөнгөлөлттэй үнээр хийх санаа төрсөн.

Мөрөөдлийн шивээс гэвэл миний хийсэн шивээс нэг хүний бие дээр дүүрчихсэн тэрийг нь хүмүүс хараад “Өө ямар гоё юм бэ” гэдэг үгсийг сонсдог байх нь л юм болов уу.

-Өөрөөр чинь шивээс хийлгэсэн хүмүүс их зөөлөн гартай гэдэг юм билээ. Энэ тал дээрээ хичээдэг үү, эсвэл угаас зөөлөн гартай хүн юм болов уу?

-Үүн дээр бол би гараа зөөлөн байлгах тал дээр нээх анхаарч байгаагүй юм байна. Зүгээр л хүн хийгээд, дадаад сурчихсан арга барилаар хийдэг болохоор үйлчлүүлэгч нарт тэр нь их таалагддаг байх.

-Хүмүүс мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөрийн гэсэн давуу онцлог чанартай болчихдог шүү дээ. Тэгэхээр миний асуух гээд зүйл нь шивээс хийж эхлээд ямар зан чанарыг өөртөө суулгав?

-Нэгдүгээрт хүмүүсийн хүсэл сонирхлыг нь сонсоод дотроо төсөөлөн бодох чадвар минь сайжирсан. Хоёрт, сууж сурсан. Мөн хүмүүстэй ярилцаж сурсан. Зан төлвийн хувьд нэг зүйлдээ анхаарал хандуулах юм бол их нухацтайгаар хардаг болсон юм байна.

-Хийсэн шивээсийг нь хүмүүс хараад “Хэнээр хийлгэсэн бэ, хэн гэдэг шивээсчин бэ” гэж их асуудаг гэж сонссон. Тэгэхээр шивээсээ хийхдээ өөрийнхөө ямар онцлогийг гаргах гэж, хэрхэн хичээж ажилладаг вэ?

-Шивээсчин бүхэн өөрийнхөө хийсэн шивээсийг хаанаас ч харсан танидаг. Энэ нь тэдгээр хүмүүсийн нэг том арга барил л даа. Миний хувьд өөрийн онцлогийг гаргахаас илүүтэй үйлчлүүлэгчийн хүссэн зүйлийг л хийхийг хүсдэг. Яг онцлог гээд байх зүйл байхгүй. Гэхдээ маш сайн хичээн шивээсээ урладаг болохоор түүнд хүн болгоны харах өнцгөөр бусдаас онцгойруулж харах тохиолдол гардаг байх.

-Он оны тренд болдог шивээснүүд байдаг шүү дээ. Энэ жилийн тренд шивээсийг нэрлээч гэвэл?

-Хамгийн их хийлгэж байгаа тренд болж байгаа шивээс нь бантик л юм байна. Мөн гурван гар байгаа. Тэр нь болохоор аав, ээж хоёр хүүхдийнхээ нэг, нэг хуруунаас нь хөтөлсөн байдаг дүр зураглалтай. Энэ хоёрыг л над дээр ирж үйлчлүүлсэн хүмүүс хийлгэж байна даа.

Над дээр ихэвчлэн охид, бүсгүйчүүд ирж үйлчлүүлдэг.

- Шивээсний урлагийг бизнес болгож авч явахад монголд хэр боломжтой, тохиромжтой байна? 

-Тэр ерөөсөө тухайн хүний ур чадвараас л шалтгаална. Муу артист бол хэн очих билээ. Сайн байвал үйлчлүүлэх хүн их байна. Тэгээд ч нэг шивээс хийлгэсэн хүн ер нь заавал дахиад хийлгэдэг. Тэр талаасаа ур чадвар сайтай бол бизнес болгох боломжтой.

Гэхдээ хүмүүс 500 мянгаас 5 сая хүртэл брэндийн хувцас авахдаа мөнгөө харамладаггүй байж өөрийн бие дээр насаар нь тамгалагдаад үлдэх зүйл дээрээ арай таталдаад байдаг юм болов уу. Бид чинь байж болох хамгийн бага мөнгөн дүн хэлдэг шүү дээ. Гэтэл шивээс бол ямар нандин, насан туршийн зүйл гэдгийг мэдэрдэггүй бололтой санагддаг даа.

-Мэргэжлээрээ цаашдаа ажиллана. Гэхдээ шивээс хийхээ зогсоохгүй-

-Хүмүүсийн биеийн хэмжээ өөрчлөгдөх үед шивээс нь мөн өөрчлөгддөг. Түүнчлэн шивээс өөрийн сэтгэлд нийцээгүй бол арилгуулах тохиолдол олон. Шивээсийг ямар аргаар арилгавал эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй арилгадаг вэ? 

-Шивээс хийлгэсэн хүн бүрд тулгардаг л асуудал. Ихэвчлэн бүдгэрч хуучирсан, алдаа мадагтай шивээсээ даруулж илүү өнгөлөг, гоёмсог шинэ шивээс сэргээж хийлгэдэг. Харин арилгахын хувьд лазераар арилгасан нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Гэвч лазераар арилгах газраа сайн судалж байж  шивээсээ арилгуулах хэрэгтэй. Сүүлийн үед шивээс муу арилгадаг лазертай газар олон болсон.

Шивээс анх хийлгэхдээ сэтгэл хөдлөлдөө автан яаралгүй зөв сонголт хийгээрэй гэж гэж залуустаа зөвлөмөөр санагддаг.

-Цаашид шивээсээ хийсээр байх төлөвлөгөөтэй юу,  ирээдүйн карьер?

-Ойрын хугацаанд бол шивээсээ хийсээр байна. Харин 5-10 жилийн дараа ямар байдалтай байхыг бол сайн мэдэхгүй байна. Ямартай ч яг одоо сурч байгаа мэргэжлээрээ хослуулаад л явах байх.

-Ингэхэд барилгын инженер мэргэжлээ өөрөө анхнаасаа сонирхсон уу. Эсвэл гэр бүлийн шахалтаар сурчихав уу?

-Барилгын инженер бол их ирээдүйтэй мэргэжил шүү дээ. Хүн амьдарч байгаа цагт барилга үргэлж баригдана. Хотын байгууламж баригдаж байгаа үед инженерүүд тэнд нь ажиллаж байх болохоор ирээдүйд санаа зовох асуудал байхгүй.

Манай аавын талынхан барилгын салбарын хүмүүс байдаг. Тэд нарыгаа хараад сонирхоод мэргэжлээ өөрийн сонирхлоор сонгож байсан.

-Өөрийгөө өшөө ихээр яаж хөгжүүлэх, сорихыг хүсдэг вэ?

-Одоо хийж байгаа нэгэн хэвийн шивээсний төрлөөс арай илүү чадвар, мэдрэмж шаардсан шивээснүүдийг хиймээр байна. Мөн авто төрлийн спортыг сонирхдог. Энэ сонирхлоороо цааш явах хүсэл байдаг хэдий ч санхүүгийн асуудал их гарна гэж бодсон. Гэхдээ боломж олдох юм бол нэлээн гүнзгий орох сонирхол бий.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-03 09:50

hhhh

Дэл
Дэл
2024-08-03 13:00

Дээр үед шоронгыхан шивээс хийлгэдэг байсан

иргэн
иргэн
2024-08-03 13:26

ТАНАЙ САЙТ ИЙМ ЭРГҮҮ МАНГАР БАЦААНУУДЫГ ХӨӨРГӨӨД ЯАЖ БАЙГААН.ГАШУУДАХАД ШИВЭЭСЭЭ ХАРЖ ТАЙВШИРДАГ ГЭЖ ЭЛИЙРЛЭЭ МИНИЙ МОНГОЛЫН ЗАЛУУС ОХИДЫН ЭХЭЭС ЗАЯАСАН АРЬСЫГ ЭРЭЭН ЦООХОР БОЛГОЖ ХОРЛОЖ БАЙГААГАА ИХ Л БАХАДЖЭЭ.НАСАН ТУРШДАА ИЙМ МУУХАЙ ЦООХОР АРЬСТАЙ ЯВНА ОХУ СОЛОНГОС ПЕРУ БРАЗИЛ МЕКСИК ЗЭРЭГ УЛС ОРНУУДАД ХҮН АЛСАН ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН ХАР ТАМХИЧИН МӨН ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД ШОРОНДОО ҮҮГЭЭРЭЭ ЯЛГАРДАГ ХҮМҮҮС ЭНЭ ШИВЭЭСНИЙХЭЭ УЧРЫГ ОЙЛГОХГҮЙ ШИВЭЭС ХИЙЛГЭЖ БАЙНА ЭНЭ БОХИР ОРЧИНД ЭНЭ МЭТИЙН МАНГАР БАЦААНУУД ХАЛДВАРЫГ ТҮГЭЭНЭ ДОХ ЭЛЭГНИЙ В.С .Д ВИРУС ТЭМБҮҮ ХАЛДВАРЛАНА ЭМЯ ЭНЭ МЭТ ТЭНЭГҮҮДИЙГ ХЯЗГААРЛААЧ

hun
hun
2024-08-03 14:46
Reply to  иргэн

ingeed tenegted bdin hun huni dotood yrtonts oor shde hun sonirholoo dagaad yu c hj bolno

Зочин
Зочин
2024-08-03 14:55

Насан туршдаа ганц шивээс харж явах аягүй уйтгартай биз дээ . Амьдр�##�ынхаа туршид хүний үзэл санаа хэд дахин өөрчлөгддөг болохоор сүүлд нь маш их харам�####�г юм шүү

BAT
BAT
2024-08-03 22:25

sul doroi humuus shivees hiilgej dutuugaa nuhuj setgelee taivshruuldag gej setgel zuich heldeg yum bna lee dee.

Холбоотой мэдээ

Back to top button