Улс төрийн мэдээ

Н.Учрал: Төрийн бүх веб сайтыг нэгтгэж, ард түмэн хяналт тавина

Засгийн газрын өнөөдрийн /2024.08.07/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Герман улсад саяхан сайд нар очиж ажиллаад гэрээ байгуулсан. Талууд эрх, үүргээ тодотгож өгсөн. Дунд хугацааны үйл ажиллагаагаа зарладаг онцлогтой. Тиймээс эвслийн засгийн газрын сайн туршлагуудыг гэрээндээ тусгахаар болсон. Тодорхой зөвлөгөөнүүдийг аваад Засгийн газарт өнөөдөр танилцуулсан. Хамтарсан засгийн газрын гэрээ, төсвийн тодотголыг өргөн барина.

Өчигдөр /2024.08.06/ Ерөнхий сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн Засгийн газар нүүх байршлыг тодорхойлох, туннель гаргах, Туулын хурдны замаас Засгийн газрын шинээр баригдах газартай хэрхэн холбогдох талаар судалсан. Энэ төсөл дээр зөвлөх үйлчилгээ авах төсвийг суулгаж өгсөн.

Бидний хамгийн тулгамдаад буй асуудал бол нийслэлийн асуудал, түгжрэлийн асуудал. Гурван намын хамтарсан засгийн газар үүний тулд байгуулагдсан. Үндэсний эвсэл, ИЗНН-д саналаа хүргүүлсэн. Тодорхой мөрийн хөтөлбөрүүд дээр ямар санал тусгахыг нь сонсоно. Германд очсон үеэр намуудынх төлөөлж буй яамдуудтай уулзсан.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАН-ы заалтууд дээр төвлөрсөн. Эдийн засаг тал дээр АН-ын заалтуудыг удирдлага болгосон. ХҮН нам өөрөө засаглалын бодлого, гадаад худалдаа, боловсролын шинэчлэл, эрчим хүчний реформыг удирдлага болгосон.

Дараагийн УИХ-ын сонгуулиар тухайн нам аль салбарыг удирдаж байсан юм, сайжирсан уу гэдгээ үнэлүүлдэг байх болно. УИХ дахь гурван намын бүлгүүд хяналтаа тавина. Ингэж байж Засгийн газрын үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх болно. Иргэд өөрсдөө үйл ажиллагааны хөтөлбөртөө хяналт тавих боломжийг хангуулна. Төрийн бүх веб сайтуудыг нэгтгэж байгаа. Ард түмэнтэйгээ илүү ойр ажилладаг Засгийн газрыг бүрдүүлэхэд зорино.

Ирэх даваа гарагт намууд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсвийн тодотголоо танилцуулж, гэрээгээ зурна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
8 сар 7, 2024 15:53

Автотээврийн төв шилэн биш бирж дутуу авчирсан гээд дараа нь зардаг дарга нар энэ байгууллагыг болье. arga ni bur nariissan. ene shilen bish ene baiguullag AA negjuudig dampuuruulaj baina. Uchral saidaa ta ene baiguullagad arga hemjee avch uguuch

Gangaa
Gangaa
8 сар 7, 2024 16:19

ene huu tsahimaar naadaj jiriin m#lchin ard tumnii tolgoig erguuleh ajilaa bolivol yasan ym be ? ard tumen hezeech turrin erhemuudiig hynah bolomj bhguiee ! herev hynah ym bol Unuruu shig har gert yvj taarnaa! hu

Хянагч
Хянагч
8 сар 7, 2024 18:00

Төрөөс гарах гэж байгаа шийдвэрүүд, хэлэлцүүлгүүд ил шилэн байх ёстой. Шийдвэр гарахаасаа өмнө тойрог, бүсийн 100.000 иргэний дэмжлэг ядаж авсан байдаг баймаар байна. Ялангуяа үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, ашигт м�##�тм�##�, уул уурхайн чиглэлд.

Д.Тунгалаг
Д.Тунгалаг
8 сар 7, 2024 18:15

АРД ТМНЭЭР ХЯНАЛТ ТАВИУЛНА гэж маш хариуцлагатай эхлэл байна.АН-ын Басанхүүг олж ХЯНАЛТЫН ажлыг ахлуулб�##� үр дүнд хүрнэ дээ.Ер нь тэгээд 2016оноос хойш �##�бан газруудын сайтад орохоор өнөөгийн мэдээлэл,өнгөрсний мэдээлэл,шилэн данс маш ховор шүүУЧРАЛ сайд үүнийг анхаар�##�даа авахад илүүдэхгүй.Арга хэмжээгээ мэдээлж байх хэрэгтэй байх.

Зочин
Зочин
8 сар 7, 2024 18:15

olon niit hyanana geech dee yadaj, ard tumen gej ireed l poprood

Холбоотой мэдээ

Back to top button