Гадаад мэдээДЭЛХИЙ

Даничууд халуун ногоотой гоймон дахин худалдаалж эхэлснийг тэмдэглэв

Копенхаген хотын оршин суугчид хэтэрхий халуун ногоотой байсан тул хориглогдоод байсан Өмнөд Солонгосын Bulda” нэртэй гоймонгуудыг супермаркетын тавиурт эргэн ирснийг тэмдэглэжээ.

Данийн мал эмнэлэг, хүнсний газраас энэхүү гоймонгийн капсаицины агууламж өндөр байгаа нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна гэж үзсэний улмаас зургаадугаар сард үзсэн юм.

Үүний дараа Дани дахь дэлгүүрүүд Өмнөд Солонгосын “Samyang Foods” компанийн үйлдвэрлэдэг Buldak бэлэн гоймонгийн гурван хувилбарыг хураасан билээ. Тэгвэл эрх баригчид тус шийдвэрийг хэсэгчлэн цуцалсан байна.

Капсаицин нь халуун чинжүүнд агуулагддаг идэхэд халуун мэдрэмж төрүүлдэг бодис.

Их хэмжээгээр хэрэглэснээр хордлого, дотор муухайрах, цусны даралт ихсэх, бөөлжих зэргийг үүсгэж болзошгүй гэж Данийн албаныхан тухайн үед мэдэгдэж байсан юм.

“Samyang Foods” компани уг хоригийг эсэргүүцэж байсан бөгөөд дахин худалдаалж эхэлсний дараа буюу пүрэв гарагт /2024.08.08/ тусгай үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Тус компани Копенхагены боомтод тод улаан өнгөөр будсан завь байрлуулж  инфлюенсерүүдийг цуглуулан Buldak гоймон идсэн байна.

Тэрхүү арга хэмжээнд оролцсон хотын оршин суугч Филлип “Маш халуун ногоотой. Гэхдээ хэд хэдэн удаа идсэний дараа илүү гоё амтагдах болсон” хэмээсэн юм.

Филлип нэмж “Хориглох үед нь би 50 гаруй боодлыг худалдаж авсан юм. Одоо хүртэл надаа байгаа. Дахин худалдааж байгаад нь баяртай байна” гэжээ.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button