Нийгмийн

Д.Махгал: “Таван толгой ХК”-ийн жирийн ажилчид цалингийн нэмэгдлээ авч чадахгүйд хүрлээ

Монголын эрчим хүч Геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Таван толгой компанийн үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хэвлэлийн хурал хийлээ.

“Таван толгой” ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал  “Таван толгой ХК-ийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь уурхай байгуулагдсан цагаас эхлэн, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, ажилчдынхаа нийгэмд тулгамдсан асуудлууд, эрх ашгийг хамгаалж, Ажил олгогч, ҮЭХороо хооронд “Хамтын гэрээ” байгуулан зүйл заалтуудыг нь мөрдлөг болгон ажилладаг юм.

Гэтэл сүүлийн хоёр жилд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой” ХК-ийн нэр хүндэд халдаж, хууль хяналтын байгууллагуудын эцсийн шийдвэр, дүгнэлт гараагүй байхад зарим хүмүүс олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр ярьж, улс төржсөн мэдээ мэдээллүүдийг удаа дараа санаатайгаар тарааж байгаа нь компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг сөрөг байдлууд бий болж байна.

Дээрх байдлаас үүдэн хууль хяналтын байгууллагуудын удаа дараагийн шалгалтууд нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, зөвхөн өнгөрсөн 2018 оны багцаа судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс борлуулж улсын төсөвт 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлж компани 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжийг алдагдуулсан. Энэ байдал нь жирийн ажилтан уурхайчдын цалин хөлс, урамшуулалд сөргөөр нөлөөлж, ажилчид цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүй болоод байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button