Нийгмийн

“Монгол улсад авлига хэвийн үзэгдэл болсон”

Өнөөдөр /2019.12.06/ Сант марал сан болон Азийн сан хамтран 14 дэх удаагаа “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-г танилцууллаа. Уг судалгаагаар Монгол улсад авлига нь хэвийн үзэгдэл болсон гэдгийг нийт оролцогчдын 93.6 хувь нь илэрхийлсэн байна. Харин энэ жил авлигын тохиолдол буурах хандлага 3.3 хувь, улстөрчдийн авлигатай тэмцэх эрмэлзэл бага гэж үзсэн оролцогчид 88 хувь, авлигын талаар мэдээллийг хамгийн үнэн бодит хүргэж буй сувгийг телевиз хэмээн тодорхойлсон талаар Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйн онцоллоо.

Мөн тэрбээр “Авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд нэрлэгдлээ. Үүний дараагаар хууль шүүхийн байгууллага эрэмбэлэгдэж байгаа нь иргэдийн итгэл буурсныг илтгэж байна. Гэхдээ энэ нь төсөөлөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн энэхүү төсөөлөл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл, тохиолдлуудын талаар ам дамжсан ярианаас үүсэн төлөвшсөн” хэмээлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button