Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ одоо хүртэл Украинаар дамжуулж байгалийн хий худалддаг ч удахгүй зогсож магадгүй

Товч агуулга: ОХУ Украинаар дамжуулж Европын орнуудад байгалийн хий худалдаалдаг нь удахгүй зогсох магадлалтай болоод байна. Энэ нь ОХУ-ын байгалийн хийн экспортоос олдог орлогыг олон тэрбум ам.доллароор бууруулах магадлалтай юм.


Украины дайн эхэлснээс хойш ч гэсэн ОХУ байгалийн хийгээ тус улсын газар нутгаар дамжуулах Европын орнуудад зарж ирсэн. Гэхдээ Украинаар дамжуулах Европт байгалийн хий худалдаалах нь удахгүй зогсож магадгүй байна.

Яагаад ОХУ одоо хүртэл Украинаар дамжуулж байгалийн хий худалдаалж байна вэ?

2019 оны арванхоёрдугаар сард Москва, Киев хоёр байгалийн хий Украины нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх таван жилийн гэрээнд гарын үсэг зурсан юм.

Гэрээнд 2020 онд 45 тэрбум куб метр, 2021-2024 онд жил бүр 40 тэрбум куб метр хий дамжуулахаар тохиролцсон байна. Тус гэрээ 2024 онд дуусна. Киевийн талаас байгалийн хий тээвэрлэх гэрээг сунгах бодолгүй буйгаа мэдэгдсэн.

ОХУ-ын хувьд тус гэрээг сунгахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн юм. ОХУ-ын төрийн өмчит хэвлэлүүд Шадар сайд Александр Новакийг иш татан өнгөрсөн сард мэдээлэхдээ 2024 оны сүүлд гэрээний хугацаа дуусахад гэрээг сунгахад Орос бэлэн байгаа гэжээ.

Оросоос Европ руу хийж буй байгалийн хийн экспортын тал гаруй хувь нь Украинаар дамждаг. Тус экспортыг Газпром компани удирдан явуулдаг юм.

Газпром компани 2022 онд хэд хэдэн хоолойгоор Европт нийтдээ 63.8 тэрбум куб метр хий нийлүүлсэн. Энэ хэмжээ 2023 онд 55.6 хувиар буурч 28.3 тэрбум куб метр болсон байна.

Украинаар байгалийн хий тээвэрлэх эрт дуусаж магадгүй шалтгаан

Украинаар дамждаг хийн хоолой ОХУ-ын Курск муж дахь Суджа хотоор орж ирдэг. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Украины хүчин хил давж Курск мужид довтолгоо эхлүүлсэн юм.

ОХУ-ын албан тушаалтнууд байгалийн хий дамжуулалтын гол зангилаа болох Суджа хотын ойролцоо Украины хочний эсрэг ширүүн тулалдаан хийж байна гэж мэдэгдсэн байгаа.

Зургийн эх сурвалж: Politico

Хоёр Орос цэргийн блог дээр Украин цэргүүд Оросын байгалийн хий дамждаг хоёр хэмжүүрийн байгууламжийг эзэлсэн гэж мэдээлсэн юм.

Энэ нь Украинаар дамжиж буй ОХУ-ын хийн хоолойн урсгал гэнэт зогсох эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж “ING” фирмийн шинжээчид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Газпром компани Украинаар дамжуулах байгалийн хий үргэлжлүүлнэ гэсэн.

Европын аль улсууд Украинаар дамжуулж хий авдаг вэ?

Украины дайн эхэлсний дараа Европын Холбооны улсууд ОХУ-ын байгалийн хийнээс хараат байдлаа бууруулсан.

Дайн эхлэхээс өмнө Украинаар дамжиж ирсэн байгалийн хийг худалдан авдаг гол улсууд нь Австри, Словак, Итали, Унгар, Хорват, Словени, Молдав байсан юм. Австри одоог хүртэл байгалийн хийн ихэнх хувиа Украинаар дамждаг хийн хоолойноос авдаг.

Харин бусад улсад байгалийн хийн эх үүсвэрээ төрөлжүүлж, хэрэглээг бууруулах арга хэмжээ авсан юм.

Тухайлбал Молдав улс 2023 онд хэрэглэсэн байгалийн хийн ихэнх хувийг Европын зах зээлүүдээс худалдан авчээ. Мөн Хорватын Украинаар дамжих хийн хоолойгоор авч буй импортын хэмжээ их хэмжээгээр багассан байна.

Харин Словени улсын гол байгалийн хий нийлүүлэгч Геоплин компанийн Газпромтой хийсэн гэрээ өнгөрсөн жил дууссан тул импорт нь бараг тэг болж буурсан юм.

Тээвэрлэлт зогсвол өөр хангамжийн зам бий юу?

Европын комисс энэ жилийн эхээр нийлүүлэлтийн өөр эх үүсвэр бий гэжээ. Австри Герман эсвэл Италиас авч болно Гэхдээ Итали, Германы байгалийн хий импортын  чамлашгүй хэсгийг нь ОХУ бүрдүүлдэг.

Словакийн байгалийн хий нийлүүлэгч “SPP” компани мэдэгдэхдээ гэрээний хугацаа дуусах үед Европын худалдан авагчид ОХУ-Украины хил дээрээс хий худалдан авч болно гэжээ. Гэхдээ үүнийг яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

Өөр нэг хувилбар бол Газпром өөр улсаар дамжуулан Украинаар тээвэрлэх байсан байгалийн хийгээ худалдаж болох юм.

Тухайлбал Турк, Болгар, Серби эсвэл Унгараар дамжин  хий тээвэрлэж болно гэж “SPP” агентлаг хэлжээ. Европын холбоо, Украины тал Азербайжаныг ОХУ-тай байгалийн хийн тээвэрлэлтийн тал дээр хэлэлцээ хийхэд туслахыг хүссэн байна.

Үүнээс гадна Европын Холбоо байгалийн хийн импортоо төрөлжүүлэхийг зорьж буй. Тухайлбал 2027 он гэхэд Азербайжанаас авч буй хийн импортоо хоёр дахин нэмэгдүүлж, жилдээ дор хаяж 20 тэрбум куб метр хий тус улсаас авахаар Европын холбоо төлөвлөж байгаа юм.

Гэвч Азербайжаны дотоодын хэрэгцээ нэмэгдэх хандлагатай тул “Energy Aspects” фирмийн шинжээчид экспортыг зөвхөн 1.7 тэрбум куб метрээр нэмэх боломжтой гэж үзжээ.

Гэрээ сунгахгүй бол Газпром хэр их алдагдал хүлээх вэ?

Газпром сүүлийн 20 жил ямар нэгэн алдагдалгүй ажиллаж эхэлсэн. Тэгвэл 2023 онд Европ руу хийх экспорт нь буурсны улмаас тус компани 629 тэрбум рублийн цэвэр алдагдал хүлээсэн юм.

Шинжээчид 2025 онд Европын орнууд худалдан авч буй мянган куб метр хий дунджаар 320 ам.доллар байна гэж тооцоолж буй. Энэ үнийг авч үзвэл ОХУ-ын экспорт зогсвол 4.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй. Одоогийн байдлаар ОХУ Украинаар дамжуулан өдөрт 40 сая куб метр байгалийн хий экспортолдог.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-16 09:34

УКРАЙН УЛС өөрийн нутаг дэвсгэрээр хий дамжуулсныхаа хөлсөнд төлбөр буюу зохих хэмжээний хийг үнэгүй ашигладаг.Мэдээж худ*лдах , худ*лдан авахад ямар нэгэн арга олдоно.Олдсоор ч ирсэн.Харин украйн төлбөр ч үгүй хий ч үгүй хоцорно.Орос хохирох нь юу л бол ......

Зочин
Зочин
2024-08-16 18:15
Reply to  Зочин

Орос эх оронч үзэлтэй монгол чөтгөр, аман фашист, ад гийн шаар, Евсиковт өрөгдөл бичээд фронтод яваач!

Лаларт
Лаларт
2024-08-16 11:40
Reply to  Зочин

Орос л хохирно ш дээ маанагаа. Хамгийн дет замаар хурдан юмаа зарж чадахгvй бол хохирдог юм байгаа биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button