Алтай хотхон, Нарны гүүрийн түгжрэлийг бууруулах зам барихаар 3 компанитай газрыг нь тохиролцоно

Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, "Дема" эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барихын тулд 1,850 ам метр талбайн газар чөлөөлөхөөр холбогдох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Дээрх газар чөлөөлөлтийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн. Мөн нэг аж ахуйн нэгжтэй тохиролцож байна. Харин нэг иргэн эдэлбэр газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас сонсох ажиллагааг зохион байгуулж байна” гэж тайлбарлалаа.
Уг туслах авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүр, Нарны хороолол орчмын хөдөлгөөний эрчим буурах аж.
2024 онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 гаруй байршилд газар чөлөөлөх бөгөөд одоогийн байдлаар нийт 2500 гаруй нэгж талбарыг чөлөөлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газрыг нь чөлөөлүүлээд, иргэнд хийх эргэн төлбөрийг Ми.Энхболдоос гаргуулба л хамгийн шударга болноо !
Зөв
Алтай хотхон руу явдаг автобусны чиглэлийг нэмээд өгвөл ача�##��##� бас буурна шдээ. Таванбогдоор явж байгаа зарим автобуснуудыг �##�тай хотхоноор дайрдаг болговол хүн болгон машин унаад байхгүй дээ. Ялангуяа �##�тай хотхоны баруун т�##�ын байрууд автобус унаанаас их хол хэцүү байдаг
Zuv
Маш зөв хотхоноос гараад гүүрний уулзвар гарт�##� маш их түгжирдэг Босоо чиглэлийг л явуулаад бхаас говийн зам т�##�ын баруунаас зүүн чиглэл eрөөсөө явж өгдөггүй үнэхээр хэцүү байдаг шүү
Ёстой зөв шүү Хотын даргадаа баярл�##�аа зөв шүү
Зөв гоё
Бөглөө түгжрэл их л ярих юм..гэхдээ явган яваа хүн тунч цөөхөн..унадаг дугуйтай хүн мэр сэр л байх юм..тэтгэврийн би чинь түгжрэлээс з�##�хаад 13р хорооллоос �##�хаад гeрмэс төв ороод буцахдаа нарны гүүрээр гараад Хан Уул дүүрэг ороод тэгээд энхтайваны гүүрээр �##�хаад л 13тээ ирдэг..ялангуяа өвөл цастай үед �##�хах бүүр сайхан шүү..хотын төв рүү бол байнга �##�хана..
Арай аймаар түгжирдэг