Алтай хотхон, Нарны гүүрийн түгжрэлийг бууруулах зам барихаар 3 компанитай газрыг нь тохиролцоно

Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, "Дема" эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барихын тулд 1,850 ам метр талбайн газар чөлөөлөхөөр холбогдох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Дээрх газар чөлөөлөлтийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн. Мөн нэг аж ахуйн нэгжтэй тохиролцож байна. Харин нэг иргэн эдэлбэр газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас сонсох ажиллагааг зохион байгуулж байна” гэж тайлбарлалаа.
Уг туслах авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүр, Нарны хороолол орчмын хөдөлгөөний эрчим буурах аж.
2024 онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 гаруй байршилд газар чөлөөлөх бөгөөд одоогийн байдлаар нийт 2500 гаруй нэгж талбарыг чөлөөлжээ.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газрыг нь чөлөөлүүлээд, иргэнд хийх эргэн төлбөрийг Ми.Энхболдоос гаргуулба л хамгийн шударга болноо !
Алтай хотхон руу явдаг автобусны чиглэлийг нэмээд өгвөл ачаалал бас буурна шдээ. Таванбогдоор явж байгаа зарим автобуснуудыг алтай хотхоноор дайрдаг болговол хүн болгон машин унаад байхгүй дээ. Ялангуяа алтай хотхоны баруун талын байрууд автобус унаанаас их хол хэцүү байдаг
Ёстой зөв шүү Хотын даргадаа баярлалаа зөв шүү
Зөв гоё
Зөв
Zuv
Маш зөв хотхоноос гараад гүүрний уулзвар гартал маш их түгжирдэг Босоо чиглэлийг л явуулаад бхаас говийн зам талын баруунаас зүүн чиглэл eрөөсөө явж өгдөггүй үнэхээр хэцүү байдаг шүү
Бөглөө түгжрэл их л ярих юм..гэхдээ явган яваа хүн тунч цөөхөн..унадаг дугуйтай хүн мэр сэр л байх юм..тэтгэврийн би чинь түгжрэлээс залхаад 13р хорооллоос алхаад гeрмэс төв ороод буцахдаа нарны гүүрээр гараад Хан Уул дүүрэг ороод тэгээд энхтайваны гүүрээр алхаад л 13тээ ирдэг..ялангуяа өвөл цастай үед алхах бүүр сайхан шүү..хотын төв рүү бол байнга алхана..
Арай аймаар түгжирдэг