Наадмын дараа: Шатахуун ₮250, цэвэр ус ₮660, бохир ус ₮750 нэмэгдэв
Наадмын дараа намар гэдэг. Гэхдээ бидний баяр наадам хараахан дуусаагүй байна. Ихэнх иргэд наадмын дараагаар хотоос гарч гэр бүл, найз нөхдөөрөө хөдөөг зорьдог. Нэг ёсондоо амралт зугаалгын үе гэж хэлж болно.
Гэтэл наадмын сунайсан амралтын ард иргэдийг гэнэтийн бэлэгтэй угтах нь. Ингэсний учир гэвэл АИ шатахуун литр тутамдаа ₮25 нэмэгдэв. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 345-р тогтоолоор Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр ус м3 тутамдаа ₮660, бохир ус м3 тутамдаа ₮750 нэмэгдэв. Мөн халаалт м2 тутамдаа ₮25 нэмэгдэж ₮531, ус халаасны төлбөр ₮82 нэмэгдэж ₮1714 болов.
Ирэх сарын нэгнээс зам ашигласны төлбөр мөн нэмэгдэхээр болсон. Тодруулбал, суудлын автомашин ₮5,000, ачааны автомашин ₮20,000 төлөх аж. Өмнө нь суудлын автомашинаас 1,000 төгрөг авдаг байсан бол 5,000 төгрөг, ачааны автомашинаас 10 мянган төгрөг авдаг байсан бол шинэчилсэн тогтоолоор 20 мянган төгрөг авахаар болж байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан 2-3 дахин нэмэгдүүлсэн юм.
Мах "магнаг" болов. Өнгөрсөн жил өдийд ямааны цул мах 9,500-10,000 үнэтэй байсан атал одоогийн байдлаар Хүчит шонхор зах дээр ₮28,500-иар худалдаалж байгаа юм. Энэ мэтчилэн наадмын амралтаас ирэх иргэддээ олон гэнэтийн бэлэгтэй угтлаа.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадмын амралтыг урт болгосон шалтгаан нь араар нь юмны үнэ нэмэх
Харин тиймээ
Арчаагүй төр, төрд шургалсан шуналын туламнууд
Mahnii une iim bolson ni uneheer heterlee
цэвэр бохир ус арай л огцом уу?
Үнэ ингэж зэрэг нэмэгдэхээр жирийн айл өрхийн нуруун дээрх ачаа улам л хүнд болж байна
Замын хураамж нэмэхээсээ өмнө замаа стандартын дагуу болгох хэрэгтэй
Иргэдийн орлогыг бодолцохгүйгээр үнэ нэмэх шийдвэр гаргадаг нь хамгийн харамсалтай
Zam ashiglasnii tulbur nemj baigaa bol zam ni ch bas saijrah yostoi
Цэвэр ус, бохир усны төлбөр зэрэг өсөхөөр байрны мөнгө ч нэлээд нэмэгдэх нь
Наадам өнгөрөөд баяр биш дарамт л эхэлж байх шиг
Orlogo heveer baij zardal l nemegdeed baihaar hetsuu baina
ЧААВААС ДАА ЭНЭ ХЭДЭН МУЛГУУ ХУЛГАЙЧУУД ЮМНЫ ҮНЭ НЭМХЭЭС ӨӨР ЮУ Ч СЭТГЭХ
ЮУ Ч СЭТГЭХ ЧАДВАРГҮЙ ХҮҮРНҮҮД ЮМАА. НААД ИДЭЖ УУГААД БАЙГАА МӨНГӨӨ БАГАСГААЧ ДЭЭ ХАР ҮХДЭЛҮҮДЭЭ. ГАНЦ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ НААД ЗАХ НЬ МУУСАЙН МАХАН ТУЛАМ БӨХЧҮҮДЭД НААДМААР ХИЧНЭЭН ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛДАГ ЮА БЭ. БАС АШИГ ХҮРТДЭГ Л БАЙХ ДАА ХАР ҮХЭЖ ДАЛД ОРСОН ӨЛӨНГҮҮД ЧИНЬ. ХАХАЖ ҮХЭЭСЭЙ БИЛЭЭ. ИНГЭЖ БАЙХААР ЯПОН, СОЛОНГОСЫН КОЛОНИ БОЛЦГООЁ ОО. АРАЙ ДЭЭР ХӨГЖИХ БАЙХ. АРД ТҮМЭН Ч ИНГЭЖ ЗОВОХГҮЙ БАЙХ.
Учрал засаг толгойлоход толгой нь хүрэхгүй юм бна даа . Огцоруулж хаяхаас даа
Одоо татвар болон бусад юмны үнэ нэмэгдсэнтэй холбоотой цалин, тэтгэвэрээ адил нэмэх хэрэгтэй
Махны үнийг өсгөсөний буян юмдаа бензин цэвэр бохир усны үнэ өсөө биз гэхдээ махны үнийн хажууд жижигхэн задгай мөнгөний асуудал
Une nemegdeed baihaar tsalin ni harin hezee nemegdeh yum bol doo
Shatahuun us halaalt bugd nemegdeheer amidral yamar amar baih ve
Mahnii une iim bolson ni uneheer heterlee
Зөв бичээч, бензин 250-р нэмсэн шдээ. 25 гэж бичээд, нам засагтаа пялдганаад байгаа юмуу
Цахилгааны үнэ яг хэд байгааг огт хэлдэггүй. Байнга нэмнэ. Дандаа нууна.
Ирэх 10-11 сараас импляц өсөх нь тодорхой!!! Ирэх хавар мах 50- мянган төгрөг хүрнэ!!!
Махны үнэ бүх үнийн өсөлтөөс илүү эдийн засгыг хорлосон малчдын ард төр халамжаар эдийн засгаа хорлосон