Энэтхэгийн боловсролын сайд залуусын жагсаалын улмаас огцров
Энэтхэгийн Z үеийн залуус олон долоо хоногийн турш Боловсролын сайд Дармендра Прадханыг огцрохыг шаардан жагссан. Тэгвэл бямба гарагт /2026.07.25/ Прадхан ажлаа хүлээлгэн өгсөн тул жагсагчид гудамжинд баяраа тэмдэглэжээ.
Энэ жилийн анагаах ухааны элсэлтийн шалгалтын материал задарсан нь ил болсон тул залуус боловсролын сайдаа огцрохыг шаардаж байгаа юм. Материал задарсан тул 2 сая орчим сурагч 130 мянган квотын төлөө дахин хүнд хэцүү шалгалт өгчээ. Уг дуулианы улмаас 20 гаруй хүн амиа егүүтгэсэн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Жагсагчид үүний улмаас Прадханыг огцрохыг шаардах болсон юм.
Жагсаалыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн Жоомны намын үүсгэн байгуулагч Абжихэт Дипке “Бид зорилгодоо хүрч чадлаа” гэж хэлсэн байна. Жоомны нам гэх байгууллагыг залуус анх тоглоом болгон үүсгэсэн ч одоо Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрыг эсэргүүцсэн томоохон улс төрийн хүчин болж өөрчлөгджээ. Энэтхэгийн Ерөнхий шүүгч Сурьяа Кант тавдугаар сард нийгмийн идэвхтнүүд болон ажилгүй залуусыг жоом гэж хэлснээс сэдэвлэн тус намыг үүсгэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.