СпортСПОРТ

Г.Дөлгөөн: 22-24 насны залуусыг шигшээд дуудсан нь бидний эд тоглох, амжилт үзүүлэх үе гэж итгэл хүлээлгэсэн хэрэг

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан дээд лигийн "SG Apes" багийн тамирчин Г.Дөлгөөнтэй цөөн хором ярилцлаа.

-Улсынхаа шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан. Цаашид үндсэн бүрэлдэхүүнд үлдэх байх. Бүр гараанд гарахыг ч үгүйсгэх араггүй байна?

-Монгол Улсын шигшээ багт дуудагдана гэдэг бол мэдээж нэр төрийн хэрэг. Ах дүү, найз нөхөд болсон хүмүүс улсынхаа төлөө нэгдэж, цуглаад бэлтгэл хийж байгаа нь үнэхээр сайхан байна. Удахгүй үндсэн бүрэлдэхүүн болон гарааны тоглогчид зарлагдах байх аа.

-Өмнөх жилүүдээс шигшээ багийн тамирчдын нас залуужиж, нуруу ч өндөр болсон байна. Нэг ёсондоо танай үеийн тамирчид шигшээгийн зүтгүүр болох нь?

-Шигшээ багийн тамирчдын нас залуужиж байгаа. 22-24 насны залуус олон дуудагдсан. Бидний тоглох, амжилт үзүүлэх нас ирж байгаа учраас шигшээ багт дуудсан гэж ойлгож байна.

-Ахлах дасгалжуулагчаар гадаад мэргэжилтэн ажиллаж байгаа. Хоорондоо ойлголцол хэр байна вэ?

-Ахлах дасгалжуулагч маань гадаад улсын мэргэжилтэн. Бид цөөнгүй жил хамтран ажилласан. Ахлах дасгалжуулагчийн тоглохыг хүссэн сагсан бөмбөгийг бид ойлгож эхэлж байна. Талбай дээр гарахад бэлэн байгаа.

-Таныг Монгол Улсын арслан Д.Ганхуяг агсны хүү гэдгийг олон хүмүүс мэднэ. Аав таны юу гэж зааж, зөвлөж, захидаг байв?

-Аав маань "бэлтгэлээ чамбай хий, хоолоо сайн ид, сайн унтаж амар" гэж захидаг байсан. Хэлсэн ёсоор нь сагсаа сайн тоглож аавынхаа нэрийг өндөрт өргөхийн төлөө хичээж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Бидний эд тоглох. Хэвлэл мэдээллийн ажилтан бичсэн үгийнхээ утгыг мэддэгүй ээ. Эд гэдэг чинь эд юмсыг хэлнэ. Эд, ид хоёр өөр утгатай.

Davis Miller
Davis Miller

Тэд таныг гоёмсог, мэргэжлийн вэбсайтаар татах тул та юу ч сэжиглэхгүй. Би "Боловсруулалт" дээр 90 гаруй хоног гацсан бөгөөд дэмжлэг хариу өгөхгүй байна. 270,000 гаруй доллар орж ирсэн бөгөөд намайг хуурсан. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч би залилуулсан. Эцсийн сонголт болгон би Ghost Track Hackers Recovery-тэй холбогдсон. Тэд техникийн хэсгийг нь хариуцаж, би бүх хөрөнгөө (100%) буцаан авсан. Хэрэв та ийм нөхцөл байдалд орвол сайт/платформ хаагдахаас өмнө gmail.com хаягаар ghosttrackhackers руу имэйл илгээнэ үү.

Зочин
Зочин

Залуусаа дэмжээд туршлага хуримтлуулах боломж олгож байгаа нь зөв алхам амжилт хүсье

Зочин
Зочин

22-24 нас бол эрч хүчтэй үе шүү энэ боломжоо сайн ашиглаад шигшээгээ шинэ түвшинд хүргээрэй

Зочин
Зочин

Shine uye garch irj bn zaluusdaa itgej bga ni mash zuv amjilt husye

Зочин
Зочин

Шигшээ багт шинэ цус хэрэгтэй байсан одоо л зөв өөрчлөлт эхэлж байх шиг байна

Зочин
Зочин

Gol ni beltgelee sain hiigeed bagiin togloltoo negtgej chadval ur dun garna

Зочин
Зочин

Аавынхаа захиасыг биелүүлж яваа нь бахархалтай санагдлаа амжилт хүсье

Зочин
Зочин

Zaluuchuudad bolomj olgohgui bol hugjil gej bhgui demjij bn

Зочин
Зочин

Өндөр нуруутай залуу тоглогчид олширч байгаа нь ирээдүйд их хэрэгтэй

Зочин
Зочин

Shigshee bagiin shine ueiin ehlel bolj baigaasai

Зочин
Зочин

Хөдөлмөрлөсөн хүн боломжоо авдаг шүү цаашдаа улам сайн тоглоорой

Зочин
Зочин

Coachiin shaardsaniig oilgoj ehlej bga gedeg sain medee bn

Зочин
Зочин

Залуусын эрч хүчийг зөв ашиглавал Азийн тавцанд өрсөлдөх боломжтой

Зочин
Зочин

Amjilt gargah nas ni irsen gej helsen ni itgel turuulj bn

Зочин
Зочин

Шигшээ багт өрсөлдөөн их байх тусмаа чанар нь сайжирна

Зочин
Зочин

Манайхан эхлээд үндэсний хэл соёлоо тээгч хойч үе учир монгол хэлээ онц сураад дараа нь гадаад хэлээ судалдаг болох хэрэгтэй

Irgen
Irgen

Ed togloh gej ymar togloom bdag ym boloo.
Shine torliin togloom yumuu huuhed asuugaad baih ym. Bi tailbarlaj medehgui ym
Ymar togloom be
Meddeg neg ni bichihiig husie.
Huuhdedee tailbarlaj ogoh gesen ymaa.

Холбоотой мэдээ

Back to top button