Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн сонгуулиар сонгогдвол даатгалын бизнесээ ч "цэцэглүүлнэ"

Хэнтий аймгаас гурван удаа сонгогдож байсан УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Хөгжлийн банкны дэд захирал асан, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй.
Н.Ганбямба болон түүний хүү Г.Дөлгөөн нар төрийн албанд алба хашиж байхдаа авлига албан тушаалын хэрэгт хоёулаа нэр холбогдож байсан хар түүхтэй. Гэсэн ч сайн эцгийн нэрийг гурвантаа худалдана гэгчийн үлгэрийг Г.Дөлгөөн бүтээж байна.
-Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан "Жонон даатгал" ХХК нэрээ сольж, хуулиас бултжээ-
2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор “Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн “Иншүрко” ХХК-д олгосон. Уг компанийн эцсийн өмчлөгчөөр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөний аав, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба бүртгэлтэй байна.


Эргэн сануулахад, 2013 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Н.Ганбямба, түүний хүү Г.Дөлгөөн нарын хамтран эзэмшдэг “Жонон даатгал” ХХК-ийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Ийнхүү тэд 11 жилийн дараа Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авлаа. Өөрөөр хэлбэл аав хүү хоёрын даатгалаас их хэмжээний ашиг олох мөрөөдөл биелж байгаа хэрэг юм. Хачирхалтай нь Жонон даатгал ХХК-ий нэрээ "Инширко" гэх нэрээр сольж хуулиас бултаж байна. Сайтар нягталбал "Иншүрко" ХХК байгуулагдсан өдөр даатгалын тусгай зөвшөөрөл нь батлагдаж байжээ. Энэ бол Н.Ганбямбын том зүрхтэй, том тоглогч болохыг харуулж буй баримт юм.
-Хөгжлийн банкны хэргээс мэнд мултарсан Г. Дөлгөөний талаарх мартаж болохгүй түүх-
Хар багаасаа бизнес, улс төрд тодрон томорсон тэрбээр хэд хэдэн ашиг сонирхлын зөрчилтэй төрийн алба хашиж байсан. Тухайлбал Г.Дөлгөөн нь “Монгол мах экспо” ХХК-д 31.9 тэрбум, “Монгол эм импекс” ХХК-д 7.3 тэрбум зээл Хөгжлийн банкны зээл олгоход нөлөөлсөн.
Учир нь “Монгол эм импекс" компаний 100 хувь эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа. Тэрбээр 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас сайд Б.Батзоригийн гаргасан “А-141” дугаартай дугаар тушаалыг үндэслэж 800 сая төгрөгийг “Доктор Мэйк” ХХК-ийн “Хаан” банкны 5163080019 тоот дансанд шилжүүлжээ. Гэтэл хоёр өдрийн дараа буюу 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр “Монгол Эм Импекс концерн” ХХК-ийн “Хаан” банкны 5003009561 тоот данс руу уг мөнгө “Хоорондын тооцоо” гэх утгаар шилжсэн байдаг.
Хуулийн байгууллагын зүгээс “Монгол Эм Импекс Концерн” ХХК-ийн “Хаан” банк дахь 5003009561 тоот данснаас уг мөнгөний зарцуулалтыг хөөн шалгахад 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр 50380679** тоот долларын зээлийн дансанд 350 сая 354 мянган төгрөгийг “Зээл хаав ханш-2566” гэх гүйлгээний утгатай шилжүүлж уг зээлийг хаасан байжээ. Мөн 2018 оны аравдугаар сарын 13-ны өдөр дахин 300 сая төгрөгийг “Чек 367469 П.Булгантамир АЙ8601210” гэх гүйлгээний утгатай зарлагын гүйлгээ хийж, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр 81 сая төгрөгийг “Хаан” банк дахь 50380718** тоот данс руу тус тус шилжүүлсэн болохыг хэргийн мөрдөн байцаагч нар тогтоосон ч хөгжлийн банкны шинжээчид хамгаалж авч үлдсэн байдаг.
Өөрөөр хэлбэл нэр нөлөө бүхий эрхмүүдийн хүүхдүүд албан тушаалаа урвуулан ашигласан байтал хэргийг тусгаарлаж, прокуророос авч үлдсэн нь одоог хүртэл хариултгүй асуулт хэвээр байна.
Түүнчлэн Г.Дөлгөөн , Д.Ренчиндорж нар нь “Инжир” ХХК-д 4.7 тэрбум, “Баруун баян транс” ХХК-д 10 тэрбум, “Пирамид орд” ХХК-д 15 тэрбум төгрөгийн зээлийг тус тус хууль бусаар олгуулсан буюу ТЭЗҮ-гүй, барьцаа хөрөнгө хангалтгүй, чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, шаардлага хангахгүй, зээл олгоход эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж тухайн компаниудад Хөгжлийн банкнаас зээл олгохыг дэмжсэн хэрэгт холбогдсон.
Г.Дөлгөөн, Д.Ринчиндорж нарын энэ гэмт хэрэг бол Эрүүгийн хуулийн 22.1.2-д “Албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс тав хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж яллагдах гэмт хэрэг юм.
Энэ мэт ашиг сонирхол, албан тушаалын ноцтой зөрчилтэй Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Наваансамдангийн Ганбямбын Дөлгөөн нь 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэн өгсөн.
Илүү сонирхолтой нь, 2020 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба У.Хүрэлсүх, Н.Оюун-Эрдэнэ нарт өөрийн тойргийг өгөн байж, хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгож байсан гэдэг.
Н.Ганбямба болон түүнийг хүү Г.Дөлгөөн нар өмнө нь хийж байгаад эрхээ цуцлуулсан бизнесээ яагаад сонгуулийн жил буцаан сэргээх болов. Яаж нээгдсэн өдрөө шууд тусгай зөвшөөрлийнхөө эрхийг шуурхай авч чадав. Логикоор нь хөөж бодвол Г.Дөлгөөн энэ удаагийн сонгуульд ялж, сонгогдвол өмнөх шархаа нөхөн даатгалын бизнес цэцэглүүлж, түүгээр мөнгө угаах гэж байж ч болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л хулгайчууд
ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ЦӨЛМӨХӨД МАШ ТОМ ҮҮРЭГГЙЦЭТГЭСЭН ХУЛГАЙЧ ШҮҮДЭЭ ЭНЭ ЗАЛУУ БОЛ. ЯЛ ЗАВШИЖ ЯАЖ ЧАДАЖ БАЙНА. ХЭРГИЙГ НЬ СОДБААТАРЫН АХЫН ХАМТ ТУСГААРЛАХ НЭРЭЭР ҮЛДЭЭЖ СҮҮЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ЯЛ ЗАВШУУЛСАН ШҮҮ ХЭНТИЙ, ДОРНОДЫН СОНГОГЧИД ОО!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
маш бөх олсон татуургатай нусан жур. хүүхэлдэй. шатаар хий хий гишгэж �##�гасан байж өндөр сэнтийд маш богино хугацаанд очсон амьтан. ингэж хий гишгэж шатны гишгүүр �##�гасач хурдлаад байв�##� хүрэх �##�бан туша�##� сэнтий, ямб�##�лын чинь тоо гүйцэж насанд чинь цөвтэй шүү банди аа. юманд бас хэмжээ хязгаар, цаг хугацаа гэж байдгийг эрхбиш ухаарв�##� зүгээрсэндээ өөрт чинь
Хулгайчийн хүүхэд хулгайч удам дамжсан хулгайч нар гишүүн болох гээд сонгогчид маань харанхуй сонголт хийв дээ
УДАМ ДАМЖСАН ЭРЭЛХЭГ ХУЛГАЙЧУУД БЯЦ АВАХНЭЭ АРАЙ Ч ЭНИЙГ ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭЖ НАЙДЬЯ ХУЛГАЙЧУУД ИЛҮҮДЧИХЭЭД БАЙНА ДҮҮ ЧИ ЗҮГЭЭР Л ШОРОНД БАНДИ БОЛООГҮЙ ДЭЭРЭЭ МӨРӨӨРӨӨ ХОЁР ТӨМСӨГӨӨ САНЖИГНУУЛААД ЯВЖИЙДАА
Ганбямба чи хүүдээ айртай эцэг нь юм бол энэ нусан жураа битгий тэгж шат �##�гасуулж хий гишгүүлж битгий �##�аачээ . юманд цаг хугацаа гэж бий. хэт юманд шунах насанд цөвтэй байдагийг эрхбиш чи хашир бурхи мэдэх бизээ. Наад банди чинь болоогүй түүхийгээрээ нусан бурантаг шүүдээ. Хөгжлийн банк, төрийн банкинд байхдаа үлйдсэн бузар үйлдлийнхээ элдэв хэл амныхаа бузрыг эхлээд дар. дараа нь их сууд�##�д горил
Ард түмэн сонгохгүй байг
жонон сургуулиараа дамжуулж мөнгө угаадаг хөгжлийн банк, төрийн банкнаас хулгай хийсэн хулгайчид хариуцлага тооцох хэрэгтэй шүү
Хүн удам дамжин даргын �##�ба хаших нь буруу. Иймл хэнтийчүүл энэ нусгай бацааныг сонгож болохгүй шүү. Хөгжлийн банкыг тоноход гарамгай гавьяа байгуулсан мөртлөө нэр нь дарагдаад �##�га боосон. Бодвол ерөнхий сайд нам даруулаа биз. Энэ этгээд чинь монгол банкны цонхоор крандуулж ороод дэд ерөнхийлөгчийн сууд�##�д з�##�арсан татаас ихтэй нусгай шүү дээ. Иймд Ганбямбаа хүүхдээ аваад төрөөс нэг мөсөн �######�.
Ганбямбаа чи хүүхдээ өөрийгөө з�##�гамжлуулан төрөөс хулгай хийлгүүлэхээр тохиролцоо хийхээ болио. Одоо танайхан болно.
МАН ын өлөн суганы үснүүд даам болох уу