СПОРТ

"Бишрэлт Металл" багт дуудагдсан Г.Дөлгөөн "BCL"-т оролцох эрхгүй байна

"BCL"-т "Бишрэлт Металл" багийн бүрэлдэхүүнд дуудагдсан МУ-ын арслан Ганхуягийн Дөлгөөн "BCL" лигт тоглох боломжгүй болсон байна.

Тодруулбал, "BCL" лигийн дүрмэнд багт нэмэгдэж байгаа тоглогч тухайн улсын лигт тоглосон байх шаардлагатай бөгөөд Г.Дөлгөөний хувьд 2024-2025 оны үндэсний дээд лигт багт харьяалагдаж, тоглолтод оролцоогүй юм.

Сагсан бөмбөгийн Зүүн Азийн орнуудын клүбүүдийн лигийн тэмцээн “Basketball champions league Asia” тэмцээн эхлэх гэж байна. Манай улсаас тус тэмцээнд “BCL” лигт “Бишрэлт металл” баг гуравдугаар сарын 25-ны өдөр эхний тоглолтоо хийнэ.

Мөн дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Малайз болон Индонезэд очиж тоглох хуваарь гарсан байна. Тус тоглолтын дараа “Хасын хүлгүүд” дөрөвдүгээр сарын 30-нд анхны тоглолтоо Жереми Линий багтай Тайваньд хийхээр учраа таарчээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button