Монголын үндэсний дээд лигт 10 удаа түрүүлсэн "Хасын Хүлэгүүд баг нэрээ сольж Өмнөговийн Хүлэгүүд болно" гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Хасын Хүлэгүүд багаас тодруулахад "Өмнөговийн Хүлэгүүд болж нэрээ солих асуудал албан ёсоор яригдаагүй. Манай баг болон Хас банк хоорондын хамтын ажиллагаа бол дууссан учраас биднийг ивээн тэтгэх байгууллага хайж эхэлсэн. Үүний дагуу хэд хэдэн газруудтай ярилцаж байгаа албан ёсоор гэрээ зурагдаагүй. Ярианы шатанд л явж байгаа.
Мэдээж Хас банктай хамтын ажиллагаа дууссан учраас багийн нэрнээс хасагдах байх. Одоогоор бол албан ёсоор нэр солих асуудал яригдаагүй. Удахгүй албан ёсны гэрээ зурагдахаар мэдээлэл өгөх байх" гэлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.