СпортСПОРТ

Аваргууд зүүн Азийн супер лигийн "А" хэсэгт багтжээ

Зүүн Азийн Супер Лиг буюу "EASL"-ийн 2026-2027 оны шинэ улирлын хэсгийн шатны сугалаа албан ёсоор гарчээ. Тус лигт манай улсаас Монголын үндэсний дээд лигийн есөн удаагийн аварга, "BCL Asia East" тэмцээний аварга, "BCL Asia" тэмцээний хүрэл медалийн эзэд Хасын хүлэгүүд баг тоглох юм. Тэд энэ улиралд "А" хэсэгт багтсан бөгөөд Азийн шилдэг 12 клуб гурван хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Тухайлбал, "А" хэсэгт:

  • Улаанбаатар Хас Бронкос (Монгол улс)
  • Алварк Токио (Япон улс )
  • Гоянг Соно Скайганнерс (Өмнөд Солонгос улс)
  • Тайганг Гост Хокс (Тайвань улс ) зэрэг багууд багтжээ.

Сонирхолтой нь Хүлэгүүдтэй нэг хэсэгт таарсан Тайваний "TSG Ghosthawks" багт Монгол Улсын шигшээ багийн тамирчин Д.Баясгалан тоглох юм. Ингэснээр шигшээ багийн хамтрагчид өрсөлдөгчийн дүрээр "тулах" болж байна. Тус лигийн шинэ улирал ирэх сарын 3-нд буюу бямба гарагт Филиппиний Себу хотод албан ёсоор эхэлнэ. Хэсгийн тоглолтуудын хуваарийг удахгүй зарлах аж.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ирэх арын 3 нд гэж хэзээхэдийд болох хугацааг хэлээд байна. Тодорхой бичиж бай л даа.

Холбоотой мэдээ

Back to top button