НИЙГЭМНийгэм мэдээ

С.Мөнхчулуун: 24-нд цол олгох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүд, 25-нд нээлттэй барилдаан болно

"Дундговь аймгийн баяр наадамд зодоглохоор очсон бусад аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй байна" гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Тэгвэл энэ тухай аймгийн засаг дарга С.Мөнхчулуун "Үндэсний бөхийн барилдааны хувьд долоодугаар сарын 24-ний өдөр аймгийн цол олгох аймаг, цэрэг, сумын цолтой болон цолгүй бөхчүүдийн барилдаан болно.

Харин долоодугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Говийн бүсийн наадамд зориулсан хүчит бөхчүүдийн нээлттэй барилдаан гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдана. Цол олгох барилдаанд амжилт гаргасан бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, холбогдох дүрэм, журмыг чанд мөрдөн ажиллана" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Davis Miller
Davis Miller

Тэд таныг гоёмсог, мэргэжлийн вэбсайтаар татах тул та юу ч сэжиглэхгүй. Би "Боловсруулалт" дээр 90 гаруй хоног гацсан бөгөөд дэмжлэг хариу өгөхгүй байна. 270,000 гаруй доллар орж ирсэн бөгөөд намайг хуурсан. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч би залилуулсан. Эцсийн сонголт болгон би Ghost Track Hackers Recovery-тэй холбогдсон. Тэд техникийн хэсгийг нь хариуцаж, би бүх хөрөнгөө (100%) буцаан авсан. Хэрэв та ийм нөхцөл байдалд орвол сайт/платформ хаагдахаас өмнө gmail.com хаягаар ghosttrackhackers руу имэйл илгээнэ үү.

Back to top button