НИЙГЭМНийгэм мэдээ

"Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ

ТДБ Андуудын дэргэдэх барилга буюу Баянгол дүүргийн II хороо, "Старс" төвийн таван давхарт байрлах хоолны газарт гал гарч байна гэх ослын дуудлага өнөөдөр 07:59 цагт бүртгэгдсэн байна. Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоосон.

Алба хаагчид гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраасан болохыг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button