НИЙГЭМНийгэм мэдээ

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 33 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид 7 иргэний амь нас, 52,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт болон завьт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Иймд,

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагах,
  • Гэнэтийн хүчтэй түр зуурын аадар борооны үед үер, усны аюулаас сэргийлэх,
  • Хол, ойрын замд баталгаат зам, гүүрээр зорчих,
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээж аюулгүй байдлыг нь хангахыг Нийслэлийн онцгой байдлын газраас зөвлөлөө.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button