НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Допингийн шинжилгээ авсан 64 бөхийн хариу салбар хороон дээр ирсэн

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд шөвгөрсөн 64 бөхийг допингийн шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний сорьцыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтэд хүргүүлсэн бөгөөд 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт 63 бөхийн шинжилгээний хариу ирсэн байна.

Дүрмээр бол асуудалгүй сорьцыг лаборатори хүлээн авснаас 48 цагийн дотор мэдээлдэг. Харин сэжигтэй эсвэл дахин нягтлах зорилгоор зарим шинжилгээг зургаа хүртэлх хоногоор сунаж болдог аж. Гэхдээ хоцорч ирсэн нэг сорьцоос хориотой бодис илэрсэн гэж ойлгох нь өрөөсгөл юм.

Допингийн шинжилгээг бөхчүүдээс авсан Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас тодруулахад "Манай байгууллага сорьц цуглуулах үүрэгтэй ажилласан. Шинжилгээний хариу үндэсний бөхийн салбар хороо руу шууд имейлээр очсон. Манайхаар дамжаагүй гэсэн үг. Лабораторийн хариу сорьцын дугаараар ирдэг. Тамирчны нэр болон сорьцын дугаартай маягтыг лацадсан тул хэний шинжилгээний хариу гэдгийг нь мэдэх боломжгүй.

Бөхийн салбар хороо үр дүнгийн удирдлагын багаа томилно. Тухайн баг нь хариуг задалж, тулгаад бөхчүүдэд хариуг нь мэдэгдэнэ. Нэг хариу хоцорч ирсэн. Шалгах зүйл байгаа бол дүрмээр зургаа хүртэлх хоногоор хугацааг сунгаж болдог. Хоцорлоо гээд илэрсэн гэсэн үг бол биш. Өнгөрсөн жил гэхэд долоон шинжилгээний хариу хоцорч ирээд гурваас нь хориотой бодис илэрч байсан. Үлдсэн дөрвөөс нь илрээгүй. Шинжилгээг Бөхийн салбар хорооноос томилсон үр дүнгийн баг эцэслэнэ гэсэн үг" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Допингийн асуудлыг аль ч алдартай бөхөд ялгалгүй адилхан шалгаж, ил тод мэдээлдэг байх нь хамгийн зөв

Зочин
Зочин

Допингийн асуудлыг аль ч алдартай бөхөд ялгалгүй адилхан шалгаж, ил тод мэдээлдэг байх нь хамгийн зөв

Зочин
Зочин

Hariu alban yosoor zarlagdah hurtel taamag devshuuleh hereggui shuu

Зочин
Зочин

Нэг хариу удааширсан гээд шууд буруутай гэж дүгнэх нь үндэслэлгүй юм

Зочин
Зочин

Sport bol shudraga ursulduun uchraas dopingtoi temtseh ni zov

Зочин
Зочин

Хэн ч байсан дүрэм бүгдэд ижил үйлчлэх ёстой

Зочин
Зочин

Neg sorits hoishilsnoor shuud ilersen gej oilgoh ni buruushdee

Зочин
Зочин

Үр дүнг албан ёсоор баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлэх нь зөв

Зочин
Зочин

Shinjilgeenii juram olon ulsiin standartaar yavj baigaa ni sain hereg

Зочин
Зочин

Наадмын нэр хүндийг хамгаалахын тулд допингийн хяналт чанартай байх хэрэгтэй

Зочин
Зочин

Buhchuudee buruugui baihad ni buruutgaj bolohgui barimtaa huleeye

Зочин
Зочин

Neg huniig ontsolj yarij sensaatslah hereggui

Зочин
Зочин

Ил тод, шударга ажиллагаа олон нийтийн итгэлийг нэмэгдүүлнэ

Зочин
Зочин

Шинжилгээний хугацаа сунгах боломж дүрэмд байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Hotsorson geheer l doping gej dugneh ni hetsuu

Зочин
Зочин

Үндэслэлгүй цуурхал бөхчүүдийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй

Холбоотой мэдээ

Back to top button