Гадаад мэдээДЭЛХИЙ

Месси: Испанид хожигдсон нь их хэцүү байсан

Лионель Месси Аргентины шигшээ Испанид хожигдсон нь их хэцүү байсан гэжээ. Мөн тэр шигшээ баг нь хоёр дараалж хөлбөмбөгийн ДАШТ-ийн финалд үлдсэн нь бахархах явдал хэмээж, дэмжигчдэдээ талархал илэрхийлсэн байна.

Тодруулбал Месси өөрийн сошиал хуудас дээрээ “Ялагдсан нь хэцүү байгаа, бас энэ хэцүү мэдрэмж эдгэрэх хүртэл цаг хугацаа шаардагдана. Гэхдээ би энэ сайхан мөчүүдийг үргэлж дурсаж явах болно. Энэ багийн шаргуу хөдөлмөр, хүчин чармайлт болон бүхэл бүтэн улсын маань дэмжлэгийн хамт бид дэлхийн шилдгүүдийн тоонд дахин нэг удаа багтлаа” гэж бичжээ. Мөн тэр Испанид баяр хүргэж, Аргентин дараалан ДАШТ-ийн финалд шалгарсандаа бахархаж явах нь зөв гэсэн юм.

Месси Аргентин төдийгүй дэлхийн хамгийн олон шагнал хүртсэн тоглогч гэх амжилттайгаар шигшээ багийн карьераа дуусгаж байна. Тэрбээр 2022 онд шигшээ багаа ДАШТ-ийн аваргад хөтөлж, 2021, 2024 онд Өмнөд Америкийн аварга болж, 2022 оны Европ-Өмнөд Америкийн цомыг өргөсөн билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ялалт яг дэргэд нь байхад хожигдоно гэдэг харамсалтай байлгүй яахав. Гэхдээ Месси бол аугаа хөл бөмбөгчин гэдэгтэй дэлхий маргахгүй. Хөл бөмбөг багийн тоглолт, Месси залуусаа сайн авч явсан. Олон ч удаа ялалтад хөтөлсөн, аваргаласан, ард түмнээ баярлуулсан. Түүнийг гавьяаг Аргентины ард түмэн, хөгжөөн дэмжигчид нь хэзээ ч мартахгүй буйзаа.

Д.Болор
Д.Болор

Аргентин ялагдсан нь хэцүү байсан байх!

Холбоотой мэдээ

Back to top button