Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ дайны үеэр их зээл олгосон нь банк, санхүүгийн хямралд хүргэх үү

Барууны хориг арга хэмжээний дараа ОХУ эдийн засгаа тогтвортой байлгахын тулд их хэмжээний зээл олгох бодлого хэрэгжүүлсэн. Гэвч одоо бодлогын хүү өндөр түвшинд байгаагаас гадна эдийн засгийн өсөлт саарч буй нөхцөлд компани болон өрхүүдэд зээлээ эргэн төлөхөд хүндрэлтэй болжээ. Энэ нөхцөл байдал ОХУ-ын нь банкны салбарт эрсдэл учруулж байна.

2022 оноос хойш ОХУ-ыэ засгийн газар зээл хөнгөлөлттэй олгох хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлжээ. Эдгээр зээл нь батлан хамгаалахын салбараас гадна хөдөө аж ахуй, жижиг бизнесүүд, барууны нийлүүлэгчдээ алдсан үйлдвэрүүдийг дэмжих зорилготой байв. Ингэснээр үйлдвэрүүд шинэ нийлүүлэгч хайх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой болсон юм.

Үүний зэрэгцээ эрх баригчид иргэдийг илүү их зээл авахыг дэмжсэн бодлого баримталжээ. Тухайлбал, гэр бүлийн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг өргөжүүлснээр орон сууцны үнэ өссөн ч иргэд байр авах боломжтой болсон байна. Үүний үр дүнд 2021 оноос хойш Орос компаниудын нийт өр 93 хувиар өссөн бол өрхүүдийн өр мөн хугацаанд 57 хувиар нэмэгджээ.

Хуримтлагдаад буй ихээхэн хэмжээний өр одоо ОХУ-ын банк, санхүүгийн тогтолцоонд томоохон дарамт болж эхэлжээ. Учир нь бодлогын хүү өндөр байгаа нь зээлийн эргэн төлөлтийн зардлыг эрс өсгөж, татварууд нэмэгдсэн нь компаниудын ашгийг багасгаж байгаа юм.

2025 онд 636 мянган орос иргэн дампуурал зарласан нь өмнөх оноос 30 хувиар, харин 2021 онтой харьцуулахад гурав дахин их үзүүлэлт байв. 2026 онд ч дампуурал нэмэгдсэн хандлага үргэлжилжээ. Энэ жилийн эхний улиралд дампуурлын тоо өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар өсөж, 137,500-д хүрсэн байна. 2026 оны эхний зургаан сарын хугацаанд ОХУ-ын шүүхүүд нийт 3,550 компанийг дампуурсанд тооцсон нь өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

ОХУ-д дампуурлыг албан ёсоор бүртгэн авдаг “Федресурс” мэдээлснээр дампуурлын эхний шат болох төлбөрийн чадваргүй байдалд шилжсэн аж ахуйн нэгжийн тоо 20.9 хувиар нэмэгдэж, 2,970 болжээ. Гэсэн ч дээрх хоёр үзүүлэлт хоёулаа 2024 оны эхний хагаст бүртгэгдсэн түвшнээс доогуур хэвээр байна.

Татвар болон зээлийн эргэн төлөлтийн дарамтад жижиг бизнесүүд хамгийн хүчтэй өртөж байгаа аж. ОХУ-ын Төв банк мэдээлснээр 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 15-аас цөөн ажилтантай, жилийн орлого нь 120 сая рублиэс (1.5 сая ам.доллар) бага бичил аж ахуйн нэгжүүдийн арав орчим хувь нь өнгөрсөн 12 сарын хугацаанд зээлээ төлөхөд ноцтой хүндрэлтэй тулгарсан байна. Харин жижиг бизнесүүдийн хувьд энэ үзүүлэлт ойролцоогоор 6 хувь байжээ.

Тавдугаар сарын байдлаар зээлтэй 600 мянган жижиг, дунд бизнесийн зургааны нэг нь зээлийн төлөлтөө хугацаанд нь хийж чадахаа больсон аж. Албан ёсны статистикаар бол компаниудад олгосон зээлүүдийн дөрвөн хувь нь чанаргүй зээл болсон байна.

Гэвч шинжээчдийн үзэж буйгаар чанаргүй зээлийн бодит хэмжээ үүнээс өндөр байх магадлалтай юм. Учир нь томоохон компаниуд дампуурлаа шууд зарлахын оронд банктайгаа тохиролцож зээлийн нөхцөлөө өөрчилдөг. Ингэснээр банкнууд тухайн зээлийг чанаргүй зээл гэж бүртгэх шаардлагагүй болдог юм.

Зургийн эх сурвалж: Investopedia

ОХУ-ын Төв банк арилжааны банкнуудын санхүүгийн байдал тогтвортой байгаа гэж мэдэгдсээр ирсэн. Хэдийгээр эргэн төлөгдөхгүй байгаа зээл нэмэгдсэн ч давах хангалттай нөөцтэй гэж Төв банк мэдэгджээ. Харин ОХУ-ын бодлого боловсруулагчид хэлэхдээ, төлбөрийн хүндрэлтэй зээлдэгчдэд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх боломж олгож байгаа нь санхүүгийн систем бүхэлдээ эрсдэлд орсон гэсэн үг биш хэмээсэн байна.

Долоодугаар сард Төв банк түр зуурын хүндрэлтэй тулгарсан компаниудын зээлийн нөхцөлийг дахин зохицуулж, төлбөрөө хийх хугацааг нь сунгахыг банкнуудад зөвлөсөн аж.

Европын тагнуулын албад саяхан тайлан гаргахдаа энэ арга хэмжээ нь ОХУ-ын банкны салбарт үүсээд буй тэсрэхэд бэлэн нөхцөл байдлыг далдалж, эдийн засаг эрчтэй өсөж байгаа мэт хуурмаг дүр зураг бий болгож байна гэж бичжээ. “Reuters” агентлаг мэдээлснээр тус тайланд компаниудад олгосон зээлийн арван хувь нь эргэлзээтэй чанартай гэж Европын тагнуулын албад дүгнэсэн нь албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр байна.

Тайлангийн дүгнэлтийг харвал барууны орнууд ОХУ-д илүү хатуу, шинэ хориг арга хэмжээ авах боломж үүсжээ. Шинэ хориг тавьснаар ОХУ-ын эдийн засагт хүчтэй цохилт өгч, бүр банкны системийн хямралыг ч өдөөж магадгүй аж.

Нөхцөл байдал хэцүүдээд буйг ОХУ дотроос ч анхааруулж эхэлжээ. Москва хотод төвтэй, нөлөө бүхий эдийн засгийн судалгааны төв “CMAKP” тавдугаар сард гаргасан тайландаа компани болон өрхүүдтэй холбоотой банкнуудын нийт асуудалтай актив аюулын босгыг давсан гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын банкнууд илүү эрсдэл багатай хөрөнгө рүү хөрөнгө оруулалтаа шилжүүлж эхэлсэн шинж ажиглагдаж эхэлжээ. Тодруулбал банкнуудын эзэмшдэг ОХУ-ын засгийн газрын бондын хэмжээ 2026 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын хооронд 3 хувиар өсөж, 19.4 их наяд рубльд (248.3 тэрбум ам.доллар) хүрчээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь банкнууд зээл олгохдоо улам болгоомжтой болж буйн шинж тэмдэг аж.

“Foreign Policy Research Institute”-ийн судлаач Максимилиан Хесс хэлэхдээ, асуудалтай зээлийн хэмжээ үнэхээр арван хувь хүрсэн бол Кремлийн хувьд маш ноцтой сорилт болно гэж хэлжээ. Тэр “The Moscow Times” сонинд хэлэхдээ "Олон улсын валютын сан чанаргүй зээлийн хэмжээ арван хувьд хүрэхийг банкны салбар ноцтой хүндрэлд орсны дохио гэж олон жилийн турш үзсээр ирсэн. Ийм нөхцөлөөс гарахад ихэвчлэн олон жил шаарддаг" гэсэн байна.

Банкны салбарт үүсээд буй дарамтыг бууруулахын тулд Кремль төсөв эсвэл Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг ашиглахад хүрч магадгүй гэж Хесс үзэж байна. Түүний үзэж буйгаар Кремль далд хэлбэрээр аль хэдийн үүнийг хэрэгжүүлж байж магадгүй аж.

Хесс хэлэхдээ ийм арга хэмжээ авах нь улсын төсөвт дарамт улам нэмэгдэх боловч шууд санхүүгийн цочрол үүсгэнэ гэж үзэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Учир нь ОХУ эрчим хүчний экспортоосоо шинэ орлого тасралтгүй олсоор байгаа. Мөн банкнуудад олгох санхүүжилтээ хэдэн жилд хуваах боломжтой юм. Гэхдээ Европ ОХУ-аас Ази руу экспортолж буй байгалийн хий, газрын тосны урсгалыг бууруулж чадвал илүү ноцтой нөхцөл байдал үүсэж болохыг Хесс дурдсан байна.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятдад хүнсний аюулгүй байдал маш аюултай болсон . пластик мэтийн химийн бодисоор хиймэл хоол хийж олон хүн хордож байгаа. Эв эрүүл хүмүүс үхдэг болсон. Мах ногоо гурил будаа жимс бүгд маш хортой болсон. Солонгост хятад хүнс битгий ид гэж анхааруулж байгаа ч зах дээрх хүнсний ихэнх нь хятдаас орж ирдэг болохоор ялгах аргагүй. Монголд зарагддаг солонгос хүнс ихэнх нь хятдад хийсэн хуурамч нь тул солонгос дэлгүүр гуанзнаас битгий авч идээрэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэрбум гаран хүнтэй зах зээлд хуурамч хортой хүнс хийж зарж бизнес эрхэлдэг ямар дурак байх вэ дээ. Ямарч ирээдүй байхгүй босохгүй болтлоо нам дампуурна биз дээ.

Зочин
Зочин

Хятдын хүний наймаа эрхэлдэг мафиуд өмнөд азийн бараг бүх оронд байдаг болж. Хятдад хүний эрхтний наймаа хэрээс хэтэрч олон хүүхэд залуучууд алга болдог болсон . Гадаадынхныг өндөр цалинтай ажилд оруулах нэрээр хуурч аваачиж хүчээр тансаг баян юм шиг хуурамч видео хийлгэж зураг авах эсвэл эрхтнийг нь авч зарах хэрэг гарсаар байгаа. Эрхтэн зарахыг зөвшөөрсөн хууль гаргана гэдэг бол цэвэр хятдад монголчуудын эрхтнийг зарах хэрэг тул энэ баталсан хүмүүсийг алах хэрэгтэй маш аюултай хятдын тагнуулууд байна.цаашаа тараа

Малчин
Малчин

Энэ утга учиргүй харгис дайнаас болоод жирийн иргэд хохироод дуусдаг , ялагч байхгүй дайн зогсохгүй !

Зочин
Зочин

Оросын эдийн засаг гаднаасаа тогтвортой мэт харагдавч их хэмжээний өр, өндөр хүү урт хугацаандаа банкны салбарт том дарамт болох эрсдэлтэй

Зочин
Зочин

Ali ch uls denduu ih zeel deer tulguurlaval neg l odor ersdel ni il garj irdeg shuu

Зочин
Зочин

Бодлогын хүү өндөр хэвээр байхад компаниудын зээлийн дарамт нэмэгдэх нь ойлгомжтой асуудал

Зочин
Зочин

Албан ёсны тоо бодит нөхцөлөөс доогуур байх магадлалтай гэх таамгийг ч бас анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Хэрэв чанаргүй зээл өссөөр байвал банкны системд эрсдэл үүсэх магадлал нэмэгдэнэ

Зочин
Зочин

Хятдын тагнуулууд бараг улс болгонд байдаг. 1 хэсэг нь интернетэд бичлэг оруулах, коммент хариу бичих зэрэг ажил хийдэг. 1 хүн маш олон ID тэй маш олон гар утас урдаа тавьж байгаад ажилладаг. Голдуу хятдуудаа магтах өмөөрөх сурталчлах, тухайн улсын аль олигтой хүмүүсийг муулах шүүмжлэх мэтээр ажилладаг. Худал мэдээлэл тараах зэргээр аль болох улс төр, нийгэм, урлагийн салбарт их орж үймээн үүсгэдэг. Европынхон ухаантай юм болохоор хачин юм бичээд байгаа хүмүүсийг шалгасан чинь IP нь ихэнхдээ хятдад байдаг. Монголд бол хятад нэвтрүүлэгч нар олон болсон байна. Монгол хэл мэддэг ч хятад царайтай хятдын тагнуулууд олон байна. Монголрадио гэдэг нь цул хятад эрчүүдтэй. 1 ч монгол царайтай эр байхгүй, хятдаа магтаж сурталчилж бусад орныг доромжилсон л юм ярьдаг, эмс нь хятдуудтай явдаг янхнууд

Зочин
Зочин

Хятад барааны чанар дэлхийд хамгийн муу. Гэтэл барилга нь бас муу. Бороо орсны дараа олон барилга нурж дотроос нь хог их гарч хогоор барьсан барилга гэдэг нь илт болжээ. Солонгост бас хятад ажилчдын барьсан барилгууд барьж дуусаагүй байхдаа нурчихсан. Хятдад барилгын нас 25хан жил. Солонгосынх 30хан жил гэж тогтоосон. Чанаргүй хортой бараагаар бусдыг хорлох дуртай муухай үндэстэн

Зочин
Зочин

Монголын сүүлийн 30 жилийн түүх ийм. Ардчилсан нам гарч ирэхэд бид хөөрч дагаж сонгож өгч байлаа. Гэтэл одоо хар. Монгол дотооддоо олон үйлдвэртэй байсан. Бүгдийг нь ардчилсан намын Зандаахүүгийн Энхболд гэгч хятдуудад өгчихсөн. Угаас эх нь хятад царайтай сэжигтэй нөхөр байдаг юм. Хятдын тагнуул байж таарна. Тэгээд оронд нь хятдын хортой чанаргүй бараа л оруулж ирж монголчууд олноороо хордож үхсэн. Тэдний бичиг баримтанд дээр хятдууд орж ирээд монголчуудыг алж хядаад байна. Урд нь ингэж олноороо үхдэггүй байсан. Бид нар хавь ойрын хамаг амьтны хов живийг ярьдаг байсан мэдэлгүй яахав. Хятадууд орж ирээл ярьдаг юм нь тэр үхчихсан гэнээ . Бид нарт хувьчлалаар юу ч өгөөгүй хэдхэн хүн монголын хамаг барилга үйлдвэр дэлгүүр гуанзыг хууль бусаар хувьчилж авсан. Уг нь бол бүх хүнд хувааж өгөх ёстой. Ардчилсан улс шүү юм бол адил тэнцүү хуваах ёстой. 1 дэлгүүрийг ядаж 10 айлын дунд хувааж хоршоолол болгох ёстой байсан. Бүр интернетийн газарт жирийн хүмүүсийг оруулдаггүй байсан. Би л лав орж чадаагүйдэг чам шиг юмыг оруулдаггүй газар гэнээ. Гадаадад бол мөнгөө л төлбөл оруулна. Одоо бол гар утсан дээрээ ч үзэж л байна эрх чөлөөтэй. Интернет ашиглах эрхийг ардчилсан нам өгөөгүй. Заваан баар гэгчийг хаа сайгүй нээж монголчуудыг архинд живүүлж тэр нь эрх чөлөө өгч байгаан гэнээ. Түвд гэж хятадад эзлэгдэж сөнөсөн устсан улсын шашныг монголын уламжлалт гэж оруулж ирсэн. Тэр түвд лам нар нь мэдээж хятдын тагнуул. Монголыг бас хятдынх болгох л зорилготой. Бат үүл гэгч хужаа гарч ирээл гадаадад л аз жаргал байна монгол хамгийн там байна гээд хуцаад байсан гадаадад харин ч виз өгөхгүй, гэмт хэрэг их, ялгаварлан гадуурхалт их, олноороо гадаадад гараад хүчиндүүлж алуулж хядууллаа хэдхэн азтай нь амьд үлдэж. Солонгост олон монголчууд зодуулж алуулсан цагдаа нар нь тоодог ч гүй. Гадаадад монголчуудад их эрх чөлөө өгдөггүй. Тэгээд ч ардчиллыг анх гаргаж ирсэн нь Горбачев гэдэг ану тагнуул болохоос монголын ардчилсан нам гэгч юмнууд биш. Горбачевын хэлснийг дагаж дууриагаал цаагуураа хятдын тагнуулууд байсан л юм байна. Мангуу тэнэг л биш бол илт харагдаж байна. Монголын хаад хятдаас дандаа хамгаалж хятдуудыг дарж ирсэн түүхтэй болохоос оруулж ирж байгаагүй шүү

Зочин
Зочин

ОХУ дампуурах нь гарцаагүй, гагцхүү цаг хугацааны асуудал. ТРАМП ОХУ-аас нефть, хий авдаг улсуудын гаалийн татварыг 100-200% болгох гэж хэлсэндээ хүрвэл ОХУ нэг мөсөн сөхөрнө

Зочин
Зочин

Ediin zasag bol toonoos iluu itgel deer togtdog bankuud bolgoomjloj ehlej baigaa ni sonin bish

Зочин
Зочин

Dainii ued hurdan ussun zeeliin hemjee daraa ni asuudal bolj irdeg jishee olon baidag

Зочин
Зочин

Bankuud zasgiin bond ruu iluu hurungu oruulj baigaa ni ersdelees bolgoomjloj baigaa dohio yum bish uu

Зочин
Зочин

Horig arga hemjee urgeljilbel Orosiin bank sanhuud iluu hund sorilt irj magadgui

Зочин
Зочин

Эдийн засгийн эрсдэлийг зөвхөн нэг үзүүлэлтээр бус бүхэлд нь харж дүгнэх хэрэгтэй

Зочин
Зочин

Хэрэв асуудалтай зээл үнэхээр өндөр түвшинд хүрсэн бол цаашдын эрсдэл нэмэгдэнэ

Зочин
Зочин

Odoo bol medeeleliig tal talaar ni unshij baij dugneh heregtei sanagdaj baina

Зочин
Зочин

Dainii ueiin zardal bol suuld ni sanhuud tom achaa bolj ulddeg ni todorhoi

Зочин
Зочин

Дайнаа зогсоогоосой доо

Хуучин коммунист өвөө
Хуучин коммунист өвөө

Орос ах маань ч ёстой л нэг бүх талаараа нуран сүйрч бгаа юм шиг бна даа. Арга ч үгүй биз дээ, Дэлхийн том эзэнт гүрнүүд 100-200 жил л оршин тогтносон бдаг юм Орос Улс ч ХҮ|| - ХХ| зууны дунд үе хүрэх л тавилантай юм байж дээ, көөркөс.....

Зочин
Зочин

Нарийн схн хээрийгээ намрынхаа сард нь сойгоорой.

Зочин
Зочин

Эдийн засгийн тогтвортой байдалд итгэл хамгийн чухал хүчин зүйлсийн нэг

Холбоотой мэдээ

Back to top button