"Памбага" буюу Ж.Бямбажав: Барилгын ажлын цалингаа "муриулсан"-аас болж дугуй засвараа нээсэн
"Барилгын ажил хийж байгаад цалингаа авч чадалгүй "муриулаад" өөрөө бие дааж юм хийе гээд дугуй засвараа ажиллуулж эхэлсэн. Хүний эрхээр зовохоор өөрийн эрхээр жарга гэдэг шиг явж л байна даа" гэх түүнийг Ж.Бямбажав гэдэг.
Видео:
Ж.Бямбажав найм дахь жилээ дугуй засвар ажиллуулж буй бөгөөд аль хэдийн байнгын үйлчлүүлэгчид олонтой болжээ. Түүнийг Ж.Бямбажав гэхээс илүүтэйгээр "памбага" хэмээн дууддаг байна. Цөөнгүй жил түүнээр дугуйгаа янзлуулсан үйлчлүүлэгчид нь "памбага"-аар дугуйгаа нөхүүлнэ гээд л давхиад ирдэг аж. Түүнтэй цөөн хором ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Хамгийн ихэдээ нэг өдөрт сая төгрөг олж байсан-

-Найман жил гэхээр бага хугацаа биш. Янз бүрийн хүний олон дугуйтай таарч байсан байх. Шантрах үе байв уу?
-Өөрөө бие дааж хийж байгаа ажил учраас халшрах, хойш суух эрхгүй шүү дээ. "Бусдын эрхээр зовохоор өөрийн эрхээр жарга" гэдэг шиг өөрөө л энэ шийдвэрийг гаргасан. Тийм болоод ч тэр үү шантрах үе бараг үгүй. Үргэлж тонгойдог ажил учраас нуруу өвдөг асуудал гарна. Яах вэ тэгээд зүтгэж л байна. Хааяа хүү маань ирж тусалдаг.
-Баярламаар, өөрийн ажлаараа бахархмаар үе олон биз. Байнгын үйлчлүүлэгчдээсээ сонсож байсан урмын үг, санаанаас огт гардаггүй сэтгэгдэл төрүүлсэн дурсамжийнхаа тухай яриач?
-Олон шүү. Хүн сэтгэлийн амьтан гэдэг нь үнэн байх. Хаа холоос "памбага"-аар дугуйгаа нөхүүлнэ гээд л зориод ирнэ. Урамтай шүү дээ. Намайг гээд зориод ирж байгаа хүмүүсийн дугуйг сэтгэлээ дэвсэж л засахгүй бол болохгүй.
-Маш хариуцлагатай ажил шүү дээ. Хүний, айл гэрийн амь амьдрал яригдах хэмжээний?
-Тэгэлгүй яах вэ. Миний зассан, нөхсөн дугуйн дээр бүхэл бүтэн нэг гэр бүлийн амь амьдрал, эрүүл мэнд явдаг. Алдаа гаргах, хариуцлаггүй хандах эрх байхгүй. Нэг үеэ бодоход манай жолооч нар хариуцлагагүй болсон байна. Чанаргүй, муу дугуй тавихаа больж, шинэ сайн дугуй хэрэглэдэг болж. Бас сайшаамаар чанар юм даа.
-Нэг өдөрт орлого сайн байлаа гэхэд маргаашаас нь хүн ирэхгүй байх тохиолдол байдаг уу. Манай жолооч нар ихэвчлэн баяр наадам дөхөхөөр ирдэг байх?
-Хүмүүс хөдөө явах дөхөхөөр дугуй засвар хүн ихтэй болдог. Өдөр бүр орлого харилцан адилгүй байдаг. Хамгийн ихэдээ нэг өдөрт сая төгрөг олж байсан. Багадаа гэвэл хоосонгүй. Ажиллаж байгаа юм чинь 10, 20 мянган төгрөг олно.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүмүүс л хөдөлмөрөөрөө амьдралаа босгож, бусдад хэрэгтэй үйлчилгээ үзүүлдэг дээ
Ийм чадвартай, үнэнч хүмүүсийн ажил үргэлж өөдөө байгаасай
Барилгын цалингаа авч чадаагүй хүмүүс цөөнгүй байдаг нь харамсалтай
Baingiin uilchluulegchtei bolno gedeg bol itgel huleesen gesen ug
Дугуй засвар гэдэг жижиг ажил биш, хүний аюулгүй байдалтай шууд холбоотой
Ajildaa setgeltei huniig humuus uuruu olj ochdog ni unen shuu
Хөдөлмөрлөж байгаа хүн хэзээ нэг өдөр заавал үр шимийг нь хүртдэг
Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг дээ
Barilgiin tsalingaa muruulsan ch buuj uguugui ni saihan ulger jishee yum
Өөрийн хүчээр хөдөлмөрлөж амжилтад хүрсэн түүх үнэхээр урам өгч байна
Hunii erheer zovohoor uuriin erheer jargana gedeg ug unen yum daa
Барилгын цалингаа авч чадаагүй хүмүүс цөөнгүй байдаг нь харамсалтай
Neg odor say tugrug oldog geheer amar bish, ih hudulmur baidag baih
Neg odor say tugrug oldog geheer amar bish, ih hudulmur baidag baih
Ийм хөдөлмөрч хүмүүсийг төрөөс ч гэсэн дэмждэг байгаасай
Pambaga gedgeer ni humuus meddeg bolson ni ner hundiin ilrel yum
зүйр үг:Юу тарина.Тэрийгээ хураана.