Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих тохиролцоонд хүрчээ

Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ багц хориг тавих тохиролцоонд хүрсэн байна. Өмнө нь Грек улс хориг тавьсны улмаас гишүүн орнууд зөвшилцөлд хүрч чадахгүй байсан юм. Тэгвэл Грек ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авч, Европын холбооны бус хэрэглэгчдэд ойрын хугацаанд худалдах зөвшөөрөл авснаараа хоригоо авчээ.

Ингэснээр 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш 21 дэх багц хоригоо Европын холбоо оноох боллоо. Гэхдээ гишүүн орнуудын хүрсэн хоригийг зөөлрүүлсэн байна. Ямартай ч Европын холбоо ОХУ-ын газрын тосонд тогтоож өгсөн үнийн дээд хэмжээгээ хэвээр барьж чаджээ. Шинжээчид тэрхүү үнийн дээд хэмжээ баррель нь 44 ам.доллароос 58 ам.доллар болж өснө гэж таамаглаж байсан юм. Украин байлдааны талбар дээр санаачилгыг авсан байгаа энэ үед газрын тосны үнийн дээд хязгаарыг өсгөх нь сөрөг үр дагавар авчрах байв.

Гишүүн орнууд хэлэлцсэний үр дүнд газрын тосны дээд үнийг 44 ам.долларт ирэх 12 жилийн хугацаанд барих аж. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен пүрэв гарагт /2026.07.23/ хэлэхдээ “Оросын дайны машинд газрын тосны зах зээлийн цочролоос ашиг хүртээхгүйн тулд газрын тосны дээд үнийг өөрчлөхийг нэг жилийн хугацаанд царцаана” гэж хэлжээ.

Мөн уг багц хоригт:

  • ОХУ хоригоос зайлсхийхдээ ашигладаг сүүдрийн флотын онгоцнуудыг нэмэлтээр хар жагсаалтад оруулжээ. Одоогийн байдлаар 600 гаруй ийм онгоцыг Европын боомтод зогсож, үйлчилгээ авахыг хориглосон аж.
  • ОХУ-ын банк, крипто, газрын тос, байлдааны талбараас олдсон үнэт металл арилжаалах платформуудыг хар жагсаалтад оруулсан байна
  • Украины дайныг дэмжиж, суртал ухуулга гаргасан, хоригоос зайлсхийхэд тусалсан 250 гаруй хувь хүн болон компанид хориг тавьжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button