НИЙГЭМНийгэм мэдээ
Зорчигчоо "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гэж хэлсэн жолоочийг торгожээ
Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн гомдол гаргасныг шийдвэрлэсэн байна. Тэрбээр Ч:40 /Махимпекс-Улаанхуаран/ чиглэлийн 4-032 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 25-р эмийн сангийн зогсоол дээрээс "Арын автобусанд суу, би цааш явахгүй" гээд буулгасан” гэх гомдол мэдүүлсэн байна.
Гомдлын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний Блюбус ХХК-ийн 4-032 гарааш дугаартай автобусны жолооч Э.С-д Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулав. Иргэд энэ мэтчилэн нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, талархал, гомдлоо 70044040 дугаарт болон https://ptd.ub.gov.mn/ цахим хаягаар явуулах боломжтой.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин ингэдэг болоод байгаа
Зөв2 баруун салааны хэдэн автобусанд бас торгууль өгөх хэрэгтэй
Замын дунд ингэдэг шүү. Урагшаа суу, арагшаа суу, Хүнээ авахгүй явна. 3-р цахилгаан станцаас байнга хүн авахгүй явцгаадаг
Яг ийм үйлдэл 21ний оройн 21цаг 30минутын үед 29б чиглэлд болсон гэнэт зогсоод явахаа болисон арын автобуст суу би цагаасаа түрүүлж явна гээд .70044040 утсанд хэдэнд удаа залгав даа өөдөөс өмнө үйлчлүүлэгчтэй ярж байна гээд утсаа аваагүй .мөнгөө төлсөн хүмүүс цааш бүгдээрээ алхсан
Автобуснуудыг жигд зайд явуулдаг болгомоор юм. Бүрэн эрхэт хөндлөнгийн төлөөлөгч ажиллуулж цахим GPS-ээр жолооч нарыг явуулж, зайгаа барьж явж чадаагүй жолоочийн цалингаас нь хасдаг баймаар юм.
Энэ бол байнга л болдог шүү дээ Яагаад вэ гэхээр машин болохгүй байна гэх мэт худлаа тайлбар хийдэг Үнэндээ зүгээр байдаг
яг ингэж хэлээд гэнэт буулгадаг болсон байна лээ.
зөв би цааш явахгүй гээд зогсчихдог.Ямар учиртай ум бүү мэд.
ЗАСС ТЭГЭЭД 25000-ААР ТОРГООД ЯАХВЭЭ ДЭЭ, ТЭР ЖОЛООЧ ЦААШАА ТЭГЭЭД ЯВААГҮЙ НЬ МЭДЭЭЖ БИЗ ДЭЭ
Цалингаа бүрэн авчаад зорчигч тээвэрлэх болхоор дуртай газраа буу гэдэг жолооч олон байгаашүү эсвэл хэт удаан цагаараа чвж бна гээд загнаж сурсан жолооч бхс бнааа
Яагдагын буулгаж суулгах асуудал зөндөө байдагшдээ
37 номерын автобуснууд Улаанхуарангийн эцэст ирээд цайндаа орно буу гээд зорчигчдыг буулгаад хаалгаа хаачихдаг. Өвлийн хүйтэн зуны халуунд хэцүү л байдаг шүү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud