НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх онд нийтийн тээврийн парк шинэчлэлээр 160 автобус авна

Ирэх оны төсөв нь түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж байгааг онцоллоо.

Хотын дарга Б.Пүрэвдагва "Замын хөдөлгөөний урсгал хурд 5 км/цаг болоход "0" зогсолт болсон гэж үздэг. Гэтэл аравдугаар сарын 26-нд замын хөдөлгөөний хурд 3 км/цаг болсон. Шатахуун түгээх станцуудын орчимд замын нэг, хоёрдугаар эгнээг дамнан очер үүссэнээр хөдөлгөөн удааширч, нийтийн тээврийн зорчилтод саад учруулсан.

Нийтийн тээвэрт учирч буй асуудлыг шийдэхийн тулд 13 чиглэлд 21 автобус нэмсэн. Богино эргэлтийн зургаан шинэ чиглэл нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар паркаа шинэчилнэ. Цахилгаан 60, хүүхдийн 40, дунд болон богино эргэлтийн 50 автобус авна. 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 20-нд НИТХ-д өргөн барина. Ирэх оны төсөв нь түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийг сайжруулах чиглэлд зориулагдана.

Өнгөрсөн оны статистикаар 640 мянган иргэн нийтийн тээврээр өдөр бүр үйлчлүүлж байсан бол энэ өвөл 750 мянга болж нэмэгдсэн. Иргэддээ үйлчилгээг бэлэн байлгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээх хугацааг богиносгох шаардлагатай учраас парк шинэчлэлтийг 160 автобусаар хийж байна.

Одоогоор автобуснууд дунджаар 10-15 км/цагийн хурдтай явдаг. Үүнийг илүү хурдасгах, ирж байгаа цагийг тодорхой болгох нь чухал" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button