НИЙГЭМНийгэм ярилцлага

Засварчин Ле Ван Донг: Өөрийнхөө сурч чадаагүй сургуульд хүүгээ сургахын төлөө ажиллаж байна

2006 оноос эхлэн автомашин засаж эхэлсэн Вьетнам улсын иргэн Ле Ван Донг анх 2011 онд Монгол улсад ажиллахаар иржээ. 10 настайдаа ээжийгээ алдаж хоёр дүүгээ сургахын тулд сургуулиа орхисон түүний мөрөөдөл нь өөрийн сурч чадаагүй их сургуульд хүүгээ сургах ажээ. Түүнийхээ төлөө тэрбээр Да хүрээ авто захын ойролцоо өөрийн Вьетнам засварын газраа нээн ажиллуулж байна.

Видео:

Ле Ван Донг гурван хүүхэдтэй. Отгон хүүхэд нь одоо гурван сартай бөгөөд тэрбээр харж амжаагүй яваа. Удахгүй эх орноо зорих гэж буй түүний туйлын хүсэл нь шинэ хүнээ харах. "Монголчууд Солонгос улсыг зорьж ажил хийдэг. Түүнтэй ижил, ажил хийж амьдралаа сайжруулах гэсэн Вьетнам хүн. Надад өөр муу бодол байхгүй. Сайн бодол л байгаа" гэж ярих түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та Монголыг яагаад зорьж ирэх болов?

-Би 2011 онд анх Монголд ирээд 2018 онд нутаг буцсан. Улмаар 2024 онд ахин ирээд нэг жил таван сар болж байна. Ирсэн шалтгаан нь гэвэл энд ажил сайн. Вьетнам улсад байснаас их мөнгө олж болдог. Амьдралаа сайжруулах боломж энд байна.

-Нэг жил орчим ажил хийгээд нутагтаа оччихоод эргээд ирдэг юм уу?

-Би нэг жил болоод л Вьетнам явна. Тэнд нэг хоёр сар болоод эргэж ирдэг. Вьетнамд очоод бас машин засах ажил хийдэг. Монголд ирэхээс өмнө би цамц, өмд зардаг байсан. Одоо машин л засаж байна даа.

-Олсон мөнгөнийхөө тодорхой хувийг гэр бүлдээ зориулдаг байх. Гэр бүлийнхээ тухай яриач?

-Эхнэр, хүүхдүүддээ мөнгө явуулна. Би эхнэр гурван хүүхэдтэй.

-Монгол найзууд олон бий юу?

-Зөндөө Монгол найз байна. Должинсүрэн... Өөр зөндөө бий. Бямбаа ах, Хуягаа ах. Баяраа, машины хүн гээд л... Би вьетнам хүн Монголд ирээд машин засаж байна. Монголчууд бас Солонгос улсад очиж ажиллаж байгаатай адилхан гэсэн үг. Надад муу бодол байхгүй. Сайн бодол байгаа.

-Вьетнамд амьдрал хүнд байсан учир Монголыг зорьж ирсэн үү?

-10 настай байхад миний ээж байхгүй болсон. Би хоёр дүү, хоёр ахтай. Дүү нараа сургахын тулд би сургуулиа хаяж ажил хийж эхэлсэн. Багаасаа хар бор ажил хийж сурсан. Монголд ирж ажиллах нь хүүхдүүдээ сайн сургуульд сургах боломж учраас ажиллаж байна.

-Таны зорилго өөрийн сурж чадаагүй сургуульд хүүхдүүдээ сургах байх нь. Түүний төлөө эх орон, гэр бүлээсээ хол ажиллаж байгаа юм байна?

-Би энд ажиллавал миний хүү хамгийн том сургуульд сурч чадна. Түүнд нь би дотроо маш их баярлаж байгаа. Тиймээс би хүүдээ хамгийн том сургууульд сурах мөнгийг нь өгнө. Миний чадаагүй зүйлийг хүү маань чадах болно.

-Гэр бүлээ мэдээж санаж байгаа байх. Удахгүй очих гэж байгаа юм байна?

-Санаж байна. Гэр бүлээ маш их санаж байна. Гурван хүүхэд, эхнэр, аавыгаа санана. Миний зургаа, долоон настай охин байгаа. Түүнтэйгээ дандаа утсаар ярьдаг. Охин маань "аав юу хийж байна, ядарч байна уу, хоол хийсэн үү, би чамайг санаад байна аа" гэдэг.

-Таны аав юу гэж захидаг вэ? Аавыгаа баярлуулах юм сан гэж боддог байх?

-Миний аав одоо 68 настай. Аавтайгаа дандаа утсаар ярина. Миний аав "одоо надад юм хэрэггүй. Миний хүүгийн ажил сайн, мөнгө төгрөг сайн байвал тэгээд болно" гэдэг. "Дандаа намайг санаж байна. Сайн ажилла, амар, сайхан хоол ид" гэж хэлдэг. Гэр бүлдээ "аймар" хайртай шүү. Хайртай шүү гэж хэлмээр байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдийнхээ боловсролын төлөө ингэж зүтгэж байгаа аав бүр бахархмаар

Зочин
Зочин

Ийм хүмүүсийг хөдөлмөрөөр нь үнэлж, шударгаар ажиллах боломжийг нь дэмжих хэрэгтэй

үйлдвэрлэгч
үйлдвэрлэгч
Reply to  Зочин

тийм шүү, гавьяат засварчин, хөдөлмөрийн баатар гэх мэт зүйл монголд байдаг байх шүү? Хөөрхий муу Майкл Жексон гавьяат битгий хэл соёлын тэргүүний ч тэмдэг байхгүй өнгөрсөн хөөрхий.

Зочин
Зочин

Amidral hund bsan ch buuj uguugui ni hamgiin tom ulger duurial yum

Зочин
Зочин

Ene hunii yariag unshaad setgel neg l uur bolchloo ajil hiivel amidral saijirdag gedgiig haruulj bn

Зочин
Зочин

Хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа бүхнийх нь ажил үйлс бүтэмжтэй байг

Зочин
Зочин

Амьдралын төлөө хөдөлмөрлөж байгаа хүнийг үндэс угсаагаар нь ялгах хэрэггүй

Зочин
Зочин

Huu ni etsgiinhee muruudliig bieluuleh boltugai

Зочин
Зочин

Монголд шударгаар хөдөлмөрлөж байгаа гадаад иргэдийг хүндэлдэг байх хэрэгтэй

Зочин
Зочин

Хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа бүхнийх нь ажил үйлс бүтэмжтэй байг

Зочин
Зочин

Ger buldee hairtai aav hun gedeg ugnees ni medregdej bn

Зочин
Зочин

Mongold irj shudarga ajillaj bgaa bol demjih heregtei shuu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хууль ёсоор оршин сууж ажиллах зөвшөөрөл авч ажиллаж буй гэхэд би лав эргэлзэж байна! Хараар ажиллаж байх магадлал өндөр.

Зочин
Зочин

Ийм чин сэтгэлийн ярилцлага олон хүнд урам өгнө гэж бодож байна

Зочин
Зочин

Гурван сартай хүүхдээ харж амжаагүй яваа гэхээр үнэхээр хэцүү юм

Зочин
Зочин

Aaviinhaa uram ugdug ugsiig sonsood setgel dulaatslaa

Иргэн
Иргэн

Бурхан ивээг. Ажилд нь улам их амжилт хүсье.

Зочин
Зочин

зөв хүмүүсийн зөв амьдралыг сайшаах хэрэгтэй

zochin urgus
zochin urgus

zuv bdoltoi hun machining zuv setgeleer l zasna

Зочин
Зочин

Хүний газарт мөнгөний л төлөө ингэж ажиллаж байгаа хүний хүн гэлтгүй үр хүүхдүүд минь хүртэл хүний хүний ая дагаад л ажиллаж л байгаа даа хөөрхий. Хүсэл нь биелээд сайхан амьдрах болтугай ????????????

БбЗочин
БбЗочин

Амжилт.

Зочин
Зочин

Амжилт

Зочин
Зочин

Huuhediinhee ireeduin tuluu ger bulesee hol ajillaj bgaa ni uneheer hundetgel huleeh zuil bn

Зочин
Зочин

Ээжээ багадаа алдсан түүх нь үнэхээр сэтгэл өвтгөм юм

Зочин
Зочин

Ажиллах зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөлтэй болов уу?

Ака-м
Ака-м

Ветнам засварын газрууд НӨТын баримт өгөхгүй юмаа!!! 3аас 5н саяаар засчихсан НӨТ өгөхгүйшүү!!!!!

Буриад
Буриад

Амьдралын төлөө хүний нутагт ажиллаж яваа залууд сайн сайхныг хүсье.

Зочин
Зочин

Монголчууд минь дэмжээрэй! Эвий дээ. Гадаадад байгаа залуустай минь ижилхэн үр

Зочин
Зочин

Хүүхдийн төлөө ажилладаг авгай бол яахав дээ энд орлох олон хүүхнүүд байдаг болохоор

Зочин
Зочин

Вьетнам засвар Монголд арайл хяналтаа алдсан мөнгөн урсгалаа дотоодоо авч үлдэх Монгол залуусаа мэргэжилтэй болгож ажилын байраар хангах талаар төрөөс ямарч бодлого зохицуулалт алга байгаад харамсах юм

Холбоотой мэдээ

Back to top button