Орон нутаг

Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, сумдын наадам энэ сарын 18-наас эхлэж байна

Үндэсний их баяр наадам хаяанд ирж, монголчуудын хүсэн хүлээдэг дэнж хотойтол наадах өдрүүд айсуй. Энэ жил Улсын баяр наадмаас гадна нэг хот, 12 сум, гурван тосгон тэгш ойтой байгаа бөгөөд баяр наадмын товоо гаргажээ.Мөн томоохон тэгш ой, бүсийн хурдан морины уралдаан зэрэг арга хэмжээтэй холбоотойгоор зарим аймаг, сумын наадам уламжлалт хугацаанаас өөр өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Наадмын тов зарласан аймаг, сумдын хуваарь:

  • Орхон аймаг

     Эрдэнэт хотын 50 жилийн ой – долдугаар сарын 23-25 өдүрүүдэд

  • Архангай аймаг

     Цэцэрлэг сумын 100 жилийн ой – долдугаар сарын 18-19 өдрүүдэд

  • Төв аймаг

Алтанбулаг сумын 100 жилийн ой – долдугаар сарын 13-15 өдрүүдэд     Баянчандмань сумын 90 жилийн ой – долдугаар сарын 18-20 өдрүүдэд

  • Ховд аймаг

 Ховд сумын 80 жилийн ой –долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2өдрүүдэд     Дөргөн сумын 70 жилийн ой – долдугаар сарын 24-27 өдрүүдэд     Буянт сумын 100 жилийн ой – наймдугаар сарын 15-17 өдрүүдэд

  • Баянхонгор аймаг

Шинэжинст сумын 70 жилийн ой – долдугаар сарын 27-29 өдрүүдэд     Баян-Овоо сумын 80 жилийн ой – долдугаар сарын 27-30 өдрүүдэд

  • Сэлэнгэ аймаг

Сайхан сумын Номгон тосгоны 50 жилийн ой – долдугаар сарын 23-24 өдрүүдэд  Баруунбүрэн сумын Бургалтай тосгоны 50 жилийн ой –тов хараахан гараагүй өдрүүдэд   Бугант тосгоны 100 жилийн ой – долдугаар сарын 29-31 өдрүүдэд

  • Өмнөговь аймаг

Цогтцэций сумын наадам, Тавантолгой ХК-ийн 60 жилийн ой – долдугаар сарын 24-25 өдрүүдэд

  • Дорнод аймаг

Чулуунхороот сумын 70 жилийн ой – долдугаар сарын 18-20 өдрүүдэд

  • Завхан аймаг

Түдэвтэй сумын 100 жилийн ой – долдугаар сарын 13-19 өдрүүдэд

Хархорин сумын 70 жилийн ой – долдугаар сарын 24-27 өдрүүдэд ойн баяр наадмаа хийхээр товолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button