Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятадын "Kimi K3" хиймэл оюунт чатбот Америк компаниудыг сандаргаж буй шалтгаан

Өнгөрсөн жил “DeepSeek” нэртэй Хятад стартап компанийн гаргасан “R1” хиймэл оюун ухаант чатбот АНУ-ын технологийн салбарыг донсолгож, зах зээлд олон зуун тэрбум ам.долларын савлагаа үүсгэсэн. Учир нь “R1” Америк компаниудын дэвшилтэт загваруудтай дүйцэхүйц хүчин чадалтай байсан билээ. Үүнээс гадна “DeepSeek” тус загварыг маш хямд өртгөөр хөгжүүлсэн юм.

Тэгвэл Хятадын хиймэл оюуны салбараас “R1”-тэй ижил загвар гарч ирэв. Сүүлийн үед шуугиан тариад байгаа “Kimi K3” нэртэй хиймэл оюун ухааныг БНХАУ-ын “Moonshot AI” нэртэй стартап компани хөгжүүлжээ. Тус компани энэ загвараа гаргаснаас хоёр хоногийн дараа хэрэглэгчдийн тоо серверийнх нь тооцоолох хүчин чадлаас нь давсан байна. Үүний улмаас “Moonshot AI” шинээр бүртгүүлэх эрхийг түр зогсоожээ.

“Kimi K3” загвар нь “OpenAI” компанийн “ChatGPT” болон “Anthropic”-ийн “Claude” зэрэг АНУ-ын хамгийн шилдэг, сүүлийн үеийн загваруудтай тэнцэх, зарим тохиолдолд илүү гарахуйц хүчин чадалтай. Хамгийн гол нь ашиглахад үнэгүй учир “Kimi K3” ихээхэн анхаарал татаад байгаа юм.

“Moonshot AI”-ийн гаргасан амжилт АНУ болон БНХАУ-ын хиймэл оюуны салбар дахь ширүүн өрсөлдөөнийг улам эрчимжүүлж байна. “Kimi K3” гарсны дараа АНУ-ын албан тушаалтнууд болон “Anthropic” компани “Moonshot AI”-ийг Америк загварууд дээр суурилж, дистиляц хийн хөгжүүлсэн. “Moonshot AI” компани үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргажээ.

“Kimi K3”-ын үзүүлэлтүүд Вашингтоноос БНХАУ-д тавьж буй технологийн хязгаарлалт үр дүнтэй эсэх тухай асуултыг хөндөж байна. Мөн дэвшилтэт хиймэл оюун ухааны загвар бүтээхийн тулд асар том хэмжээтэй мэдээлэл боловсруулах төв байгуулж, өндөр хүчин чадалтай микрочип худалдан авч их хэмжээний мөнгө зарлагадах шаардлагатай гэх түгээмэл ойлголтыг сорьж байгаа юм.

Америк компаниудын ихэнх хиймэл оюуны загвар хаалттай эх кодтой (closed source) байдаг. Харин “Moonshot AI” “Kimi K3”-ыг нээлттэй (open-source) загвар хэлбэрээр гаргажээ. Ингэснээр хиймэл оюун хөгжүүлэгчид уг загварыг үнэ төлбөргүй татан авч, сайжруулж, өөрсдийн сервер дээр ажиллуулах боломжтой болсон юм. “Kimi K3”-тай адил “open-source” загварууд нь хиймэл оюуны хэрэглээ дэлхий даяар илүү өргөн хүрээнд, хялбар нэвтрэхэд түлхэц болж өгнө.

Санхүүгийн үйлчилгээний “Morningstar” компанийн ахлах хөрөнгийн шинжээч Челси Там "Нээлттэй хиймэл оюун ухааныг өөрсдийн дотоод орчинд байршуулан ажиллуулах нь олон байгууллагын хувьд хүсэмжит зүйл. Ингэснээр дотоод мэдээлллээ хянаж, хаалттай загвараар үйлчилгээ үзүүлэгдэг компаниудаас хараат байх шаардлагагүй болно" гэж хэлжээ.

“Kimi K3” нь "R1 2.0” үү

“Kimi K3” олон улсын хэмжээнд анхаарал татаж байгаа явдлыг 2025 оны эхээр “DeepSeek”-ийн “R1” загвар хиймэл оюуны салбарыг донсолгож байсантай хүмүүс адилтгаж байна.  Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар “Moonshot AI”-ийн энэ амжилтыг “DeepSeek”-ээс өөр өнцгөөс харах хэрэгтэй аж.

Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар “Moonshot AI” компанийн амжилтыг арай өөр өнцгөөр харах хэрэгтэй аж. “DeepSeek” нь дэвшилтэт загвар хөгжүүлэхэд заавал асар их мөнгө, тооцоолох хүчин чадал шаардлагагүйг харуулж, хэвшмэл ойлголтыг эвдсэн. Мөн зах зээлд өрсөлдөхүйц хямд үнэ санал болгосон билээ.

“Morningstar” компанийн захирал Иван Сүгийн хэлснээр “Kimi K3” загварын үнийн давуу тал арай бага байна. “R1” анх гарч байсан үетэй харьцуулахад үнийн зөрүү нь тийм ч их биш аж.

“Hello China Tech” мэдээллийн товхимлыг үүсгэн байгуулагч Поэ Жао "Хятад компаниуд “DeepSeek”-ийн амжилт дээр тулгуурлан ажиллаж байгаа. Тэдгээр компаниуд БНХАУ болон АНУ-ын хиймэл оюун ухааны загваруудын зөрүүг багасгасаар байна. Зөрүү ойртсоор байгаа гэдгийг “Kimi K3” харуулаа" гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ "”Kimi K3”-ын гол ач холбогдол нь тодорхой зүй тогтол үүсэж байгаад оршино. Өөрөөр хэлбэл “DeepSeek”-ийн амжилт нь санамсаргүй зүйл биш бай. “R1” гэнэтийн бэлэг байсан бол “Kimi K3” нь Хятадын ахиц дэвшил тогтворжиж байгаагийн нотолгоо" гэсэн байна

“DeepSeek”-ээс хойш Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компаниуд олон улсын анхаарлыг илүү татах болсон. Үүнд “Moonshot AI”, “Alibaba” болон “Z.ai” зэрэг компаниуд орно. Тэдгээр компанийн шинээр гаргаж буй загвар бүрийг нь хүмүүс анхааралтай ажигладаг болжээ.

“Counterpoint Research” судалгааны компанийн ахлах шинжээч Вэй Суны үзэж байгаагаар “Kimi K3” гарснаар Хятад, Америкийн загваруудын хоорондын ерөнхий зөрүү гурваас зургаан сар болж буурсан байна. Гэхдээ “Kimi K3”-ын хүчин чадал гүйцэтгэх даалгавраасаа хамааран өөр өөр байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Зарим шинжээч “Kimi K3” загварын бодит чадамжид эргэлзсэн хэвээр байна. “Morningstar” компанийн ахлах шинжээч Малик Ахмед Хан хэлэхдээ “”Kimi K3” нь ахиц дэвшил мөн. Гэхдээ бодит байдал дээр “Fable 5” зэрэг Америкийн шилдэг загваруудтай дүйцэхээр гэж хэлэхэд эрт байна" гэжээ. Нээлттэй загвар хөгжүүлэгчид программ хангамжаа тодорхой даалгавруудад зориулж нарийвчлан хөгжүүлдэг талтайг тэр онцолсон байн. Ингэснээр нээлттэй загварууд хүчин чадлын сорилтууд дээр сайн үр дүн үзүүлдэг аж.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хиймэл оюуны өрсөлдөөн улам ширүүсэж байна, хэрэглэгч бидэнд илүү олон сонголт гарч байгаа нь сайн хэрэг

Зочин
Зочин

Kimi K3 unegui gej baigaa ni olon hund ashigtai ch bodit heregleen deer ymar gedgiig tsag haruulah bh

Зочин
Зочин

Нээлттэй эх кодтой загварууд хөгжүүлэгчдэд илүү их боломж олгоно гэж бодож байна

Зочин
Зочин

Amerik kompaniud uraldaandaa iluu hicheeh boljee, ene ni hugjild l heregtei

Зочин
Зочин

Хятад ийм хурдтай хөгжиж байгаа нь үнэхээр анхаарал татаж байна

Зочин
Зочин

DeepSeek daraa ni Kimi geheer Hyatad ene salbart uneheer tom alham hiij bn

Зочин
Зочин

Өрсөлдөөн их байх тусам хэрэглэгчид чанартай үйлчилгээ авах боломж нэмэгдэнэ

Зочин
Зочин

Open source zagvaruud ireeduid mash ih hereg boloh bh daa

Зочин
Зочин

Америк ч бай Хятад ч бай сайн технологи гарвал дэлхий нийтэд ашигтай

Зочин
Зочин

Unegui bolhoor ni hun bur turshij uzmeer sanagdaj bn

Зочин
Зочин

Хэтэрхий магтахаасаа өмнө бодит хэрэглээний үнэлгээг нь харах хэрэгтэй болов уу

Зочин
Зочин

ChatGPT Claude Kimi geed songolt ih boloh ni hereglegchded ashigtai

Зочин
Зочин

Хиймэл оюуны хөгжлийн хурд үнэхээр гайхалтай болжээ

Зочин
Зочин

Server ni achaallaa daahgui bolson gedeg ih hun sonirhsoni notolgoo yum

Зочин
Зочин

Технологийн салбарын өрсөлдөөн улс орнуудын нэр хүндтэй ч холбоотой болж байна

Зочин
Зочин

Amerik Hyatad hoyr uraldah tusam shinechlel iluu hurdtai garna

Холбоотой мэдээ

Back to top button