Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн цуврал 4-р тэмцээн Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд барилдсан МУГТ Т.Тулга хүрэл медаль хүртсэн бол 79 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Сүлдхүү урамтай сайхан барилдаж өнгөрсөн сард эх орондоо зохион байгуулагдсан “Улаанбаатар Опен -2026” тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулан аваргын Алтан медаль хүртлээ.

70 кг-ын дүн:
1.Томас Ловетт алт (АНУ)
2.Акаки Кемертелидзе мөнгө (Гүрж)
3.Эбрахим Эсмаил Элахичуран хүрэл (Иран)
3.Төмөр-Очир Тулга хүрэл (Монгол)
79 кг-ын дүн:
1.Олонбаяр Сүлдхүү алт (Монгол)
2.Жабраил Гажиев мөнгө (Азербайжан)
3.Лука Чхитунидзе хүрэл (Гүрж)
3.Айкан Самир Сеид хүрэл (Болгар)







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.