НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээний урсгал болон их засварын ажлын хүрээнд дулааны шугамын зургаадугаар ээлжийн буюу халуун ус хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр буюу /2026.07.20/-өөс эхлэн наймдугаар сарын 8-ныг дуустал нийт 20 хоног хязгаарлах юм байна.

Халуун ус хязгаарлах байршлууд:

  • 1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид
  • 2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчид
  • 3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, Оросын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат орчмын хэрэглэгчид
  • 5бв магистраль: Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
  • 11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид хамаарна.

Хийгдэх ажлууд болон техникийн зохицуулалт:

  • Ажиллагаанд залгах хугацаа: 1бвгд, 2б, 5бв, 3аб, 11ж магистралийн шугамуудыг долдугаар сарын 19-26-ны хооронд үе шаттайгаар ажиллагаанд залгана.

Шугам шинэчлэлт:

  • ДХ-242-оос ДХ-244 цэгийн хооронд 2Ф350мм голчтой 176 хос метр шугам,
  • ДХ-244-өөс ДХ-249 цэгийн хооронд 2Ф300мм голчтой 362 хос метр шугамыг тус тус шинэчлэн солино.

Дараах цэгүүд дэх таслах хаалтуудыг шинэчлэх ажил хийгдэнэ:

  • ДХ-11134 цэгт 2Ф400мм хаалт,
  • ДХ-5114 цэгт 1Ф400мм хаалт,
  • ДХ-569-2 цэгт 1Ф300мм хаалт,
  • ДХ-240 цэгт холбоосын 2Ф250мм хаалт,
  • ДХ-196 цэгт салааны 2Ф250мм голчтой хаалт.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

20 хоног халуун усгүй байна гэдэг айл өрхүүдэд нэлээд хүндрэлтэй ч өвөл асуудалгүй дулаантай байхын тулд засвараа чанартай хийх нь хамгийн чухал

Зочин
Зочин

Ydaj zasvaraa sain hiigeed daraa ni dahin dahin us taslahgui baival oilgono doo

Зочин
Зочин

Жил бүрийн зуны тогтмол ажил болсон ч хугацаандаа дуусгаж хэрэглэгчдээ дахин чирэгдүүлэхгүй байгаасай

Зочин
Зочин

20 honog arai l urt hugatsaa yum aa ger bultei humuust hetsuu l bn

Зочин
Зочин

Өвөл осол авааргүй байхын төлөө хийж байгаа ажил болохоор тэвчихээс өөр аргагүй юм даа

Зочин
Зочин

Zasvar hiih ni zuv ch irgedee uridchilj sain medeeleltei bailgaj baih heregtei

Зочин
Зочин

Жагсаалтад манай байр орчихож дээ хэд хоног аргацаахаа бодохоос

Зочин
Зочин

Manai bair bas bagtsan bn azgui yum aa

Зочин
Зочин

Хугацаандаа ашиглалтад оруулаад дахиж эвдрэлгүй байвал хүмүүс ч ойлгоно

Зочин
Зочин

Jil bolgon iim baidag bolohoor humuus ch negent daschihjee

Зочин
Зочин

Засварын ажлаа чанартай хийж хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулаасай

Зочин
Зочин

Haluun us tasrahad ajild yavdag humuust mash ih hundreltei baidag shuu

Зочин
Зочин

Иргэдэд аль байр хэзээ холбогдох талаар өдөр бүр мэдээлэл өгч байвал илүү ойлгомжтой байхсан

Зочин
Зочин

Ajillagaa duusaad usaa zovhon hugatsaand ni ogoorei

Зочин
Зочин

Хамгийн гол нь хугацаагаа сунгахгүй байх хэрэгтэй олон удаа амлалтаасаа хоцордог шүү

Зочин
Зочин

Энэ засварын ажлууд худлаа ажлууд байдаг. Зүгээр байгаа шугам хоолойг жил бүр зассан дүр үзүүлж мөнгө цавчдаг. Бас зүгээр байгаа явган замын хавтан, бордюрыг сольдог шиг. Тэрнээс нэг л засахад дахиад 20- 30 жил засах шаардлага гарахгүй. Хүмүүс хэл ам хийхээр албаар хоолой шугамыг өвөл хагалж, ус алдуулж хорлон сүйтгээд зун нь мөнгө цавчих бэлтгэлээ базаадаг. Ийм л луйврын нийгэм бий болсон.

Зочин
Зочин

Албатай юм шиг жил бүр тасалж байх юм. Жил бүр таслахгүй байхаар зохицуулж баймаар юм.

Зочин
Зочин

Албатай юм шиг жил бүр тасалж байх юм. Жил бүр таслахгүй байхаар зохицуулж баймаар юм.

Холбоотой мэдээ

Back to top button