НИЙГЭМНийгэм ярилцлага

"Spinning"-ээр хичээлдэг Ж.Алтанцэцэг: Би өөрийгөө өндөр настай гэж боддоггүй. Дөнгөж л 70 гарч байна

"Би өөрийгөө 70 гарсан настай хүн гэж огт боддоггүй. Заримдаа насаа мартаад, саравчтай малгай өмсөөд л зээ нартайгаа хөлбөмбөг тоглоод гүйчихдэг. Холоос хараад ирсэн хүүхдүүд "яана эмээ байсан байна шүү дээ" гэж гайхаад байдаг юм. Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэг нь үнэн байх шүү" хэмээн ярих түүнийг Ж.Алтанцэцэг гэдэг.

Видео:

Тэрбээр 70 насыг давж яваа нэгэн. Түүний өглөө ихэнхдээ 05:00 цагаас эхэлнэ. Орноосоо босоод дасгалаа хийхээ хэзээ ч мартахгүй. 07:00 цагаас "Spinning"-дээ ирж дугуй жийнэ. Нарны эртэд босож залуустай хамт сайхан хөгжим сонсож, дугуй жийх нь Ж.Алтанцэцэгийн амьдралын нэг хэсэг, дадал болжээ. Түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Өдөрт 10 мянган алхам алхана. Нүхтийн ам өгсөж ууланд гараад Баянзүрхийн товчоогоор ороод ирдэг байлаа-

-Таны насны хүн тогтмол, тууштай "Spinning"-ээр хичээллэнэ гэдэг амар биш байх. Энэ их дуу чимээнээс та төвөг шааж ядрахгүй юу?

-Үгүй шүү. Огт ядрахгүй. Дуу ер нь гоё шүү дээ. Би зураач хүн, залуу байхдаа олон цагаар дуу сонсоод зураг зураад суудаг байлаа. Дуу их хань болдог эд. Энд бол өглөө нарны эртэд залуустай сайхан хөгжим сонсоод эрч хүчтэй дасгал хийх нь сайхан байдаг юм. Огт залхаж ядрахгүй. Хүмүүс ихэвчлэн илүүдэл жингээ хасах гэж "Spinning" хийдэг. Би бол булчингаа чангалах зорилгоор 10-20 минут л жийдэг юм. Өдөр болгон ирж бас чадахгүй байна, сүүлийн үед. Гэхдээ орхилгүй, боломжоороо ирдэг.

-Эмэгтэй хүний насыг асуудаг гэдэг. Гэхдээ таны насыг асууж мэдмээр санагдаад байна л даа?

-Нэмэх 70 нь настай гээд л ойлгочих /инээв/. Намайг жаахан байхад аав ээжийн 50, 60 хүрсэн найзууд их ирнэ. "Нас явж өглөө шүү" гээд л ярьдаг байсан. Тухайн үед юун сүртэй юм дээ гэж боддог байлаа. Гэтэл нэг мэдсэн би өөрөө 50 насыг давчихсан байдаг байгаа. Цаг хугацаа хурдан байгаа биз. Хүн өөртөө ариг гамтай байх хэрэгтэй. Нөгөө "нас бол тоо" гэдэг шиг. Хүүхэд байхад л манай аав, ээж бид нарыг өөртөө хайртай, "арчаатай" бай гэж сургасан. Би ч ач зээ нартаа тэгж сургадаг.

-Хүн "хөгширч биш хөшиж үхдэг" гэж ярьдаг. Энэ үгний жишээ нь та юм шиг ээ. Таны үзэж туулснаар хөдөлгөөн амьдрал хэр хэрэгтэй юм байна?

-Хэрэгтэй байлгүй яах вэ. Хөдөлгөөн хийхгүй бол хөл өвчин орчихдог. Сонин шүү. "Spinning"-ээс гадна ууланд их алхана. Хүн ер нь эцсийн эцэст байгаль дээрээ л очдог амьтан юм байна. Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг нь үнэн. Манай хотхон дотор хус мод байдаг юм. Түүнийг очоод хоёр талаараа 10 минут орчим тэвэрчихээр энерги, эрч хүч нэмэгдээд сайхан болчихдог.

-Хэр их алхдаг вэ?

-Өдөрт 10 мянган алхам алхана. Тэр тусмаа ууланд алхах дуртай. Урин дулаанд бол уулнаас салахгүй шүү дээ. Багаасаа л ууланд алхаж, зураг зурдаг байсан болохоор ууланд яагаад ч юм "амьтай" байдаг. Нүхтийн ам өөд өгсөж ууланд гарч явсаар Баянзүрхийн товчоогоор ороод ирдэг байлаа.

-Богд ууланд ан амьтантай их таарах уу?

-Туулай, хэрэм, буга, зэрлэг гахай гээд л... Тэр байтугай чонотой хүртэл таарч байсан. Залуу ч байсан болохоор айдасгүй байсан хэрэг. Зэрлэг гахай бүр хөөж үзсэн. Бараг барихын даваан дээр өтгөн ой рүү яваад орчихсон.

-Өндөр өсгийтэй гутал өмссөн харагдсан. Та мисс шиг л алхаж байна лээ?

-Би 60 жил өсгийтэй гутал өмсөж байна. Хүүхэд байхад хөл дээр яс ургаснаас болоод өндөр өсгийт өмсөх хэрэгтэй болсон. 10 настайгаасаа өмссөн болоод ч тэр үү хөлд эвтэйхэн амар байдаг. Ууланд хүртэл өндөр өсгийтөө өмсөөд явдаг байсан. Өндөр лүү гарахдаа бол пүүз өмсөнө. Харин буухдаа өсгийтэй гутал өмсөөд буучихдаг л байсан юм. Пүүз өмсөж байгаад өндөр өсгийт өмсөхөөр хөл амраад явчихдаг. Багаасаа өмссөн болохоор тэр байх. Ууланд алхахад түшигтэй өсгийтэй гуталтай явах пүүзнээс илүү нь хөлд амар байдаг юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

70 насандаа ийм эрч хүчтэй, хөдөлгөөнтэй явна гэдэг үнэхээр бахархмаар үлгэр жишээ хүн байна

Зочин
Зочин

70 насандаа ийм эрч хүчтэй, хөдөлгөөнтэй явна гэдэг үнэхээр бахархмаар үлгэр жишээ хүн байна

Зочин
Зочин

Nas bol zugeer l too gedgiig uneheer uzuulj baina eruul amidralin hamgiin saihan jishee yum

Зочин
Зочин

Өдөр бүр хөдөлгөөн хийдэг дадал л хүнийг ийм эрүүл, сэргэлэн байлгадаг байх даа

Зочин
Зочин

70 hursen gehed itgehed hetsuu yum bna eruul amidrah sonirhol ugsun saihan yariltslaga

Зочин
Зочин

Ийм хүмүүсийг харахаар дасгал хөдөлгөөн хийх урам өөрийн эрхгүй төрдөг шүү

Зочин
Зочин

Bi ch bas odor bur alhah zorilgo tavij ehelmeer sanagdlaa uneheer saihan ulger duurial

Зочин
Зочин

Spinning hiigeed uuland alhaad amidralaa ingej idhevhtei unguruuj baigaa ni uneheer gaihaltai

Зочин
Зочин

Өглөө эрт босож дасгал хийдэг зуршил хамгийн чухал юм байна

Зочин
Зочин

Iim nasandaa ch odor bur hudulguuntei baina gedeg uneheer hicheel zutgeliin ur dun

Зочин
Зочин

Залуус бид ч ийм хүмүүстэй харьцуулахад заримдаа хэтэрхий залхуурдаг юм байна

Зочин
Зочин

Залуус бид ч ийм хүмүүстэй харьцуулахад заримдаа хэтэрхий залхуурдаг юм байна

Зочин
Зочин

Bi 30 hureegui baij zalhuuraad baidag iim huniig haraad ichih yum

Зочин
Зочин

Эрүүл амьдралын хэв маягийг наснаас үл хамааран сонгож болдгийг харуулжээ

Зочин
Зочин

Uuland alhah baigaltai oir baih ni setgeld hurtel sain nuluutei baidag shuu

Зочин
Зочин

Ийм өөдрөг хүмүүсийг сонсоход хүртэл эрч хүч нэмэгдэх шиг болдог

Холбоотой мэдээ

Back to top button