НИЙГЭМНийгэм мэдээ

Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана

зураг

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зам хаана. Засварын ажлын үеэр 1 километр хэсгийн хүйтнээр зорох болон асфальт бетон хучилт авах ажлыг гүйцэтгэх тул өнөөдөр орой буюу долоодугаар сарын 24-ний 23:00 цагаас Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-ны өдөр 06:00 цагт нээнэ.

Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийг 2026-2028 онд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс ₮6.3 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрддэг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button