НИЙГЭМНийгэм мэдээ

Автомашины улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлах өргөдөл санаачилжээ

Иргэдийн санал гомдлыг хүлээн авдаг Dparliament.mn дээр иргэн Д.Галсанцэрэн Тээврийн хэрэгсэлийн улсын дугаар олгохыг хязгаарлах журмыг цуцлуулах өргөдөл санаачилжээ. Одоогоор тус өргөдөлд 2,199 иргэн гарын үсэг зурсан байна.

Дээрх өргөдөлд ирэх наймдугаар сарын 14-ний 23:41 цаг хүртэл санал авах аж. Хэрэвзээ 100,000 иргэн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх юм.

Өргөдөл санаачилсан иргэн Д.Галсанцэрэн "Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохыг тоон хязгаарлалтаар зохицуулж буй журам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхийг бодитоор хязгаарлаж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж байна.

Уг журам хэрэгжиж эхэлснээс хойш замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах үндсэн зорилго нь бодит үр дүнд хүрсэн нь тодорхой бус хэвээр байгаа бөгөөд нөгөө талаас улсын дугаарын хомсдол, автомашины үнийн өсөлт, дамлан худалдаалах нөхцөл бүрдэх зэрэг сөрөг үр дагавар үүссэн талаар олон нийтээс шүүмжлэл гарсаар байгаа. Иймд энэхүү журмын хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийн үр нөлөө, иргэдийн үндсэн эрхэд үзүүлж буй нөлөөллийг дахин нягтлан үзэж, хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байна" гэжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нянбактер үгүй амьдрал
нянбактер үгүй амьдрал

1-5 жилтэй шинэ шинэвтэр машинд дугаар олгоочээ... ядаж автопаркаа залуужуулах бодлог дэмжиж ажиллаач.
Нянбактер ченжүүд улсын дугаарыг дамлан худалдаж ашиг олох чинь хуульд нийцэхгүй байгаа зогсоо

Зочин
Зочин

Хуучин хэвээр болгохинь зөв. Энэ нь хүний худалдах, худалдан аьах эрхийг ноцрой зөрчиж байна.

Б.Мөнхэрдэнэ
Б.Мөнхэрдэнэ

УБ -Улсын дугаар хуучин хэвээр нь олгохыг шаардаж байна

Зочин
Зочин

Автомашины дугаар дамлахаа боливол таарна. Нянбактерийн зийсэн ажил, ур дун нь юу вэ?

Жанчивдулам
Жанчивдулам

Улсын дугаарын хомсдол бий болгож дугаарын дамын наймааг цэцэглүүлж ард түмнийг хохироосон.цуцлахыг хүсч байна

Г.Солонго
Г.Солонго

УБ дугаар зүгээр олгож хуучин хэвэндээ оруулмаар бна.Орон нутаг дугаартай машин дээр Улаанбаатар дугаар зүүдэг байсан тэрийг хэвийн болох хэрэгтэй.

Зочин
Зочин

UB-t amidardaggui her n bainga UB-iin dugaar zuuj amidardag humuus ih baidag. Tedniig tsegtsleh heregtei. Haana amidardag ve teruugeeree dugaaraa avah heregtei. Mon Ub-aas orj garahad tolbor avdgaa bolivol hodoonii humuus zaaval UB-iin dugaar zuuh shaardlagagui.

Зочин
Зочин

Яагаад ийм муухай шийдвэр гаргадаг юм бэ ард иргэдийн эрхийг зөрчөөд маш төвөгтэй бна буцаагаад болих хэрэгтэй хотынх мөртлөө хөдөөний дугаар авч бна

Жанчивдулам
Жанчивдулам

Автомашины дугаар олголтыг хуучнаар нь үнийг нь болгое

Зочин
Зочин

Цуцлах хэрэгтэй. Цөөн хэдэн энэ чиглэлээрх асуудал хариуцсан нөхдийн далд бизнес болж түүнийг нь дагасан танил тал ах дүү нарийн дамын наймаа цэцэглэж хэдэн нөхдийг сул баяжуулсанаас өөр ямар ч нэмэргүй машины тоо нэмэгдсээр л байгаа.

Ахмад настан
Ахмад настан

Журмаа цуцлах шаардлагагүй хэдэн чeнжүүдэд хэрэгтэй болохоос хоногийн махаа яая гэж байгаа албан хаагчид ажилтануудад чухал биш хичээлийн шинэ жил дөхөж байгаа үeд форм цүнх хичээлийн хэрэгсэлээс эхлээд айл бүрт асуудал үүсдэг.

Зочин
Зочин

Chuhal. Neg n neg gaigui ajillaad mashin avaad dugaar avah getel dugaar olgohgui, huuli bus hudaldaagaar damjij unetei dugaar avch boldog baij bolohgui.

сөнхцэцг
сөнхцэцг

дэмжиж байна

Зочин
Зочин

май шүү

Ахмад
Ахмад

Татвар замын мөнгө нэмэхийг эсэргүүцэхгүй ямар сонин юм бн

Нямдаваа
Нямдаваа

Хязгааргүй олгох

Зочинm
Зочинm

Zurah link haana bnaa .medee tabisan bol oruuulah heregtei shde

Зочин
Зочин

Хуучин хэвээр нь үлдээ

П.Баасанхүү
П.Баасанхүү

Цуцлах

Зочин
Зочин

Гарын үсгээ зурья хүмүүсээ зураад байгаарай

Зочин
Зочин

Саналаа өгөхөөр байнаа.
Дор хаяж энд
ДЭМЖИЖ БАЙГАА
26 иргэн хамрагдаж чадахгүй байна.
ЯАХАВ????.

Зочин
Зочин

яаж зурах уу

бүрнээ
бүрнээ

цуцал

Chimgee
Chimgee

Huuchin heveeree bsn zvgeer shde. Dugaar damlahaa bolino uu

Зочин
Зочин

Өргөдөл дээр гарын үсэг зурах арай амар арга алга уу. Чаддаггүй ээ кк

Зочин
Зочин

Дэмжиж бна.

Майдар
Майдар

Дэмжиж байнаа

Өлзиймаа
Өлзиймаа

Дэмжиж байна

Мөнхдагва
Мөнхдагва

Шал хэрэггүй тоо мөнгө биш

Жаргалмаа
Жаргалмаа

Болих хэрэгтэй хотоор дүүрэн орон нутаг дугаартай машин боллоо шүү дээ

Ganaa
Ganaa

Dugaar hewiin bolgo hotoorchine duuren hodoonii mashin blloo

Х.Ганболд
Х.Ганболд

Би дэмжиж байна, надыг гарын үсэг зурсан гэж ойлгож бүрэн болно шүү

Алтанчимэг
Алтанчимэг

Цуцлах хэрэгтэй!!!

Гэрэлчулуун
Гэрэлчулуун

Цуцлах нь зөв дэмжиж бна

Гэрэлчулуун
Гэрэлчулуун

Цуцлахыг дэмжиж бна

Сумьяа
Сумьяа

Дэмжиж бна

Эрдэнэцэцэг
Эрдэнэцэцэг

Хуучин хэвээр болгох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button