Н.Учралын Засгийн газар үнийн өсөлтөд "дарлуулж" буй иргэдээсээ наадмын цогцолбор барих хандив гуйв

Монгол Улсын Засгийн газрын цахим хуудсанд Хүй долоон худагт барих Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборын төсөлд иргэдээс хандив хүссэн видео танилцуулга нийтэллээ. Төслийг улс нийслэлийн төсөв, хувийн хэвшил, олон нийтийн дэмжлэгээр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг наадмын өмнө танилцуулж байсан баярын уур амьсгалд дарагдаад өнгөрсөн. Ийн ил цагаан дансаа байршуулсан нь шатахуун, махны үнийн өсөлт, замын хураамж, цахилгаан дулааны төлбөртөө түүртэж яваа иргэдийг тохуурхсан мэт үйлдэл болов.
Монгол хүний төрт ёс, өв уламжлалаа дээдлэх сэтгэлгээний үүднээс авч үзвэл хандивт өргөх нь ташуу зүйл биш. Гэхдээ өгье гэх сэтгэл байвч санхүүгийн боломж нь өнөө маргаашийн хэрэглээнээсээ илүү гарахгүй байгаа нь олонх.
Нөгөө талд Монголын төр энэ олон жилийн дараа наадмын цогцолбороо шинэчлэхдээ хандиваар босгох хэмжээнд доройтжээ гэдэг агуулга хөндөгдөнө. Доройтол гэдэг нь төсөв санхүүгээс илүүтэй, хандлага, үүрэг хариуцлагын асуудал юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагдсан бөгөөд нийт 12,500 хүний байгууламжтай. Өөрөөр хэлбэл, 70 орчим жилийн насжилттай. Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш гэж тооцвол наадам зохион байгуулах стадион томруулах, нүүлгэх, шинээр барих 30 гаруй жил үе үеийн эрх баригч, улстөрчдөд байв.
Гэтэл сая л санд мэнд эхлүүлж, ирэх оны долоодугаар сарын 1-н гэхэд ашиглалтад оруулна гэж зүтгэх нь сонгуулийн жил хаяанд ирснийг илтгэнэ. Цаашлаад дэд бүтцийн асуудлаа шийдэхээс урьтаад ирэх жилийн наадмыг Хүй долоон худагт зохион байгуулна гэдгээ зарлачихлаа.
Уг төслийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын санаачилгаар хийж буй. Шадар сайд Н.Номтойбаяр "XXI зууны дэвшилтэт технологид суурилсан цэнгэлдэх хүрээлэн барих цаг нь болсон. Санхүүгийн ил тод, нээлттэй зарчим үйлчилнэ. Дагалдах дэд бүтцийн асуудлыг цогцоор шийднэ гэж мэдэгдээд буй. Угтаа Н.Учралыг тэргүүлсэн Засгийн газрын ажил гэсэн үг.
Урьдчилсан тооцооллоор төслийн нийт өртөг 100 тэрбум төгрөг, 30 мянган хүний суудалтай байхаар төлөвлөжээ. Шинэ цогцолбортой болсноор үндэсний бөх, сур харваа, хурдан морины уралдааныг нэг дор зохион байгуулна. Мөн үндэсний болон олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түй май, шүлс ав!
Ингэх цаг нь мөн үү? Засгийн газар бол эдийн засагтаа анхаарч ифляцаа бариач. Монголыг сүйрүүлж байна. Хоёр хоногийн наадмын стадион гол асуудал биш. Чадахгүй байж яах гэж худал амладаг. ААН мэгжийг дарамтлаад мөнгө авч болохгүй. Толгой тархи гэж байдаг бол эхэлж судлаад дараа нь шийд гаргаж бай.
Тэнэгтээрэй
нОМТОЙБАЯР, ҮБЖАРГАЛ, БАТСАЙХАН 3 НИЙГМИЙН ХАРИЦЛАГЫН ҮҮДНЭЭС 30,000 БИШ, 60,000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СТАДИОН БАРЬЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТАНАЙ 3 КОМПАНИ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ҮҮНЭС ИЛҮҮ ӨРТЭЙ. ЯДАРЧ ТУЙЛДСАН АРД ТҮМНЭЭС ХАНДИВ ГУЙХДАА ИЧИХ ХЭРЭГТЭЙ. НОМТ ҮҮНИЙГ ЭЕРЭГЭЭР ХҮЛЭЭН АВЧ ТЭРГҮҮЛЖ ХИЙВЭЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮҮРД ТАЛАРХАХ БОЛНО.
МӨН СТАДИОНЫ ХУУЧИН БАРИЛГЫГ УБ ХОТЫН ХӨРӨНГӨӨР 30,000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СТАДИОН БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙВ ХОТЫН ТӨСӨВ ХАНГАЛТТАЙ ХҮРНЭ, БОРДЮРЫН МӨНГӨӨРВ
АМЖИЛТ
НОМТОЙБАЯР, ОДЖАРГАЛ, БАТСАЙХАН 3 НИЙГМИЙН ХАРИЦЛАГЫН ҮҮДНЭЭС 30,000 БИШ, 60,000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СТАДИОН БАРЬЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ТАНАЙ 3 КОМПАНИ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ҮҮНЭС ИЛҮҮ ӨРТЭЙ. ЯДАРЧ ТУЙЛДСАН АРД ТҮМНЭЭС ХАНДИВ ГУЙХДАА ИЧИХ ХЭРЭГТЭЙ. НОМТ ҮҮНИЙГ ЭЕРЭГЭЭР ХҮЛЭЭН АВЧ ТЭРГҮҮЛЖ ХИЙВЭЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮҮРД ТАЛАРХАХ БОЛНО.
МӨН СТАДИОНЫ ХУУЧИН БАРИЛГЫГ УБ ХОТЫН ХӨРӨНГӨӨР 30,000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СТАДИОН БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙВ ХОТЫН ТӨСӨВ ХАНГАЛТТАЙ ХҮРНЭ, БОРДЮРЫН МӨНГӨӨРВ
АМЖИЛТ
нефтийн үйлдвэрээ хурдан барьж дуусга малнуудаа
Түлш нэмэгдсэн. Зөвхөн мах аваад л мөнгө дуусдаг байсан бол. Одоо цахилгаан дулаан ус бүх үнээ нэмсэн гээз дээ. Иргэд мах авахаа болиод төрийхны зугаалга төсөл мөнгөөр тоглох тоглоомны мөнгө дан төлөх болж бна уу
Зугаагаа гаргадаг нь МАНчид тэр мөнгө гарга
хулгайлсан мөнгөөрөө барь! та нар ард түмэнд асар их өртэй шүү!
Киргизстаны гэр хэлбэртэй стадионоос ч 7-н дор юм харагдана лээ.. Тэгээд ч 30-хан мянган суудалтай гэсэн. Дахиад тендир зарла..
Зүгээр л доромжилж байх шиг байна
Худлаа шааж, бензин түлшний үнэ өсгөсөн, дайн дажин ярьж сагсуурсан Дамдиннямаасаа, хувийн ашиг сонирхолын үүднээс махны үнийг зориуд нэмсэн Энхбаяр хулгайчаасаа наад гуйвараа аваач.
Бид та нартай жичдээ тооцоо хийх болно. Дахин та нохдийг сонгохгүй, нар үзүүлэхгүй.
Замын хураамж, татвар нэмсэн Хятадын урвагч, банхар Дэлгэрсайхан баянаасаа ав. Ядуу ард түмэн түй ч алга
Банхар биш эрлийз нохой
Хулгайч нараасаа мөнгөө аваад барьсан дээр дээ
Яаанда энэ гаруудыг мал бол ... идэхсэн гэдэг билүү. Дэлхийн хотууд гол төв стадионоо дандаа хотынхоо төв хэсэгтээ барьдаг гэдгийг мэддэг юм болов уу хөөрхийс
Малнууд юм даа. Амралт, найр наадмын хандив гуйж байдаг. Түүний оронд эдийн засаг, улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй хандив нэхсэн бол өөр шүү дээ.
Улсыг цөлмөж байгаа хулгайч,луйварчдаас бариул гэхдээ удахгүй огцороно доо
Нямбаатар стадион барьчих байхоо.
нефтийн үйлдвэрт хандив
нефтийн үйлдвэрт хандив
Авилгчдыхаа хөрөнгийг хураа
Одоо цаг үе нь биш байлтай. наана нь шийдэх асуудал асар их байна. замын түгжрэл, нефтийн үйлдвэр, яармаг хавьд улсын сургууль хүрэлцээгүй байна гэх мэт....
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
стадионы газрыг дуудлага худалдаагаар зараад шинээр барих мөнгөө олж болно ш дээ, эндэхийн газрыг яах талаар юу ч ярихгүй бгаа нь асуудал шүү, цэнгэлдэхийн газар маш үнэтэй шүү
хувийн хэвшилд барих эрхийг өгчих нь зөв шүү, заавал төр барих гээд хэрэггүй.
Fuck you
Архи пиво тамхи зардаг, түүнчлэн бэлэн орд дээр хөлжсөн компаниуд ядах юмгүй барьчихна дөө. Зарим нэг хөлгүй баян их хурлын гишүүд сайд нар нэмэгдвэл бүр амархан байлгүй дээ. Шатахууны компаниудыг оруулаагүй шүү, үнээ бүр ч нэмчих байх
Нам намын өлөн хулгааач бөгс цүнхчин эр эмүүд долоолж пялдагадаж хурган дарганцруууд хагартлаа бачжсанааасааа өг гэсэн бол шудрага болох байж юуч юмл бол ард иргэдээсээ хандив зуд болход хүртэл малчдад ард иргэд чадлаарааа хандив өгдөгшдэээ
Хуцжугайм шүү бас