Зам ашигласны төлбөр: Ирэх сараас суудлын машин ₮5,000, ачааны машин ₮20,000 төлнө
Ирэх сарын нэгнээс зам ашигласны төлбөр нэмэгдэнэ. Тодруулбал, суудлын автомашин ₮5,000, ачааны автомашин ₮20,000 төлөх аж. Өмнө нь суудлын автомашинаас 1,000 төгрөг авдаг байсан бол 5,000 төгрөг, ачааны автомашинаас 10 мянган төгрөг авдаг байсан бол шинэчилсэн тогтоолоор 20 мянган төгрөг авахаар болж байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн ангиллаас шалтгаалан 2-3 дахин нэмэгдүүлсэн юм.
Шинэчилсэн тариф нь нийслэл хотоос гарах болон орон нутаг, хот хоорондын бүх олон улс, улсын чанартай авто замуудад хамаарах аж. Улаанбаатар хотоос гарч аймгууд руу явах, эсвэл аймаг хооронд зорчих үед нэвтэрдэг нийт 33 цахим төлбөр авах цэг (пост)- бүхий замууд үүнд багтаж байгаа юм.
Улмаар жолоочийн нэр дээр нэхэмжлэл үүсээд, хаалт автоматаар өөрөө онгойх юм байна. Хэрэв тээврийн хэрэгслийн төлөгдөөгүй төлбөр 20 болон түүнээс дээш хуримтлагдсан тохиолдолд төлбөр хураах постын автомат хаалт нээгдэхгүй аж.
Цахим төлбөр байрлах үндсэн гол чиглэлийн замуудаас дурдвал:
- Төв болон баруун аймаг руу явах зам: Эмээлтийн пост (Арвайхээр, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс чиглэл)
- Хойд аймаг руу явах зам: Эрдэнэтийн уулзвар, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Булган чиглэл,
- Зүүн аймаг руу явах зам: Налайхын уулзвар, Тэрэлжийн пост (Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэл)
- Өмнөд аймаг руу явах зам: Яармагийн эсвэл Төв аймгийн чиглэлийн постууд (Дундговь, Өмнөговь чиглэл)
Орон нутаг, олон улсын транзит замууд:
- Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн олон улсын болон босоо тэнхлэгийн авто замууд
- Аймгуудыг хооронд нь холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто замууд
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨВӨӨ ДЭМЖИЖ БАЙНА
Зах зээлийн эдийн засгийн практикт огт байхгүй 500 хувиар нэмэхдээ манай төр засаг огт санаа зовохгүй ичих ч үгүй юмаа. Цалин, тэтгэвэр, хувийн хэвшилээ нэмэхгүй дэмжихгүй байж зөвхөн хэдэн төр дарга тойрсон тэрбумтан баячуудыг ард түмнээс авсан татвараараа худлаа тендер зарлаж авилга авч улам бүр баяжуулах ажлаа хийх юм. Төв аймгаас хот руу ажилд явдаг олон хүнийг Замын өндөр хураамж ажил хийж цалин авахыг утгагүй болгох нь. Ядаж хот дотор байрлуулсан Өлзийтийн, Морингийн, Тэрэлжийн гэх олон постуудаа хотынхоо хил рүүл зөөх хэрэгтэй. Эс тэгвэл хотдоо амьдраад замын хураамж төлөх болох нь.
Хуцваа
хохь нь ээ
Өмнө авсан мөнгөөрөө ямар зам зассан бэ хот хоорондын зам гэж эвдрэлтэй хүн битгий хэл үхэр тэрэг ч явахад хэцүү л байх юмаа одоо зам ашиглалт нэмж ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль дараа жилийн УИХ сонгуулийн мөнгөө л эрх баригчид бэлдэж байгаам бишүү одоо жагсаж нэгдэх өөрсдийнхөө төлөө тэмцэх болсон тэмцэж чаддаггүй улс мөнхдөг түүхтэй бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх жилээс хэд дахин нугалж нэмлээ дээ бас махны үнэ тэнгэрт хадсан одоо шатахуунаа дагаад бүгд нэмэгдэнэ л дээ ингээд л амьдрахад өдрөөс өдөрт хэцүү л болно доо
Ийм юманд чив чимээгүй, зовлогоны шээсэнд хуцна
Төр нэртэй өлөнгүүд л идэж уух бус уу
Нэг өдөрт нэг л удаа төлөх юм байгаа биз дээ. Хотоос Булган ороход хэдэн хэдэн пост дамждаг шүү дээ.
Ирэгдээс авах татварын тогтоол,хууьл батлах болхоор яамар хурдан баталж болдог юм бэ? Ахмадын тэтгэвр нэмэх болхоор гаран ургаш сунаж коноп дарж чадахгүй яамар их дүлгэн вэ?????????
Арай юу жижиг тэргийг 5 дахин том тэргийг 2 дахин нэмсэн арай том тэр
ЯМАР ЯЛГААТАЙ ЮМ ОЛОН АРВАН ЖИЛ ОГТ НЭМСЭНГҮЙ ЗАМАА ЗАСАХ МӨНГӨ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Битгий хуц новшоо
x
Засвар арчилгааны зардалд хүрэхгүй.
МАН мафиуудаа хувь хүний мөнгөөрөө авсан авто зогсоолоос татвар яаагаад нэхээд байгаа билээ??? Арай дэндүү дээрэм хийж байгаа юм бишүү!!!
ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИДАА ТӨРД ГАРГАЖ УГААДСИЙГ НЬ ДОЛООЖ ЯВДАГ НЬ ТӨЛНӨ БИЗ ЧАДАХГҮЙ ...
Яагаад 500% нэмж байгаа билээ?
Ядаж 100% л нэмээч ээ!Ард түмэн байгалийн баялагаас ноогдол ашиг хүртээгүй, цалин хөлс огт нэмэгдээгүй байхад яалаа гэж нэмж байгаа юм бэ!?
Энэ төрийн чадах юм нь Иргэдийнхээ хармай хотыг л сэгсрэх.
Төлөөд л байдаг төлсөн мөнгөөр юу хийдэг юм бэ
Натурын урд замыг шөнийн цагаар шалгалт явуулж өгөөч??21байр болон бусад айл зуны цагт унтаж чадахгүй маш их ядардаг.дуутай машин их
Нямбааг буулгахаар л буцаад МАХ ХЯМДРААД , ТӨЛБӨРГҮЙ , ТОРГУУЛЬГҮЙ болно гэж боддог ХОХИРОГЧИЙН ДҮРД АМЬДРАГСАД бод бод ..
Үүнээс хойш ҮРГЭЛЖ ӨСНӨ , яагаад гэвэл ХЭЗЭЭ Ч БУУЖ бгаагүйшү
Tgeed enlighten zowshoorchij bganuu boonooroo
Тэгээд энэ дураараа пздагуудын шийдвэрийг зөвшөөрчиж байгаамуу бөөнөөрөө