НийгмийнНийгэм мэдээ
Наршилтаас сэргийлэх зөвлөмж
Улаанбаатар хотод энэ амралтын өдрүүдэд 34 хэм хүрч халлах төлөвтэй байна. Хэт халуунд удаан байх нь нарших, шингэн алдах, даралт ихсэхм зэргээр бүх насныханд эрүүл мэндийн эрсдэл үүсгэдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна.
Амралт, аялал зугаалгын үеэр халуунд удаан байх нь нарших, шингэн алдах, биеийн дулаан хэт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөрийгөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалж, дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

Толгой хүчтэй өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, халуурах, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрвэл наршилтын шинж байж болзошгүй тул яаралтай сэрүүн газар шилжиж, ус уун, шаардлагатай бол эрүүл мэндийн байгууллагад хандахыг ЭМЯ-наас анхааруулж байна.

Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.