Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга: Өнгөрсөн жилийн өдийд ₮9,500 байсан ямааны мах ₮28,500-иар худалдаалагдаж байна

Монгол Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 58.1 сая толгой мал тоологджээ. Өөрөөр хэлбэл бид мал махаар дутахааргүй улс. Гэтэл өвлөөс эхлэн махны үнэ нэмэгдэж, сүүлдээ иргэд худалдаж авч чадахаахгүй хэмжээнд хүрсэн. Улмаар иргэд нь үнэ хямд нөөцийн махны эрэлд гарч, өдөр шөнөгүй дараалж байж зарим нэгэн нь мах идэж өвөл, хаврыг үдсэн. Махны орны иргэд мах олж идэх гэж ёстой л "махаа" идсэн.

Энэ талаар сайд дарга нар "махны үнэ зунаас буучихна. Зах зээлийн зарчимаа дагаад нийлүүлэлт ихсэхээр үнэ буурна" гэж тайлбарлаж байв. Гэтэл үнэн хэрэгтээ тэгсэнгүй. Өнөөдрийн байдлаар Хүчит шонхор захын лангуун дээр мах дараах үнээр худалдаалагдаж байна. Тухайлбал,

  • Үхрийн мах ястай нь ₮34,500, цул мах нь ₮33,000
  • Хонь ястай мах ₮26,000, цул мах ₮28,000-28,500
  • Ямааны цул мах ₮28,000 худалдаалагдаж байна.

Өөрөөр хэлбэл зун мал таргалж, нийлүүлэлт ихсэхээр махны үнэ буурна гэсэн дарга нарын хүлээлт талаар болов бололтой. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар орон нутгаас орж ирэх мах ихсээгүй бөгөөд нийлүүлэлт муу байгаа гэсэн юм. Улмаар нийлүүлэлт муу учраас үнэ буурахгүй байгаа тухай ярилаа.

-100 малаас 90 нь Хятад руу зөөгөөд байгаа учраас махны үнэ буурахгүй байна-

Махны худалдаа эрхлэгч1: Одоохондоо махны үнэ буурахгүй байх. Хэд хоногоос буурч магадгүй. Орон нутгаас орж ирж байгаа мах ховор учраас үнэ буурахгүй байх шиг байна. Одоогоор үхрийн мах ястай нь ₮34,500, цул мах нь ₮33,000 гэж байгаа. Гэхдээ ганц нэг мянган төгрөгөөр буурч л байна. Үхрийн гуяны мах ₮37,000 байсан ₮35,000 болсон. Ер нь хөдөөгөөс орж ирж байгаа мах ихсэх юм бол үнэ буурна. Хонь ястай мах ₮26,000 цул мах ₮28,000-28,500 байна даа.

Махны худалдаа эрхлэгч2: Ямааны цул мах ₮28,000 үнэтэй байна. Хүмүүсийн худалдан авалт муу хэвээр. Хоолны үйл ажиллагаа явуулж байгаа цайны газар, ресторанууд ихэвчлэн мах авч байна. Иргэд махаа авч чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн жил өдийд ямааны цул мах 9,500-10,000 үнэтэй байсан. Гэтэл одоо хоёр дахин нэмэгдчихээр чинь иргэд авч чадахгүй байх нь араггүй шүү дээ. Төр нь Хятад улс руу малаа махаа амьдаар нь хүртэл ихээр зөөж байна. Эмээлтээр дүүрэн Хятадын компаниуд малыг амьдаар нь болон махалж урагшаа гаргадаг. 100 мал хөдөөгөөс орж ирлээ гэхэд 90 нь Хятад гарч үлдсэн 10 нь энд ирж алалцаж байна шүү дээ. Тэгэхээр чинь нийлүүлэлт муу учраас махны үнэ буурахгүй. Махны үнэ буурахгүй байгаа шалтгаан нь Хятад руу хамаг махаа гаргаж буйтай холбоотой.

Иргэд: Махны үнэ буугаагүй бараг нэмэгдчихсэн юм шүү

Иргэн1: Махны үнэ буурахгүй байна. Дарга нар "албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана" гэдэг шиг л бүх зүйл болж байна гэж хардаг. Гэтэл хотод ч тэр хөдөө ч тэр махны үнэ адилхан үнэтэй байна. 70, 80 сая малтай бид нар махныхаа зах зээлийг Хятад улсад бүрэн алдсан нь үнэн. Бүх ачаа, дарамт ард иргэдийн нуруун дээр ирж байна. Хариуцдаг яам нь ямар ч ажил хийхгүй байна.

Иргэн2: 600 мянган төгрөгөөр хамгийн жижиг үхрийн гуя авлаа. Хоёр долоо хоног л хэрэглэх байх. Авдаг цалингийн тэн хагас нь маханд явдаг боллоо. Хэд хоногийн өмнө шатахууны үнэ бас нэмэгдчихсэн, амьдрахад улам л хэцүү болж байна. Махны үнэ огт буугаагүй байна. Үхэр хонины мах ялгаагүй үнэтэй байна. 56 мянган төгрөгөөр хоёр кг мах авч байна шүү дээ. 56 мянган төгрөг бол хүний нэг өдрийн бүтэн цалин. Өдөрт хоёр хоол хийдэг айл хоёр кг махыг нэг өдөрт л хэрэглэнэ. 56 мянган төгрөгөөр нэг өдөр л болж таарах нь.

Иргэн3: Мах үнэтэй байгаа учраас худалдан авч чадахгүй үхрийн гүзээ, зүрх аваад буцаж байна. Нэг кг 16 мянган төгрөгөөр авлаа. Үхрийн зүрх, гүзээгээ хоёр гурван хоног хүнсэндээ хэрэглэнэ. Боломж нь л ийм байна даа. Мах нь арай л үнэтэй, "элгээрээ хэвтэх" юм шиг байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
54 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малын тоогоор дэлхийд дээгүүр мөртлөө махаа авч идэж чадахгүй болсон нь хамгийн эмгэнэлтэй асуудал байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Иргэд махаа авч чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн жил өдийд ямааны цул мах 9,500-10,000 үнэтэй байсан. Гэтэл одоо хоёр дахин нэмэгдчихээр чинь иргэд авч чадахгүй байх нь араггүй шүү дээ. Төр нь Хятад улс руу малаа махаа амьдаар нь хүртэл ихээр зөөж байна. Эмээлтээр дүүрэн Хятадын компаниуд малыг амьдаар нь болон махалж урагшаа гаргадаг. 100 мал хөдөөгөөс орж ирлээ гэхэд 90 нь Хятад гарч үлдсэн 10 нь энд ирж алалцаж байна шүү дээ. Тэгэхээр чинь нийлүүлэлт муу учраас махны үнэ буурахгүй. Махны үнэ буурахгүй байгаа шалтгаан нь Хятад руу хамаг махаа гаргаж буйтай холбоотой.

Төв
Төв
Reply to  Зочин

Малын тоогоороо дэлхийд их хойгуур орно шүү

Эрднээ
Эрднээ

Малчдад элдвийн хөнгөлөлт татвар төлөгчидийн мөнгөнөөс өгдөгөа зогсоо

Зочин
Зочин

Өнгөрсөн жилтэй харьцуулахад ийм их өссөн гэхээр жирийн өрхүүдэд маш том дарамт болж байна

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Одоо 8/1-нээс ус, дулаан, ...үнэ нэмэгдэж байгаа шүү.

Зочин
Зочин

Малын тоо шиг худлаа юм бхгүй. Тооноор баахан согтуу улс ирж архидаж архидаж хүснэгт бөглөөд л явдаг. Малыг хөлийн татвараа нэмбэл тоо буурна. Хоёрт малын толгой тоолдог гар утасны систем хийх хэрэгтэй. Тооллогыг хиймэл дагуул, дрон, дулаан мэдрэгч гээд юугаар л бол юугаар хийж болно. Ай ти компаниудад өгчих. Сумын согтуу толгой нараас хамаагүй дээр.

Зочин
Зочин

Хужаад махны мэдлээ өгсөн арчаагүй, төр засгийн буруу.Монголд луйварчид,ашиг хонжоо хайгчид даварч байна.

зочин
зочин
Reply to  Зочин

Монголын төр Хужаа руу 1 кг хонины махыг 13,900 төгрөгөөр экпортлож байна Харин иргэдээ бол 1 кг хонины махыг 28,500 гаас 30,000 төгрөгөөр шахаж байх жишээний дээр нь Оросууд 08 сарын 01 ээс Монгол руу нийлүүлдэг бензиний крантаа бүр хаанаа Хужаагаа их үнэтэй ажилсан бензинээ авах нь дээ бас хот болон орон нутгийн орох гарах хаалган дээ 1000 төгрөг төлж орж гардаг бйсан бол 10,000 төгрөг төлж байж орж гарах нь дээ цаана Монголчуудад хүлээгдэж буй шинэ бэлэгнүүд удахгүй барина даа хээ хээ хээ

Зочин
Зочин

Малчдын халамжыг зогсоох сонгуулийн эрхийг нь хасчвал махны 1000төгрөг болчино малчдын малын хөлийн татвар 1000төгрөг нийт жилд 50тэрбум орчмын л татвар төлдөг харин татаас халамж зээлд төрөөс багадаа 3их наядын өгдөг

Зочин
Зочин

Үнэ өсөхөөр хамгийн түрүүнд энгийн иргэд л хохирдог шүү дээ

Зочин
Зочин

Мах өдөр тутмын хүнс биш баярын ширээний хоол болох нь

Иргэн
Иргэн

УБ хэдэн иргэд мах худалдаж авахад хэцүү болж, харин малчин эрх мэдэлтэн 2 махаа экспортолж хятадуудыг тэжээж бна

Зочин
Зочин

МАНамыг сонгосоны ач гавьяа новшнууд гялгар төмрөөр түмнээ хуурна, өөрсдөө ч хууртагдана төмрөндөө

зочин
зочин
Reply to  Зочин

Хүрэлсүх гэж гадагшаа доншуучилж хадаг яндар хамаг байдагаа барин байж маш өндөр ххүтэй долларын зээл гуйж гувшиж яюдаг ажилаас өөрцгүй хөгийн новш тэр дааж даашгүй долларын өрийг хэн төлдөг гэж бодож байна та бид татвар төлөгчид шүү дээ

Бодит байдал
Бодит байдал

Махны үнэ оюутны сургалтын тооцоо хийгдэх үeэд бага зэрэг бууж магадгүй бололтой

Иргэн
Иргэн

Махны үнэ өсөөд бхаар малчид малаа олон болгож ашиг орлогоо нэмэхийг хүсэх нь тодорхой түүний хэрээр бэлчээрийн даацгүй болж фермийн аж ахуйн цөөн үр ашигтай мал руу шилжинэ дэ . Тэр цагт харин мах нилээд үнэтэй болох бх да. Ядаж л хэзээ тарьсан энэ тэрийг мэддэг эрүүл хүнс хэрэглэж эхэлнэ.

Үйлчлүүлээд төлбөр төлнө.
Үйлчлүүлээд төлбөр төлнө.

МАХНЫ ЭКСПОРТЫГ ЗОГСОО...ХЭТЭРЛЭЭ МАХНЫ ҮНЭ.

Зочин
Зочин

Энэ солиорлыг яаж зогсоох вэ. Мал бол гадаадаас импортоор орж ирж байгаа бараа биш. Бензин шатахуун хэрэглэх биш. Хавар онд мэнд орсон л бол малчнаас нэг их ажиллагаа шаардахгүй улиралд бүр үнэд орох гэж.

Зочин
Зочин

Une iim baij bolohgui ee ard irgediin amidral uneheer hund bolj bn

Зочин
Зочин

M#l ihtei uls geed yaridag mortloo mah ni tansag huns bolood baigaa ni haramsaltai

Зочин
Зочин

Tsalin ni heveeree baij mahnii une l odor bur usuh yum

Зочин
Зочин

Махны үнэ буурна гэсэн амлалтууд бодит амьдрал дээр огт биелсэнгүй

Зочин
Зочин

Yunii tuld iim olon maltai uls gej baahan yaridag yum be

Зочин
Зочин

Иргэдийн худалдан авах чадвар улам муудаж байхад бодит арга хэмжээ хэрэгтэй байна

Зочин
Зочин

Mah avah geheer turees shig une sonsogddog boljee

Зочин
Зочин

Худалдаачдын хэлж байгаа нийлүүлэлт муу гэдэг асуудлыг бодлогоор шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ene uneer udah yum bol ail bur mahnaas tatgalzah ni dee

Зочин
Зочин

Huduu maltai humuus ch ashiggui hotiin humuus ch mahgui bolj bn

Зочин
Зочин

Mahnii une buuna gej huleesen ch bur ussun baina

Зочин
Зочин

Yamarch hянaltgui yum shig une ni ossoor l bn

Зочин
Зочин

МАН-даа баярлалаа.

Монгол хүн
Монгол хүн

Үнэ буурна гэж ярьсан сайд гуай ичиг ичиг ичиг

Монгол хүн
Монгол хүн

Ажил, амьдрал мэддэггүй сайд ичиг ичиг!!!

Baysaa
Baysaa

Manaihaan 3 say maltai bolbol ingej mahnii une ussuhgui yum bishuu shuud

Зочин1
Зочин1

Махны экспортыг нам зогсоогоод, хилээр 1кг мах гаргахгүй байхад болно

Иргэн
Иргэн

Огцом огцом мөнгө хэвлэж цацаад байхаар аргагүй

зочин
зочин
Reply to  Иргэн

Монголын төр гаднаас маш их өндөр хүүтэй долларын зээл авч түүнийгээ төгрөг цаас болгон цацаад байвал удахгүй эх орноо долларын барьцаанд өрөндөө газар гутагаа өгөх нь дээ Монгол улс ОУВС нд 40,6 тэрбум ам долларын өртэй улс шүү улсаараа өрны туламнууд хохь нь дээ

Арман
Арман

ПЭЗДАА ЮМАА ????????????
ОДЖАРГАЛ ТОНУУЛЧ АЛУУРЧИНЬ ПЭЗДААГИЙН БООЛНУУД ЗАЙЛААД ӨГӨӨЧ ????????????

Зочин
Зочин

Махны экспортоо зогсоогооч ээ бид талбай дээр очиж жагсахгүй бол махны үнийг буулгах гэж хуруугаа ч хөдөлгүй нь энэ төр засаг

Зочин
Зочин

Монгол банк ажлаа хийж төгрөгийнхөө ханшийг чангалах хэрэгтэй.

зочин
зочин

үхрийн мах 40000 болчихсон байна лээ.Дахиад МАН сонгоорой.12 жил тасралтгүй төр барьсан МАН мандтугай.

Davis Miller
Davis Miller

Тэд таныг гоёмсог, мэргэжлийн вэбсайтаар татах тул та юу ч сэжиглэхгүй. Би "Боловсруулалт" дээр 90 гаруй хоног гацсан бөгөөд дэмжлэг хариу өгөхгүй байна. 270,000 гаруй доллар орж ирсэн бөгөөд намайг хуурсан. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч би залилуулсан. Эцсийн сонголт болгон би Ghost Track Hackers Recovery-тэй холбогдсон. Тэд техникийн хэсгийг нь хариуцаж, би бүх хөрөнгөө (100%) буцаан авсан. Хэрэв та ийм нөхцөл байдалд орвол сайт/платформ хаагдахаас өмнө gmail.com хаягаар ghosttrackhackers руу имэйл илгээнэ үү.

Зочин
Зочин

Өдөрт 2кг махаар хоол хийнэ гэж арай л дэгсдүүлжээ. Ямар мангас биш дээ

Босох
Босох

Босох цаг нь болжээ

Зочин
Зочин

Mahnii eksportoo zogsoo

ГАНБОЛД
ГАНБОЛД

ЗӨВ ШААРДЛАГА ТАВЬ МОНГОЛЧУУДАА ГАДАГШАА 14400 ЗАРЖ БГА МАХЫГ ЧИНЬ АВЬЯ ГЭЖ ХУЖАА НАРТ ӨГЧ БГА 15000 16000 АВЬЯ МАЛЧИДАА

Зочин
Зочин

Орон сууцны өртөгийг эс тооцвол солонгост амьдарсан нь илүү хямд болж

Зочин
Зочин

МАЛАН СЭТГҮҮЛЧИД ИЙМ ЮМ БИЧИЖ БАЙХААР

Зочин
Зочин

Иргэд махаа авч чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн жил өдийд ямааны цул мах 9,500-10,000 үнэтэй байсан. Гэтэл одоо хоёр дахин нэмэгдчихээр чинь иргэд авч чадахгүй байх нь араггүй шүү дээ. Төр нь Хятад улс руу малаа махаа амьдаар нь хүртэл ихээр зөөж байна. Эмээлтээр дүүрэн Хятадын компаниуд малыг амьдаар нь болон махалж урагшаа гаргадаг. 100 мал хөдөөгөөс орж ирлээ гэхэд 90 нь Хятад гарч үлдсэн 10 нь энд ирж алалцаж байна шүү дээ. Тэгэхээр чинь нийлүүлэлт муу учраас махны үнэ буурахгүй. Махны үнэ буурахгүй байгаа шалтгаан нь Хятад руу хамаг махаа гаргаж буйтай холбоотой. Ийм л байна шүү дээ.

Зоч
Зоч

Малчидааа олигтойхон харж үзэээч сонгуул дөххөөрл нэг элдэв дэтгэмж урамшуулал хөнгөлттэй зээлүүүд

Зочин
Зочин

Удахгүй монголчууд хятадаас мах худалдаж авна. Олон мянгаараа хоол тэжээлийн дутагдлаас болж үхнэ. Махны луйвраар хэдэн мянган дэлхий даахааргүй хулгайч баячууд төрнө.

Зочин
Зочин

Мал ихтэй гээд мах хямд иднэ гэсэн үг биш, мах зарж байгаа нь өөрөө үнэ хэлээд авч чадахад нь зарах нь ойлгомжтой, авч чадахгүй бол Төрийн буруу биш. Ийм зүйл яагаад ойлгодоггүй юм бол. Мах идмээр байгаа бол малаа маллаад яв л даа. Яг яах гээд байгаа иргэд вэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Малчид үхэж далд орохгүй бол мал маллах билчээр байхгүй байна мал маллах бол 8жилийн боловсролтой хөдөлмөрийн чадамж муутай хүний ажил болгосноос болсон

Холбоотой мэдээ

Back to top button