ДЭМБ: Шинэ төрлийн сармагчны цэцэг Африкаас гадна анхны удаа бүртгэгдлээ

ДЭМБ пүрэв гарагт /2024.08.15/ мэдэгдэл хийхдээ шинэ төрлийн сармагчны цэцгийн тохиолдол Африкаас гадна анхны удаа бүртгэгдсэн гэжээ. Тодруулбал Шведэд тус тохиолдол бүртгэгдсэн юм.
Шведийн эрүүл мэндийн албаныхан хэвлэлийн бага хурал дээр өвчтөн Африкт байхдаа сармагчны цэцгийн clade Ib төрлөөр халдварласан, одоо эмчилгээ хийлгэж байгаа гэжээ.
Африкийн холбооны эрүүл мэндийн хяналтын байгууллага мягмар гарагт /2024.08.13/ сармагчны цэцэг өвчнийг тус тивд тулгамдсан олон нийтийн эрүүл мэндийн онц байдал гэж зарласан билээ.
Тэгвэл нэг өдрийн дараа буюу лхагва гарагт /2024.08.14/ ДЭМБ сармагчны цэцэг өвчнийг дэлхийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал болсон гэж мэдэгдсэн юм.
Вашингтон дахь Жоржтаун Лав дахь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Лоуренс Гостин “Европт нэг тохиолдол илэрсэн нь сармагчны цэцэг олон улсад хурдацтай тархахад түлхэж болно. Шведэд илэрсэн нь Европт хэд хэдэн илрээгүй тохиолдол байгаа гэсэн үг” хэмээжээ.
Сармагчны цэцэг Африкийн хэд хэдэн оронд тархсан байгаа. Тэднээс хамгийн олон тохиолдол илэрсэн нь Конго юм. Тус улсад 2023 оны нэгдүгээр сараас хойш 27 мянган тохиолдол бүртгэгдэж, 1,100 гаруй хүн нас барсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.